Friday, February 13, 2015

Cахиусан тэнгэрийг хэн алав?

Магадгүй та эдгээр гайхалтай баримлыг үзээд бүтээлч нь хэн бэ гэж гайхах байх. Энэ бол Хонг Конгийн уран барималч Жонсон Цангийнх бөгөөд түүний 1993 оноос хойш хийсэн бүтээлүүд нь Хонг Конг, Тайвань, Солонгос, Испань, Швейцарийн үзэсгэлэн мөн цуглуулагчдын гар дээр байдаг.
Хонконгийн уран барималч Жонсон Цанг (Johnson Tsang) саяхан нэгэн барималыг олонд танилцуулсан бөгөөд энэ нь иргэдийг нэг талаас гайхшруулж, нөгөө талаас айлгаж байгаа гэнэ. Үхсэн сахиусан тэнгэрийн хажууд цэргийн хувцастай зэвсэгтэй уйлж буй хүүхдүүд нэг нэгэн рүүгээ хуруугаараа зааж “Би үүнийг хийгээгүй, үүнд тэр л буруутай” хэмээх утгыг харуулжээ. Жонсон Цанг үргэлж бодит байдал дээр тулгуурлан хийдэг ч заримдаа хийсвэр сэтгэлгээний зүйл багтах нь бий.









Add caption


No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...