Friday, March 20, 2015

Америк улам бүр "харласаар" л байна

Америк улам бүр “харласаар” л байна. Учир нь, эндэхийн цагаан арьст иргэд өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа аж. Үүний гол буруутан нь ганцаас илүү хүүхэд өсгөх боломжгүйд хүргэж буй эдийн засгийн хямрал гэнэ. Гэхдээ энэ нөхцөл азийнхан болон афроамерикчуудыг нэг их түгшээхгүй байх шиг. АНУ-д зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л төрснөөсөө олон цагаан арьстан үхжээ. Одоохондоо Латин Америк биш цагаан арьстнууд хүн амын зонхилох олонх (нийт хүн амын 63%) болж байгаа ч удахгүй энэ байдал алдагдах аж. 198 саяар тоологдож байсан цагаан арьстнууд 2012 онд л 12,4 мянгаар цөөрчээ. Энэ нь нэг их тоо биш ч, өмнө нь ямар ч хямрал, дайн дажны үед ийм хэмжээний хорогдол гарч байгаагүй юм байна. 1 хүртэлх насны нийт хүүхдийн 50,4%-ийг үндэстний цөөнхөд хамрагдах хүүхдүүд эзэлж байгаа нь Америкийн түүхэнд анх удаагаа ажиглагдаж байгаа үзэгдэл юм.

Канад, Герман, Орос, Саудын Арабаас цагаачилж ирсэн 188 мянган цагаан арьстан байдлыг арай нааштай болгож байгаа аж. Америкт байгаа цагаан арьстнуудын дундаж нас 42 буюу түүнээс дээш байгаа нь бусад арьстнуудаас илүү өндөр байгаа юм: азийнхны дундаж нас 34, афроамерикчуудынх 32, латин америкчууд хамгийн залуу - 28 настай болж байна. Дээд боловсролтой цагаан эмэгтэй нэн тэргүүнд албан ажилдаа анхаардаг тул 30 орчим буюу түүнээс ч хожуу насандаа төрөх болжээ. Ийм тохиолдолд тэд ганцаас илүү хүүхэд төрүүлж, өсгөж амжихгүй нь тодорхой. Түүнээс гадна 30-аас дээш насны цагаан арьст эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл элбэг тохиолддог. Харин бараан арьст эмэгтэйчүүдэд энэ асуудал харьцангуй цөөн гардаг аж.

Эдийн засгийн хямралаас болж цагаан арьстнууд хүүхэд төрүүлж өсгөх асуудлыг боломжгүйд тооцдог бол үндэстний цөөнх ингэж үздэггүй аж. Энэ нь хүн ам зүйн хямрал бий болоход зохих нөлөө үзүүлж байна. Иймээс эдийн засгийн хямрал өнгөрмөгц Латин Америк биш цагаан арьстнууд үржин олширч эхэлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

http://viva.mn/

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...