Wednesday, March 4, 2015

Тагнуулын төв газар өөрийн туршуулаар туг тахилаа


"Wayne State University"-н хүндэт профессор Моти Ниссаний бичсэн "Тагнуулын төв газар өөрийн туршуулуудаа устгаж эхэллээ" нийтлэлийг товчлон хүргэж байна. Түүний үзэж буйгаар Тагнуулын төв газар энэ удаа Борис Немцовоор "тугаа тахижээ".

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бол гялалзсан стратегч, улстөрч. Тэрбээр хүндрэл бэрхшээлийг үл харгалзан Орос орныг ангалын ирмэгээс холдуулж, ядуурал гуйранчлал, бутрал задрал, сүйрлээс аварсан хүн. Түүний хэвлэлийн хурлыг харахад л одоо бараг мартагдаад байгаа төр барих жинхэнэ урлагийг төгс эзэмшсэн хүн бидний өмнө буйг ойлгож болно.

Путин тэгэхээр Немцовын аллагаас юу хожих байсан бэ? Анх харахад Путинд олон шалтгаан байгаа мэт. Тэдний үзэл бодол эрс тэс, Оросын ирээдүйг огт өөрөөр хардаг хоёр. Гэхдээ 85%-ийн рейтингтэй (манай дайнч гараг дээр өөр ямар ч улстөрч ийм өндөр нэр хүндгүй) яваа Путинд өрсөлдөгчдөө хөнөөх шаардлага огт байхгүй.

Тэр бүү хэл өрнөдийнхөн хэт өндөр өргөмжилдөг ч бодит байдал дээр Немцов үнэндээ шатрын жижиг хүү төдий, Путинд ямар ч аюулгүй нэгэн байсан. АНУ-ын Тагнуулын төв газрын ном товхимолд Борис Немцовыг Оросын Ерөнхийлөгч Путиний хурц өрсөлдөгч гэж байгаа нь эргэлзээтэй. Сонгуульд Немцов, Чубайсын намынхан ердөө 4%-ийн санал авдаг, гэтэл парламентад ороход дор хаяж 5% байх ёстой. Немцов ядаж байхад Сочи хотын дарга ч болж чадаагүй, ердөө 14%-н санал авч ялагдсан билээ. 

Улстөрийн стратегийн гроссмейстер Путин ийм өчүүхэн амьтныг захиалж, өөрийн хөл рүү буудна гэж үү? Харгис хэрцгий бөгөөд тэнэг, ухаангүй солиотой хүн л "5-р цуваа"-ны ийм төлөөлөгчийг алахаар захиалах байх.
Украины экс Ерөнхийлөгчийн экс зөвлөх, Олон улсын валютын сангийн хүүхэлдэй Ющенкогийн экс зөвлөх Немцов үнэн хэрэгтээ алдартай эх оронч Путинд ямар ч аюулгүй нэгэн байсан. Худалдагдсан, нэр хүнд нь унасан, бөөн алдааны үүр Немцовыг хөнөөсөн алуурчин бол АНУ-ын Сүүдрийн засгийн газар. Энэ Засгийн газар л Немцовыг хөнөөхөд шууд гар бие оролцсон эсвэл өөрийн итгэлт нөхдийг ашигласан. Итгэлт нөхөд нь гэвэл: МИ-6, Моссад, Саудын Арабын дарангуйлагч дэглэм, Украины нацистууд, мусульманы толгой хэрчигчид, жишээлбэл "Аль-Каида", "Исламын улс" бүлэглэл. Тэдгээрийг Тагнуулын төв газар л ивээн тэтгэж, зөвшөөрсөн учраас тэд бий болсон юм.

Немцовын аллага хэнд ашигтай вэ? Энэ аллага Ерөнхийлөгч Путин болон түүний ажил үйлст сөрөгөөр нөлөөлж, хор хөнөөл учруулах магадлалтай. Нөгөө тал нь гэвэл үргэлж сүүдэрт оршдог ч АНУ-ын жинхэнэ Засгийн газрын эрх мэдэлтнүүд. Тэдний нэг нь Дэвид Рокфеллер. Тэдний эрх мэдэл асар их, Америкийн хууль ёсны гүйцэтгэх болон хууль тогтоох, шүүх засаглалыг нийлүүлснээс ч их. Тэдний хувьд Орос орон бол ердөө Ромын хувьд Карфаген ямар байсан тэрэн шиг гэсэн үг.

Путиний удирдлаган дор Орос улс шийдмэг, зоригтой хөдөлж, Сирийг боолчлогдохоос, Крымыг АНУ-ын цэргийн бааз болохоос аварсан билээ. 

Сүүдрийн засгийн тэдгээр нөхөд Путинийг авч хаяхыг хүсдэг. Хэрэв юу ч тус болохгүй бол тэд эцсийн эцэст түүнийг ална. Гэхдээ ийм алхам эрсдэлтэй. Чилийн Альенде, Италийн Моро, Конгогийн Лумумба, Венесуэлийн Чавес, Индонезийн Сукарно (энд мөн Франклин Рузвельт, Уолтер Рейтер, Кеннедийн удмын дор хаяж 6 гишүүнийг дурдаж болно) зэргээс ялгаатай нь Орос улс аймшигт цөмийн зэвсэгтэй.

Дэлхийн лидерүүдийн цуст аллага болон Оросын цөмийн зэвсгийг тооцон үзээд Тагнуулын төв газрын эзэд үнэндээ Путинийг илүү нарийн аргаар устгахыг оролдох байх.

Сүүдрийн Засгийн газрын зүтгэлтнүүдэд алдах юм байхгүй, ийм гамбитаас. Немцовын алуурчид мэдээж мэргэжлийнх байсан. Алуурчдыг илрүүлэх магадлал бараг байхгүй, илрүүлдэг юмаа гэхэд тэднийг дор нь устгачихна. Тэгэхээр Тагнуулын төв газрыг (ТТГ) илчилнээ л гэж байхгүй, итгэмээргүй явдал болж илчилсэн ч өрнөдөд хэн ч итгэхгүй. Яагаад гэвэл дэлхийн тэр хэсгийн мэдээллийн бүх байгууллага нь Тагнуулын төв газар, түүний холбоотнуудын хяналтад байдаг.

Америкийн Засгийн газар өөрийн зорилгын төлөө анд нөхөд, туршуулууд, албан хаагчдаа ч хөнөөдөг гэдэгт итгэхгүй бол нэг жишээ сануулъя. 298 зорчигчтой Малайзын онгоцны ослыг АНУ-ын ТТГ л зохион байгуулсан, Украины хүүхэлдэй нараараа үүнийг хийлгэсэн. Тэд эхлээд энэ осолд Оросыг буруутгаж шуугиулснаа өөрсдөө илчлэгдэх болохоороо март гэж мэдээллийн байгууллагууддаа тушаажээ. Иймээс ТТГ өөрт нь хэрэг гарсан үед өөрийн туршуул Немцовыг устгасан нь энэ.

2014 оны Майдан ч ТТГ-ын "амжилт". АНУ-ын ТТГ л түүнийг санхүүжүүлсэн, 5 тэрбум доллараар. ТТГ-ын санхүүжүүлдэг төрийн эргэлтүүд ч гэсэн инфляцид өртөх болжээ. 1953 онд Ираны ардчиллыг ердөө 100 мянган доллараар хөмрүүлсэн дээ.

Майданы хувьд нэмж өгүүлэхэд Украины сонгогдсон Ерөнхийлөгчийг авч хаяхын тулд ТТГ өөрөө мөнгө төлж украинчуудыг жагсаагаад дараа нь өөрийнхөө хөлсөлсөн украин мэргэн буудагчдаар тэднийг алуулсан. Украиныг фашист дэглэм болгон хувиргаж, Оросыг уурлуулах гэж л тэр. ТТГ ийнхүү өөрийн анд найзуудаа Киевт хөнөөж байсан юм чинь Москвад Немцовыг алах юу ч биш.

Америкийн Засгийн газрын зарчимгүй бодлогын талаар өгүүлэх нь илүүц. 25 жилийн дотор 2,5 сая иракчуудыг санаанаасаа зохиосон шалтгаан, шалтгаар хөнөөж, энэхүү эртний бөгөөд бардам соёл иргэншлийг хаос, эмх замбараагүйдэл болгон хувиргаж, өөрсдийнхөө дараа экологийн элсэн цөл үлдээж байгаа эрх баригчид үнэхээр ямар ч гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй.

Тэд өөрсдийн зорилгын төлөө сая сая Немцовыг нүдээ цавчлах ч үгүй ичиж зовохгүй устгана, нойргүйдэж шаналах ч үгүй.
Тиймээс Оросын Засгийн газар үнэндээ Борис Немцовын үхэлд буруугүй, харин АНУ-ын ТТГ ба түүний холбоотнууд, хүүхэлдэйнүүд буруутай байх магадлал 90% гаруй.

Одоо хоёр хувилбар бий. ТТГ одоо өдөржин шөнөжин Путинийг муулж, тархи угаана. Ямар ч баримт нотолгоо хэрэггүй, ТТГ бол хүмүүсийн сэтгэл зүйг маш сайн мэднэ. Худал хуурмагийг 1000 удаа давтахад үнэн болдог гэдэг байх аа.

Нөгөө зам бол ТТГ одоо дэлхий даяар Путиний эсрэг жагсаал цуглаан зохион байгуулна. Орост ч гэсэн урвагчид, бас гэнэн, юм мэдэхгүй бөгөөд тархиа угаалгасан оросууд жагсана. Энэ л ТТГ-т хэрэгтэй, үүний төлөө л Немцовыг хөнөөсөн юм шүү дээ.

 http://fun.everyday.mn/


No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...