Wednesday, March 4, 2015

Сталинградын тулааны чин үнэн түүх

Жил бүрийн 6-р сарын 22 бол Гитлерийн Герман ЗХУлс уруу итгэл эвдэн довтолсноор зөвлөлтийн ард түмний Агуу Их Эх орны дайн эхэлсэн өдөр
Оригинал нэр: Stalingrad - Der Angriff, der Kessel, der Untergang
Нэр: Сталинград - Тэр тулааны чин үнэн түүх
Жанр: Цэрэг дайны баримтат кино
Гарсан он: 2003
Бүтээсэн: ХБНГУлс
Найруулагчид: Sebastian Dehnhardt, Christian Deick
Оролцсон: Сталинградын тулаанд оролцсон немц болон зөвлөлтийн ахмад дайчид
Үргэлжлэх хугацаа: 2:13:19 / нийт 3 анги
I анги: Давшилтанд орсон нь
II анги: Бүслэлтийн тогоон дотор
III анги: Бут ниргүүлсэн нь
Киноны тухай товчхон:
Одоогоос 71 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-ны өглөө үүрээр Гитлерийн нацист Германы вермахтын 6 арми 1800 км-ийн өргөн фронтоор ЗХУлс уруу гэнэт халдан довтлож цөмрөн орж ирснээр Дэлхийн II дайны үргэлжлэл - Агуу Их Эх орны дайн эхэлсэн билээ. Энэхүү дайныг харийн түрэмгийлэгчдээс Эх орноо хамгаалан боссон зөвлөлтийн ард түмэн Эх орноо чөлөөлөх дайн гэж нэрлэсэн юм. Гитлерийн зэвсэгт хүчин армиуд тэр үед Европ тивийг бараг бүхэлд нь эзлэн авсан байсан ба Европын эзлэгдсэн бүх улсууд Гитлерийн талд орж энэ дайнд ЗХУлсын эсрэг дайтаж байсан билээ. Харин Зөвлөлтийн Улаан арми нацист Германыг бут ниргэж 1945 оны 5-рсарын 8-нд Берлинд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулж ялалт байгуулсны хүчинд эдгээр улс орнууд нацистуудаас чөлөөлөгдөж одоогийн европын зарим ард түмнүүд түүхэндээ анх удаа тусгаар тогтносон билээ.
Түүхэн лавлах: 1945 он гэхэд БНМАУлсын тусгаар тогтнолыг 1921 оноос хойш 25 жилийн турш ганцхан улс - чухамдаа Зөвлөлт Холбоот Улс л хүлээн зөвшөөрсөн байсан нь түүхэн бодит үнэн юм. Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон гүрнүүдийн хооронд байгуулж байсан Ялта-ын гэрээний нэг нөхцөл болгон Иосиф Виссарианович СталинБНМАУлсын тусгаар тогтнолыг тэр үеийн хил хязгаар дотор нь дэлхийн голлох том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх / НҮБ-ийн гишүүн орон болох зам нээгдэх байсан / асуудлыг тавьсан юм. Зөвхөн энэ тохиолдолд л Европ дахь дайн дууснаас хойш хоёр сарын дараа Хойд Хятадыг эзлэн авсан байсан Японы эзэн хааны армиудыг бут ниргэн Зүүн Хойд Хятадаас хөөж гаргаж Японтой дайны байдалд байсан Америк-Англи хоёрт тусална гэсэн нөхцлийг тавьсан байдаг. Тэр үеийн Хятадыг /үүнээс хойш 4 жилийн дараа 1949 онд БНХАУлс байгуулагдаж тусгаар тогтносон түүхтэй/ улстөр-эдийн засгийн бүрэн эрхшээл колоничлолдоо оруулсан байсан АНУ, Их британи улсууд нэг талаасаа ийм шахалтанд орсон байсан, нөгөө талаасаа тэд дэлхийн II дайны дараахи үеийн олон улсын тавцанд өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалж авч үлдэхийн тулд Хятадаар хэрэв монголчууд бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнохыг дэмжвэл зөвшөөрч болох юм гэсэн "зөвшөөрөл"-ийг хэлүүлсэн байдаг! Ингээд 1946 оны 10-р сарын 20-нд Монголын ард түмний бүх нийтийн санал асуулга /ардчиллын хамгийн дээд хэлбэр болох референдум/ явуулсны үер дүнд тэд хэдБНМАУлсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон түүхтэй.
Ингэж энэ бүхнийг боломжтой болгосон, 27 сая хүнийхээ амь насаар агуу ялалт байгуулсан Зөвлөлтийн арми, Монголын тусгаар тогтнолын асуудлыг өөрийн геоулстөрийн бодлогын нэг чухал нөхцөл болгон тавьж шийдүүлж өгсөн И. В. Сталинд монголчууд бид хэзээд талархаж байх ёстой юм ... уг нь
Гэвч өнөөгийн барууны үзэлтэй "ардчилсан" либералчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хэсэг хүмүүс барууны үзэл сурталд дулдуйдан энэ тухай дурсах ч дургүй байдаг. Мөн 1921 оноос 1945 он хүртэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан Барууны гүрнүүд ба Хятад улс 1945 онд гэв гэнэтхэн л Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр хүссэн юм шиг бичиж харин манай улсын тусгаар тогтнолын асуудалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн түүхэн энэ хүнийг зүсэн бүрээр гүтгэн гүжирдэж байгаа! 
Гэхдээ хэрвээ Түүхийг сайн ухаж судалж үзвэл энэ бүх гүтгэлэг нь барууны тагнуулын тусгай албадаас зориуд зохиож тараалгасан хэдхэн хоосон домог, ам дамжсан цуу яриа хов жив - түүхэн фактуудын заримийг нь хэт дөвийлгөж харин заримыг нь ор тас орхиж ийнхүү түүхэн үнэнийг гуйвуулж гүжирдсэн "уран сайхны зохиолууд" дээр л тогтож байдаг төдийгүй энэ бүхэн нь цэвэр үзэл суртлын хүйтэн дайны зорилгоор хийлгэж байгаа тархи угаалгын ажил болох нь тодорхой болж ирдэг. Тэд одоо "үнэн юм шиг гэхдээ шал худлааг" зохиодог "мэргэжлийн" гэдэг хочтой түүхчид, хөлсний үзэл сурталчидтэй болж авсан байгаа ба мөн зарим нэг санаанаасаа зохиож бичдэг уран зохиолчдын хувийн өш хонзон, өнгөрсөнтэйгөө тооцоо бодох гэсэн атгаг санаа эсвэл гаднын долларын санхүүжилт авах гэж санаанаасаа зохиосон "түүхийн" гэгч номуудыг ашиглаж байна. Мөн үүний зэрэгцээ харийнханд "ашигтай гэнэн тэнэгүүдийг" тэд алсаас сэм залуурдан чиглүүлж олон нийтийн цэвэр сэтгэл хөөрлийг нь ашиглан түүхийг гүжирдэн гүтгэж байгаа... Тэд ийнхүү Жинхэнэ Түүхийн Чин Үнэнийг олон нийтээс алгаараа халхлахыг байнга оролдож байдаг боловч одоогоор үүнийг хэн ч хэзээ ч чадаж байгаагүй билээ...


Намайг нас барсны дараа миний булшин дээр зүсэн бүрийн хог новш авчирч овоолохыг би мэдэж байна. Гэвч түүхэн үнэний салхи тэдгээрийг хайр найргүй арчин хаяна гэдгийг бас мэдэж байна ...
И. Сталин 
1933 онд, 1942 онд Таймс сэтгүүл И. Сталиныг Оны Хүнээрээ шалгаруулж байжээ!?
Үзэл суртлын хүйтэн дайн, харийн суртал ухуулга бол түүхэн чин үнэнтэй ямар ч холбоогүй, түр зуурын төөрөгдөл юм ...                                                                                                             


Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлсэн шийдвэрлэх тулаан 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарын 2-ны хооронд Сталинградын дэргэд болсон билээ.
Энэхүү хоёр талаас нийт 2 сая гаруй хүн амь үрэгдсэн аймшигт тулааны эцэст Гитлерийн нацист Германы вермахт/зэвсэгт хүчин гэсэн үг/-ын 6 арми, танкын 4 арми Сталинградын дэргэд бүслэлтэнд орж бут ниргүүлж бууж өгсөн билээ. Ингэж хэнд ч ялагдашгүй, бүх дэлхий дахинг эзлэн авч цагаан арьстнаас бусад бүх үндэстнүүдийг устгаж үлдсэн славянчуудыг боолчлох зорилготой байсан Гитлерийн вермахтын домог төгсөж дэлхийн II дайнд огцом эргэлт гарсан билээ.  Яг тэр үеэр ЗХУлсын цорын ганц үнэнч холбоотон Монголын ард түмэн адуу морь, махан хүнс, дулаан хувцас бээлий зэргийг фронтод илгээж тусалж байсныг оросууд одоо ч мартаагүй талархан дурсаж байдаг. Мөн арай хожим Монголын төр засаг, Ард түмнээс "Хувьсгалт Монгол" танкын цуваа, "Монгол ард" нисэх онгоцны нэг эскадрилийг өөрийн хөрөнгөөр худалдан авч бэлэглэх зэргээр фронтод чадах чинээгээр тусалж байсан тул фашизмыг дарсан энэ Агуу ялалтанд монголчуудын оруулсан тус нэмэрийг оросын ард түмэн одоо ч талархан дурссаар байдаг.
Гэвч ийм байхад өнөөгийн "өрнөдийн ардчиллын буянд" сулхан мэдлэг боловсролтой болж байгаа хойч үе маань энэ тухай маш бүдэг бадаг, үнэндээ бол бараг  мэдээлэлгүй шахам байгаа билээ. Иймд өнөөгийн монголчуудын дийлэнх олонх өнгөрсөн түүхээ гүтгүүлснээ сайн мэдэхгүй байгаа учир өнөөдрийнхөө энэ хөөрхийлөлтэй нөхцөл аж байдлаа ойлгохгүй, ойрын ирээдүйгээ бүүр ч олж харж чадахгүй болгосон юм...
/Рекламыг баруун дээд талын чагтан дээр дарж арилгаарай/
Энэхүү баримтат кинонд тэр үеийн ховор баримтат дүрс бичлэгүүдийг ашигласан ба Сталинградын аймшигт тулаанд биеэр оролцож явсан герман ба орос - хоёр талын ахмад дайчид энэ тулааны, ер нь Дэлхийн II дайны тухай олон чин үнэнийг өгүүлж байна.

Учир нь сүүлийн 20-аад жил дэлхийн II дайны түүхийг бүрэн гуйвуулах, түүхэн алдарт хүмүүсийг гүтгэн гүжирдэх үзэгдэл газар авсан ба одоо энэ дайнд зөвхөн АНУлс тэргүүтэй Барууны орнууд л дайтаж ялалт байгуулсан мэт, Хиросима, Нагасакид оросууд атомын бөмбөг хаясан мэт, Катынд польшийн офицеруудыг оросууд буудан алсан мэт ойлгогдох! / ихэнх тохиолдолд тэд яг ингэж шууд бичиж чадахгүй, баригдана гэдгээ мэдэж байгаа, гэвч бяцхан хүүхдүүдэд идэр залуучуудад яг ингэж ойлгогдох/ зохиолын ном сурах бичгүүд гарсаар байгаа.
Мөн манайд ч дунд болон их дээд сургуулийн (Соросын сангийн санхүүжилтээр буюу тэдний хараа хяналт доор захиалгаар бичигдсэн!!!) түүхийн сурах бичгүүдэд энэ бүх түүхийн тухай тун бүдэг бадаг бичих эсвэл олон чухал фактуудыг огт дурьдахгүй орхих, эсвэл бүр яг эсрэг дүгнэлт хийж болохоор бичих болсон юм. Ингэж дэлхий дахинг колоничлогчид үнэн бодит түүхийг "өөрсөддөө тохируулан янзлах" болсон ба мөн түүхэн үйл явдлуудын тухай элдвийн "уран сайхны ном, кинонууд" ихээр гарч түүхийг гуйвуулах болсон юм... Уран сайхны гэдэг нэрээр халхавчлан Түүхэн үнэнийг ингэж гүтгэж залуу хойч үед маань буруу зөрүү ойлгуулж байгаа нь чухам юуны тулд, ямар зорилготой вэ гэдгийг тааварлаж байна уу... Түүхийг мэддэггүй болсон ард түмэн бол үндэсгүй, мөчиргүй болсон мод юм!!!

Гэвч энэ үед Барууны орнууд - "холбоотнууд" юу хийж байсан бэ? Тэд жинхэнэ бизнесчдийн ёсоор дайтаж байсан хоёр талд: нацист Германд бензин тос, нисэх онгоцны бөмбөг түлш, циклон Б хорт хий, дарь зэргийг нийлүүлж харин ЗХУлсад ачааны машин, буу зэвсэг, хоол хүнс зэргийг лэнд-лизингээр алтаар наймаагаа хийж асар их ашиг унагаж байсан ба дайны дараа дэлхийн бүх алтны 70 хувийг гартаа оруулсан байсан билээ...

Их британи, АНУ ба тэдний дагуул улсууд  1939 оны 9-р сарын 3-наас 11-ны хооронд нацист Германд дайн зарласан боловч элдэв шалтаг тоочин аргацаасаар1944 оны 6-р сар хүртэл II фронт нээхгүй, фашистуудыг баруун талаас ньдовтлохгүй байсан юм. Энэ нь Гитерийн бүх хүчийг Оросын эсрэг хандуулах зорилготой байсан билээ. Хэрэв Барууны гүрнүүд гэрээгээр хүлээсэн үүрэг  болох II фронтоо нээж фашист Германыг баруун талаас нь довтолсон бол энэ дайн 1943-44 онд дуусч үүний ачаар хэдэн арван сая хүмүүсийн амь нас аврагдаж асар их эвдрэл сүйрэл гарахгүй байсан юм. Чухамдаа ийм учраас дэлхийн II дайны бүх хүнд хүчир ачааг Зөвлөлтийн ард түмэн үүрч гарч хамгийн их гарз хохирол амссан билээ. Зөвхөн зөвлөлтийн амь үрэгдсэн хүмүүсийн тоог Барууны бүх улсуудын амь үрэгдсэн хүмүүсийн тоотой харьцуулбал 50:1 / 50 орос хүмүүс амь насаа алдсан бол Европын орнуудаас 1 гэсэн үг/ гэсэн харьцаа гарч ирдэг байна. Гэвч энэ аймшигт дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ялсан улс гүрэнд хууль ёсоор ноогдох учиртай байсан бүхнийг барууны элитүүд 1946 онд ЗХУлс болон социалист чиг баримжаатай болсон улс орнуудын эсрэг гүжир гүтгэлэгийн Хүйтэн дайн зарлаж "луйвардсан" юм... Энэ үед нацист үзэл сурталтай фашист Германы армид алба хашиж байсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн үлэмжхэн хэсэг нь шударга шүүхээс зугтан АНУлс, Их британи, Канадад гарч тэндээс "коммунизмын эсрэг хүйтэн дайн" гэгчээ явуулж  эхэлсэн түүхтэй...

Иймээс үнэн хэрэг дээрээ энэ дайныг хэн өдөөсөн, хэнд ашигтай байсан, чухамдаа ямар зорилгод үйлчилж байсан, хэн эндээс хожиж гарсан, энэ дайны сүүдэр өнөөдөр чухам юун дээр туссаар байгаа зэрэг асуултууд тус тусдаа томоохон маш чухал сэдвүүд юм...


1. 1942 оны 11-р сард, Халхын голд японы Квантуны армийг бүсэлж бут ниргэсэналдарт жанжин Георгий Константинович Жуковын удирдсан Зөвлөлтийн улаан арми Сталинградын дэргэд генерал Паулюсын удирдсан 300 мянган цэрэгтэй /энд германы 2, румын 2, италийн 1, унгарын 1 армиуд багтаж байжээ/ армиудын нэгтгэлийг бүслэн авсан байна. Тэр үед л нутгаасаа 2700 км-ийн алсад бусдын нутгийг эзлэн авахаар ирсэн байсандаа жинхэнэ ёсоор харамсаж эхэлцгээсэн ажээ. Гэвч оройтсон байв. Гитлер Дорнод фронт дээр дайтаж байсан цэргүүддээ ядаж дулаан хувцас ч явуулаагүй байна. Учир ньЕвропыг тэр чигээр нь эзлэн авахад бараг эсэргүүцэлтэй тулгараагүй тул энэ удаа ч гэсэн өвлөөс өмнө Сталинградыг эзлэн авна гэж бүгд итгэж байсан ажээ.
2. Немцийн армид хэдийгээр цааш дайтах ямар ч боломж байгаагүй ч Гитлер Сталины нэртэй энэ хотыг эзлэн авна гэж ам гарсан байсандаа бантаж тэднийг үхлийн аманд хаясан байсныг ахмад дайчид дурсаж байна. Асар олон хүнтэй арми нь бүслэгдэж идэх уух, эм тарианы хангамжгүй 40 мянга гаруй немцийн шархтай цэрэг дайчид үхлээ хүлээж байсэн тэр үед Европ даяар нацистын суртал ухуулагын хэрэгслүүд гитлерчүүд Сталинградыг тун удахгүй эзлэн авах гэж байна, тэгээд дайн удахгүй дуусна гэж олон нийтийн тархийг нь угааж байсан тухай энэ аймшигтай тамаас амьд гарсан германы ахмад дайчид дурсан ярьж байна.
3. Цаашид цус асгаруулахаас зайлсхийх үүднээс зөвлөлтийн арми 1943 оны 1-р сарын 8-нд немцийн армийн командлалд бууж өгөхийг санал болгосон боловч Гитлерээс эцсийн цэрэг, сумаа дуустал байлдах тушаалыг авсан байсан генерал Паулюс зөвшөөрөөгүй ажээ. Гэвч 2 сар гаруй өлсөж хөлдөж туйлдсан немцийн дайчдын зарим нь хүний мах идэж /каннибализм/ байхад харин Паулюсын штабын офицерүүд коньяк ууж, навчин тамхи татаж шарсан мах идэж байсан тухай хожим амьд гарсан бага тушаалын офицерүүд нь дурсаж байна.
4. Гэвч үүнийг үл хэрэгсэн германы олон офицерүүд, цэргүүд бууж өгсний хүчинд эндээс амь гарсан байна. 1943 оны 1-р сарын 10-нд бүслэлтийн тогоон дотор байсан фашистын армийг утгах ажиллагаа эхэлсэн ба 2-р сарын 3-нд 100 мянга гаруйхан цэрэг Зөвлөлтийн армид бууж өгч амь гарсан байна. Удирдаж байсан цэргээсээ 200 мянган хүнийг өлсгөлөнд нэрвүүлж өвлийн хувцасгүй хөлдөөж гарцаагүй үхэл үрүү түлхснийхээ төлөө Гитлерээс фельдмаршал цолоор шагнуулсан Паулюс ч тэдний дунд бууж өгсөн ажээ.
5. Немцийн вермахт, СС-ийн олон үндэстний армиуд Беларусь, Украйны нутаг дэвсгэрийг эзлэн авахдаа энгийн номхон оршин суугчдынх нь эсрэг аймшигт яргалал, хядаан хийж 12-13 сая хүмүүсийн амь насыг бүрэлгэж 1800 орчим хот тосгон суурингуудыг хүйс тэмтэрч байсан учир немцийн цэрэг офицерүүд бодохдоо оросууд тэд нарыг буудан хорооно гэж бодож байсан ч харин орсууд олзлогдсон тэднийг хооллож эмчилж дараа нь цэргийн олзлогдсын лагерьт илгээж ажил хийлгэж байсан тухай немцийн олон ахмад дайчид одоо дурсан ярьж байна.
6. 1953 онд олзны цэргүүдийн сүүлчийнх нь болох 1,2 сая орчим олзны германчууд эх орондоо эсэн мэнд буцаж ирсэн ажээ. Оросын хилээс гарч польшийн нутагт орж ирсэн хойноо олзонд хамт байсан хэсэг немцүүд хоорондоо алалдаж 60 гаруй хүн амь үрэгдснийг ч тэд дурсан ярьж байна. Хүний тэнэглэл ёроолгүй шүү гэдгийг энэ ахмад дайчид хойч үедээ сануулан захиж байна... 
7. Халх голын дайны шийдвэрлэх давшилт 1939 оны 8-р сарын 20-21-нд дуусч Японы Квантуны армийг буулган авсны маргааш нь (!) 1939 оны 8-р сарын 23-нд Москвад Молотов-Риббентропын "Харилцан үл довтлох тухай" пактад гарын үсэг зурсантүүхтэй. Энэ бол тун удахгүй эхлэх нь гарцаагүй болоод байсан энэ дайныг аль болох хойшлуулах тактикийн чухал алхам байсан ба үүний ачаар 1941 он хүртэл энэ дайныг хойшлуулж түүнд бага ч гэсэн бэлдэж амжсан юм. 
8. Гитлер 1939 оны 9-р сарын 1-нд Польш улсад довтолж дэлхийн II дайн эхлэнгүүдпольшийн засгийн газар, армийн дээд удирдлага нь Лондон уруу гарч зугтсан юм.Ингээд дээд удирдлага шуурхай зохицуулалтгүй болсон польшийн арми 6 долоо хоногийн дараа немцүүдэд бууж өгөхөөс өөр аргагүй болсон байна.
9. Үүний дараа Сталин 1917 оны Октябрийн хувьсгалын үймээн самуун ба дэлхийн I дайны үеэр Польшид булаан эзлэгдсэн байсан газар нутаг - Баруун Беларусс, Хойд Украйн ба Балтийн тэнгис орчмийн газар нутгаа буцаан авсан байна. Балти хавийн Латви, Литва ба Эстони гэсэн нэртэй тусгаар тогтносон улсууд хэзээ ч улстөрийн газрын зураг дээр байгаагүй ажээ. Тэд бүгд Дорнод Прусс, Щвед ба эцэст нь Оросын эзэнт улсын хязгаар мужууд л байсан юм.
10. Харин өнөөгийн бидний мэдэх Польш, Финлянд улсууд 1812 оны Наполеоны /бут ниргүүлсэн/ дайны үр дүнд Кайзерын эзэнт улс - Оросын хаант улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орж Варшавын гүнлиг нэрээр, мөн Лаплянд ба Финляндийн гүнлигүүд  нэрээр 100 жил болсон  байсан ажээ. 
11. Дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө, 1941 оны 6-р сарын 11-ны өглөөгүүр нацист Герман, "төвийг сахисан" (!) Финлянд хоёр удахгүй эхлэх дайнд финляндийн армийг ЗХУлсын эсрэг дайнд оролцуулах тухай нууц гэрээнд Хельсинкид гарын үсэг зурсан байна. Ингээд 1941 оны 6-р сарын 17-нд Финлянд улс иргэдээ бүх нийтийн цэргийн албанд дайчлан татаж эхэлсэн (зөвхөн дайны нөхцөлд л бүх ниитийн цэргийн албанд татдаг) ба гэрээнд заасан байсан ёсоор яг 4 өдрийн дараа ЗХУлсад албан ёсоор дайн зарласан билээ.
Харамсалтай нь, энэ бүх түүхийг одоо "уран сайханжуулж" байгаад бараг "180 градус эргүүлсэн" байгаа...гэвч одоохондоо!
Өнөөгийн энэ "ардчилсан" + "яасан ч бүрэн эрх чөлөөтэй" + либерал капиталист + бас үл "үзэгдэх гартай" энэ эдийн засгийн олон арван жилийн ужиг хямрал нь 2007-2008 оноос ил хэлбэртээ шилжиж нөгөө монетарист онол нь амьдрал дээр батлагдсангүй ээ. Одоо Нобелийн эдийн засгийн шагналтнууд нь ч таг чиг болцгоосон байгаа ба Баруунд эрдэмтэд, судлаачид, том бизнесменүүдийнхээ түвшиндээ өнөөгийн энэ хямрал нь үнэндээ бол  капиатализмын  мухардал сүйрэл гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.
Харамсалтай нь, энэ хямралаас гарах гарцыг дэлхийн дайнаас өөр замаар, шударга арга замаар шийдэхийг өнөөгийн санхүүгийн капиталист "глобал элитүүд" хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм улмаас одоо тун болзошгүй болчихоод байгаа дэлхийн III дайныг өдөөн дэгдээх ажил Ойрхи Дорнодоос эхэлчихсэн, бидний нүдэн дээр одоо ил өрнөж байна! Гагцхүү үүнийг олон нийтэд шал өөрөөр тайлбарлан ойлгуулж тархийг нь угаасан байгаа ба "чин үнэнийг мэдэхгүй байх эрх чөлөөтэй болж авсан" нийгмийн олонх үүнд нь сохороор итгээд сууж байгаа...
Эндээс үзвэл дэлхийн II дайныг өдөөсөн тэр үеэс хойш ихэнх хүмүүсийн ухамсар сэтгэлгээнд бараг юу ч өөрчлөгдөөгүй, хүмүүс урьдын хэвээр гэнэн ... хэвээр л байгаа ажээ..
Сталинградын Ялалтын тухай мэдээллийг сонсоорой...1943 он. Левитан

Сталинградын төлөөх тулаан - 1943 оны баримтат кино
Гитлерийн армийн жагсаалын цэрэг Эрих Отт Сталинградын дэргэдээс Герман уруу гэр лүүгээ бичиж байсан захидлуудаас:
Сталинград уруу давшиж явсан 1942 оны 8-р сарын 23-нд бичсэн захидлаас:
"Өнөө өглөө би гайхалтай дүр зургийг олж харлаа: анх удаа энэ их гал утаан дундаас гольдролоороо тайван ихэмсэг урсаж байгаа Волга мөрнийг олж харлаа. Бид хүссэн зорилготоо хүрсээн - Волга мөрөнд тулсан. Гэхдээ энэ хот урьдын хэвээр одоохондоо оросуудын гарт байгаа. Яагаад оросууд наад талын эрэг дээр бидний эсрэг сөрөн зогссон юм бол, тэд эргийн энэ нарийнхан зурвас дээрээс бидний эсрэг байлдана гэж бодож байгаа гэж үү? Ингэх огт боломжгүй шүү дээ, энэ бол ухаангүй хэрэг".

Бүслэлтэнд орсон 1942 оны 11-р сард бичсэн захидлаас:
"Бид нар Зул сарын баяраас өмнө Герман уруугаа эргээд очих байх, Сталинградыг бид гартаа оруулчих байх гэж найдаж байсаан. Ямар том эндүүрэл байсан юм бэ? Энэ хот биднийг бүгдийг нь юуг ч мэдрэхээ больсон амьд үхдлүүд болгочихлоо шүү дээ! Сталинград бол бидний хувьд жинхэнэ там болсоон! Энэ оросууд лав жирийн хүмүүс биш ээ, тэднийг төмрөөр хийсэн байх, тэд ядрахаа эцэж цуцахаа мэддэггүй, тэд айдас гэж юу болохыг бүүр ч мэддэггүй бололтой. Усан цэргүүд нь энэ их хүйтэнд ганцхан дотуур цамцтайгаа хүртэл давшилтанд орж байна. Нэг орос цэрэг бие бялдарын болон сэтгэл санааны хувьд манай нэг рот /100 цэрэг/-оос ч илүү хүчирхэг байна..."

Бүслэлтэнд орсон армийг бут ниргэх ажиллагаа эхэлсэн 1943 оны 1-р сарын 4-нд бичсэн түүний сүүлчийн захидлаас нь:
"Оросын мэргэн буучид, хуяг нэвтлэгч их буучид нь лав Бурханы сурагчид байх аа. Тэд биднийг өдөр шөнөгүй ангуулчилж байгаа ба хэзээ ч алдаж буудахгүй байна. 58 хоног бид нэг, ердөө цорын ганц байшинг л эзлэн авахаар дайрсаар байна. Гэвч ямар ч нэмэргүй ээ... Хэрэв энд ид шид л болохгүй юм бол бидний хэн нь ч Герман уруугаа амьд эсэн мэнд эргэн очиж чадашгүй ээ. Би ид шидэнд итгэхээ аль эрт больсоон. Цаг хугацаа одоо оросуудын талд ажиллаж байна".

Түүхэн лавлах: 1943 оны хавар ийнхүү Сталинградын дэргэд Гитлерийн арми бут ниргүүлж анх удаа томоохон ялагдал хүлээж нацист Герман даяараа 3 хоног гашуудал зарлаад байв. Яг энэ үед Гитлерийн Үзэл сурталын яамны сайд Йозеф Геббельс хэрэв зэвсгийн хүчээр дийлэхгүй бол алсаас гүтгэн гүжирддэг барууны уламжлалт тактикыг - Хүйтэн дайны зэвсгээ хэрэглэхээр шийдсэн байсан юм!

Нацизм-фашизмын гол үзэл сурталч Геббельс ийнхүү 1943 оны хавар Сталинградын дэргэд Гитлерийн арми бут ниргүүлж дэлхийн II дайнд огцом эргэлт гарсан яг тэр үед"Катынд польшийн цэргийн албан хаагчдыг оросууд - НКВД бөөнөөр нь буудан хороосон" гэсэн бузар гүтгэлгээ анх зарласан бөгөөд үүнийг нь Барууны шар сонингууд тэр дор нь шүүрэн авч цацаж эхэлсэн түүхтэй. Энэхүү гүтгэлэгийг одоо хүртэл Барууны өнгө мөнгөд нь шунан тачаадсан, харийн эзэддээ үнэнчээ харуулж санхүүжилт авахын тулд одоо хазахаас буцахгүй болсон, Оросыг үзэн ядагч неолибералчид хувийн "ардчилсан" "чөлөөт" хочтой хэвлэл - сайт, шар сонингуудаараа сэтгэгдлээ хааж байгаад гүтгэн улигласаар байгаа боловч энэ увайгүй гүтгэлгээ тэдний хэн нь ч Шүүхээр мөрдөн шалгуулж бодит баримтуудаар нотолж чадаагүй юм. Учир нь хэрэв Шударга Үнэнч Шүүхэд хандвал энэ бүх бузар гүтгэлэг нь нуран унахыг тэд сайн мэдэж байгаа.
Иймээс тэд энэ бүх гүжир гүтгэлгүүдийг Хүйтэн дайныхаа нэг гол зэвсэг болгон тэдэнд баялагаа булаалган дарлагдаж Өрөөр шулуулж байгаа улс ард түмнүүдийг мэдээ алдуулах тарилга болгон ашигласаар байна!
Хэн ч маргашгүй батлагдаж нотлогдсон бодит фактуудаас цөөхнийг дурьдвал:
- Катынд польшуудыг бөөнөөр нь буудан хороосон цаг хугацаа гэж шүүх эмнэлэгийн магадлал, бусад баримтаар тогтоогдсон 1941 оны намар - 10 ба 11-р сар гэхэд Катын орчмын бүх нутаг дэвсгэр фашист Германы армид нэгэнт эзлэгдсэн байсан ба тэдний бүрэн мэдэлд байсан гэдгийг
- тэнд зөвхөн польшууд бус мөн олон украйнчууд, еврейчүүд бас алагдсан байсныг
- тэднийг бүгдийг нь ар дагзнаас нь германы Вольтер гар буугаар буудан хороосон сумны нүх гавалд нь гарсан болохыг
- тэдний гарыг ард нь хүлсэн байсан хүлээс нь германд үйлдвэрлэсэн уяа байсныг
- алагдсан польшуудын булшийг анх 1943 оны хавар олж нээсэн гэж зарласан фашистууд эдгээр булшуудыг ухаж нээн тэднийг оросууд алсан болгох олон хиймэл баримтуудыг хожим хийж булсан байсныг тэр үеийн олон улсын нэгдсэн комиссоос шинжлэн тогтоосон гэдгийг
- 1946 оны 7-р сарын 1-3-нд Нюрнбергийн Шүүх хуралд уншсан ялын дүгнэлтэнд СС-ийн 537-р отрядын удирдагч Фридрих Аленсын толгойлсон гитлерийн зандалчид эдгээр цэргийн олзлогсдыг буудан хороосон тухай тов тодорхой дурьдсан зэрэг олон олон фактуудыг хэн ч няцааж чадашгүй, яагаад ч боломжгүй учир Катынын энэ хэрэгт ЗХУлс - Оросыг буруутгадаггүй, олон улсын хэмжээнд албан ёсны түвшинд авч хэлэлцдэггүй. Гэвч барууны хувийн "чөлөөт" хэвлэлүүд нь, тэдний хөлсөлсөн суртал ухуулагчид, "шилдэг" нийтлэлчид, "уран" зохиолчид нь иймэрхүү гүтгэлгүүдийг одоо ч ам дамжуулан улигласаар бурсаар л байгаа...
Өнөөгийн барууны үзэлтнүүд либерал ардчилагчид тэр хөөрхий хүмүүсийг үнэхээр өмөөрч өмөлзөөд байгаа бол албан ёсоор Олон улсын шүүхэд хандаж энэхүү гэмт хэргийг албан ёсоор мөрдөн шалгуулж дэлхийн олон нийтийн өмнө буруутныг тогтоолгох хэрэгтэй юм.Гэвч хэрэв тэд ингэж шүүхэд албан ёсоор хандвал энэхүү гэмт хэргийг дахин эхнээс нь мөрдөн нарийн судлаж дэлхийн олон нийт тэр болгон мэддэггүй,барууны эрх баригчдад тун халгаатай олон чухал фактуудыг сөхөж гаргаж ирэх мөн тэр үед нэгэнт хөдлөшгүй тогтоогдсон олон чухал баримт нотолгоонуудыг дэлхийн олон нийтэд дахин сануулж мэдээлчих "аюул" байгаа тул тэд үүнийг хийдэггүй юм аа! Харин үе үе "ардчилсан" "чөлөөт" хочтой хувийн хэвлэлүүдээрээ дамжуулан фашизм нацизмыг дарсан энэ улс үндэстэн үрүү гүжир гүтгэлэгийн угаадсаа цацаж байх нь эрсдэлгүй, илүү хямдхан, хамгийн гол нь өнөөгийн бүх нийтийн тархины угаалгын эринд илүү үр дүнтэй байгаа....
Катынын энэ гэмт хэрэгт оросуудыг анх гүтгэсэн нацизмын гол үзэл сурталч И. Геббельс "... Шал худлааг хүмүүст алхам тутамд нь яриад л бичээд л ухуулаад л байвал хүмүүс эцэст нь үүнийг чин үнэн мэтээр хүлээн авчихдаг юм аа" гэж сургаж сайрхаж байсан байдаг... Үүнийг нь өнөөгийн либералч ардчилагчид амьдрал дээр хэрэгжүүлсээр байна!
Энэ бүх суртал ухуулгад тархиа угаалгуулж энэ гэмт хэрэгт фашистууд бус харин оросууд буруутай гэж "итгэчихсэн" польшийн зарим иргэдээс удаа дараа гомдол нэхэмжлэл гаргаж ОХУлсаас мөнгөн нөхөн төлбөр нэхэмжлэснийг Европын холбооны Хүний эрхийн комисс хэдэн жилийн турш олон ажлын хэсгүүд томилж мөрдөн шалгаж судалж үзсний үндсэн дээр 2013 оны сүүлчээр шийдвэрээ гаргасан бөгөөд тэрхүү шийдвэрт "Катынд польшийн олзлогдсон офицеруудыг буудан хороосон гэмт хэрэг болсон нь үнэн, харин үүнд оросууд ямар ч холбогдолгүй юм байна" гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй болсон юм...
"Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг ч гүйцдэг" гэдэг. Үнэн өөрөө ийм хүчтэй ажгуу. Бас "Үнэнг даравч далдайна, булавч бултайна" гэсэн нэг үг байдаг даа....
Жич: Бидний эсрэг одоо ч "хүйтэн дайн" хийсээр байна ! Түүхийг сургаар бус эсвэл хэн нэг гаднын хөлсний үзэл сурталчийн бичснээр бус харин түүхэн судалгаа, шалгаж болох бусад бодит баримт нотолгоонуудаар судалж өөрсдөө эргэцүүлсэн бодож бие даан дүгнэлтээ хийж сурах хэрэгтэй болоод байна.


No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...