Tuesday, February 17, 2015

Хамгийн алдартай хуйвалдаанууд

Одоо та бүхэндээ танилцуулах гэж буй эдгээр фактууд нь тухайн үйл явдалыг нөгөө талаас нь таамгалсан баримтууд гэдгийг хэлэх ёстой байх. Доорх 10 таамаглал нь үнэн ч байж болно, эсвэл худал ч байж болох хоёр талтай. Жишээ нь: ДОХ –ыг хэргээр бий болгосон вирус гэж бичсэн байгаа. Яагаад түүнийг хүмүүст тараах болсон талаар ч бичсэн байгаа. Гэтэл тийм биш, энэ бол бурханы гэсгээл гэж үзэх хүмүүс байдаг. Энэ бол тухайн хүмүүсийн олж авсан мэдээлэл болон үзэл бодол, сүсэг бишрэлээс хамаарах биз ээ. Ямартай ч нийтлэлээ үзээд өөрсдийн үзэл бодлоо хуваалцаарай.

Диана гүнжийн үхлийг хэн захиалав
Парис хотын нэгэн нүхэн гарцанд болсон уг ослыг хурд хэтрүүлсэн согтуу жолоочийн буруугаас үүдэлтэй хэмээн албан ёсоор зарласан билээ. Гэвч Диана гүнжийн итгэл даан ажиллаж байсан тус жолооч Британийн тусгай албаны ажилтан байсан гэх өндөр магадлалтай болжээ. Тэгэхээр Диана гүнжийн үхэл захиалгат аллага нь тодорхой болж байгаа юм. Захиалагч нь хэн бэ? Хэргийн талаар сүүлд олдсон мэдээллийг цагдаагийн ажилтнууд нягтлан шалгасаар байгаа тухай Британийн хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Зарим нэг эх сурвалжийн онцолсноор, уг осол Британийн тусгай албаныхны оролцсон төлөвлөгөөт аллага байх магадлалтай болсон гэнэ. Ингэж үзэх үндэслэл бүхий шинэ мэдээлэл цагдаагийнхны гарт санамсаргүй байдлаар олджээ. Цагдаагийнхан Агаарын тусгай албаны түрүүч Дэнни Найтингейлийг хууль бусаар зэвсэг хадгалсан хэрэгт шалгаж байжээ. Гэтэл энэ хэргийн гэрчээр Дэннигийн нэгэн хамтрагч оролцсон аж. Гэтэл уг хамтрагч нь Парист болсон осол төлөвлөгөөт ажиллагаа байсан тухай эхнэртээ ярьж байсан аж. Түүнээс хойш уг ажилтан эхнэрээсээ салсан бөгөөд тэр эхнэрийнх нь эцэг, эх Агаарын тусгай албанд хандан охиных нь хуучин нөхөр Диана гүнжийн үхлийн талаар юу гэж ярьж байсан тухай захидал бичин илгээжээ. Олон жилийн турш хичээнгүйлэн хадгалагдсан нууц гэнэт ийн санамсаргүй байдлаар илэрснийг мэргэжилтнүүд нарийвчлан шалгасаар байна. Агаарын тусгай алба нь Британийн агаарын цэргийн хүчний тусгай агентлаг аж. Улсынхаа дотоод болон хилийн чанад дахь нарийн үйл ажиллагааг зохион явуулах үйл ажиллагааг эрхэлдэг байна. Британид шуугиан тариад буй эл шинэ хувилбар баталгаатай үнэн эсэх нь Скотленд-Ярдын мөрдөгчдөөс шалтгаалах нь гарцаагүй боллоо. Цагдаагийн ажилтнууд эхний ээлжинд тусгайн ажилтны экс эхнэрийг байцаан бүхнийг тодруулахаар ажиллаж байгаа аж.


2001 оны 9 сарын 11-нд болсон халдлагыг Америкчууд өөрсдөө зохион байгуулжээ.
2001 оны 9-р сарын 11-нд террористуудын хулгайлсан онгоц Дэлхийн худалдааны төвийн хос байшинг мөргөсөн хэрэг гарч байжээ. Харин энэхүү халдлагыг Америкчууд өөрсдөө зохион байгуулсан хэмээх яриа гарч байсан байна. Энэхүү халдлагыг Бушын засгийн газар Ирак руу довтолсон довтолгоо болон Афганистанд хийсэн дайны үйл ажиллагаагаа ЗӨВ хэмээн батлахын тулд зохиосон хэмээн үзэж байгаа аж. 2004 онд Майкл Мурын бичсэн "Фаренгейт 9\11" гэсэн баримтат кино Америкт гарсан байна. Энэхүү киноны гол үйл явдал нь киноны гол дүр Буш болон Бен Ладен нарын үе удмын хоорондох харилцааг судалж байсан аж. Харин судалгааны явцад Жорж Буш болон Усама Бен Ладены эцэг нарын хооронд ажил хэргийн холбоо байсан хэмээн гарч ирсэн байна.


Жонн Кеннедийн аллага
АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жонн Кеннед 1963 оны 11-р сарын 22-ны 12:30 минутын үед гэмт халдлагад өртөж амь насаа алдсан байна. Түүнийг эхнэр Жаклиныхаа хамт Элм-Стрит руу явж байхад бууджээ. Мөрдөн байцаалтын үр дүнд түүний үхэлд Ли Харви Освальдыг буруутан хэмээн үзсэн бөгөөд тэрээр өөрийнхөө санаачлагаар Кеннедийн амийг хороосон гэж хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч Кеннедийн аллагын эргэн тойронд олон тооны яриа гарсаар л... Жишээ нь: Ерөнхийлөгчийн энэхүү халдлагад Мөрдөн байцаах албаны дарга Эдгар Гувер, Ричард Никсон, Үндэсний аюулгүй байдал, мафи гэх мэт олон хүмүүсийг сэжиглэж байсан аж.


Дэлхийн дулаарал нь хүний хийсэн үйл ажиллагааны үр дүн
Зарим судлаачид үзэхдээ дэлхийн дулаарал нь Америкчуудын нууцаар туршсан цаг уурын шинэ төхөөрөмжөөс болж үүссэн гэж байгаа бол зарим нь үүнийг өөрсдийн судалгаанд илүү их хөрөнгө оруулалт хийлгэхийн тулд эрдэмтдийн зохиосон хуйвалдаан гэж үзэж байгаа аж. Харин Америкийн цаг уур судлаач Вильям Грей хэлэхдээ: "Дэлхийн дулаарал нь хүний хийсэн үйл ажиллагаанаас огт хамаарахгүй. Хүний хийж байгаа үйл ажиллагаа энэхүү дулааралд нөлөөлөхөөр тийм их хүч чадал байхгүй" -гэж хэлжээ. Тэгэхээр юунаас болж дэлхийн дулаарал бий болсон бэ?


Америкууд саран дээр очоогүй

Америкууд хэзээ ч саран дээр очиж байгаагүй хэмээн олон хүмүүс итгэлтэй байгаа аж. Харин саран дээр хийсэн гэх зургуудыг НАСА болон бусад холбогдолтой байгууллагуудын тусламжтайгаар хийсэн хэмээн үзэж байна.


АНУ-ын ерөнхйилөгч Рузвельт нь Перл Харборд болох гэж байсан дайралтын мэдэж байсан
Перл Харборд болох гэж байсан дайралтыг ерөнхийлөгч Рузвельт урьдчилан мэдэж байсан хэдий ч Гитлерд дайн зарлахын тулд Хавайн цэргийн удирдлагуудад мэдэгдээгүй байна. Энэ үед ихэнхи Америкчууд болон Конгрессын гишүүд Европын оронтой дайтахыг эсэргүүцэж байжээ. Ерөнхийлөгч Рузвельтад Их Британи, Австрали, Перу, Солонгос болон ЗХУ-ын удирдлагууд энэхүү халдлагын талаар урьдчилан мэдэгдсэн боловч тэрээр ямар ч арга хэмжээ аваагүй байна. Рузвельтийн дэлхийн 2-р дайнд оролцох гол шалтаг нь энэ байсан болов уу.


ДОХ-ыг албаар зохиосон байна
ДОХ-ыг Үндэсний аюулгүй байдлын газрынхан хүн амын өсөлтийг хянахын тулд санаатайгаар гаргаж авсан вирус хэмээн үздэг байна. Харин өөр нэг таамаглалаас харахад ДОХ-ын вирусыг афроамерик болон америк ижил хүйстнүүдэд 1970 оны үед шарын эсрэг вакцин хэмээн тарьсан гэнэ. Үүнээс гадна Африкийн удирдлагууд хүн амаа цөөлөх зорилготойгоор энэхүү вирусыг бүтээлгэж тараасан гэх маш олон таамаг байдаг ажээ.

http://fun.everyday.mn/

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...