Xүйтэн орон зайд эргэлддэг Бархасвадь гариг нь дэлхийтэй харьцуулахад нарнаас тав дахин хол. Үүсэх явцдаа устөрөгч, гелийн өндөр төвшинг манай гаригаас илүүтэй тэсвэрлэж чадсан гэгддэг. Тэр ч атугай тус гариг нь ерөнхийдөө устөрөгч, гелийгээс бүрддэг гэж болно. Гаригуудын хүндийн төвшин болон химийн бүтэц, физикийн хуулиудыг хамааруулж үзэхэд, хүйтэн үүлсийн доогуурх даралтын хүчин устөрөгчийг шингэн бодисын хэлбэрт шилжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Бархасвадь гариг дээр шингэн устөрөгч бүтэцтэй гүн нуур байх ёстой аж. Компьютерээр загварчилсан зургаас харахад эл гариг дээр нарны аймгийн бусад гариг дээрхээс харьцангуй том нуур байгаа аж. Энэхүү нуурын гүн 40000 км –ээр хэмжигдсэн нь дэлхийн нийт тойрогтой тэнцүү болж байгаа юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Манжийн хаад
Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...


-
Боснийн дайныг тэр бүр хүмүүс нарийн сайн мэддэггүй 80 жилийн турш ахан дүүс, найз нөхөд, гэр бүл хөршүүд болон амьдарч байсан хүмүүс 4 ж...
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн но...
-
Бодитой байж болох ч , логик зүйн үүднээс тайлбарлаж болохооргүй нөхцөл байдал , өгүүлэмж зэргийг шинжлэх ухаан парадокс гэж...

No comments:
Post a Comment