Хүн төрөлхтөн нарыг дэлхийгээс 149.6 сая км-ийн зайд оршдог асар том халуун бөмбөлөг хэмээн төсөөлдөг. Үнэн хэрэгтээ нарны гадаад агаар мандал харагдах гадаргуугаасаа харьцангуй хол үргэлжилдэг байна. Манай гариг түүний сийрэгжсэн агаар мандлын зайд эргэлддэг бөгөөд бид үүнийг нарны хүчтэй салхи туйлын туяа үүсгэх үед ажиглаж чадна. Энэ тохиолдолд бид нарны дотор амьдарч байна гэсэн үг. Гэвч нарны агаар мандал дэлхий дээр төгсдөггүй. Туйлын туяаг Бархасвадь, Санчир, Тэнгэрийн ван тэр атугай хаа холын Далай ван дээрээс ч ажиглах боломжтой. Нарны агаар мандлын хамгийн холын хэсэг гелий давхарга багаар бодоход 100 одон орны нэгж хүртэл үргэлжилдэг. Энэ нь ойролцоогоор 16 тэрбум км гэсэн үг. Гэхдээ агаар мандал нь нарны огторгуй дахь хөдөлгөөний улмаас дусал хэлбэрт шилжиж болох ч сүүл нь хэдэн арваас хэдэн зуун тэрбум км хүрч чадна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Манжийн хаад
Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...


-
Боснийн дайныг тэр бүр хүмүүс нарийн сайн мэддэггүй 80 жилийн турш ахан дүүс, найз нөхөд, гэр бүл хөршүүд болон амьдарч байсан хүмүүс 4 ж...
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн но...
-
Бодитой байж болох ч , логик зүйн үүднээс тайлбарлаж болохооргүй нөхцөл байдал , өгүүлэмж зэргийг шинжлэх ухаан парадокс гэж...

No comments:
Post a Comment