Tuesday, March 3, 2015

Дарвинизмыг эсэргүүцэх нь - I хэсэг

Чарльз Дарвины хичээл зүтгэлээр хүн бүр өөрийгөө сармагчингийн сайжруулсан загвар гэж боддог болсон. Хэрвээ бид сармагчин юм бол энэ төрлийнхөн дотроо хөл нь гарнаасаа урт цорын ганц зүйл нь бололтой. Бас үсэн бүрхүүл багатай боловч өөхөн давхраа ихтэй, маш том тархитай, соёо нь бусад шүдтэйгээ адил хэмжээтэй. Дээр нь усан дотор автоматаар зүрхний цохилт удааширдаг эмгэгтэй. Бид амьсгалаа ухамсартайгаар жолоодож, төрөл бүрийн авиа гаргах чадварынхаа хүчинд ярьдаг болсон. Бид үсэрхэг хамаатнууд шигээ тодорхой нэг хугацаанд үржилд ордоггүй, бас урагш төвийж гарсан хөх, уртавтар бэлэг эрхтэнтэй байдаг. Хүний бэлэг эрхтний энэ онцлог бидний өвөг дээдэс газар уснаа амьдарч байсныг нотолдог. Харин сармагчных шал өөр бүтэцтэй.

Усанд амьдрагч ХОМО САПИЕНС

Саяхнаас эмэгтэйчүүд усан дотор хүүхдээ төрүүлдэг мода гараад байна. Ингэж төрөх нь хамаагүй хялбар байдгаас гадна усан дотор төрсөн хүүхэд өвчин эмгэгт гойд тэсвэртэй байдаг гэнэ. Хүн усанд сайтар зохицолдсон болоод л ийм үр дүнтэй байгаа нь ойлгомжтой. Тэгвэл хүн төрөлхтөн нэгэн цагт усанд амьдардаг байсан гэдэг таамаглал бодит үндэслэлтэй байж болох юм. 
Бас нэг зүйл: хуурай газрын аль ч амьтны яс биднийхээс барагцаалбал 3 дахин бат бэх байх ёстойг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Харин усанд амьдрагсдад тийм яс хэрэггүй гэнэ. Иймээс л бид байнгын яс хугарах, бэртэх аюулд өртдөг байж магадгүй еэ?

Хархны амьдрал

Сармагчинтай хамаатан гэдэгтээ эргэлзсэн эрдэмтэд өөр амьтдыг хайж эхэлжээ. АНУ-ын эрдэмтэд хүний эд эсүүд саарал хархны эд эстэй генетикийн хувьд маш адилхан байгааг олж илрүүлсэн байна. Бүр дэндүү адилхан байсан учир хүн харх хоёр үндэс сурвалж нэгтэй байж магадгүй гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ! Үнэхээр ч хархнууд яг хүн шиг ухаантай, мэдрэмжтэй, хурдан суралцдаг. Нэг харх хордуулсан хоол идэж үхэхэд л сүргийн бусад гишүүд хэзээ ч түүнийг идэхгүй рефлекстэй болчихсон байдаг. Сүрэг бүр маш хязгаарлагдмал, зөвхөн өөрийнхнөө л хүлээн зөвшөөрнө, гаднын буюу төөрсөн нэгнийг зүгээр л тасдаад хаячихдаг. Үржилд орохдоо ч тодорхой дэгтэй, захиргаадалтын, бараг фашист дэглэм үйлчилнэ. Сүргийн манлайд хамгийн хүчтэй эрэгчин байх бөгөөд түүнд эмэгчний бүхэл бүтэн гарем, өөрөөс нь арай бага хүчтэй хэд хэдэн орлогч байна. Хамгийн доод түвшинд эрх чөлөө дутмаг шоовдорлогдогсод байдаг. Тэд тусдаа үүр ноохой засах эрхгүй. Эмэгчинтэй эвцэлдэх эрхийг «удирдлагаас» шагнал болгон өгнө. Толгойлогч өөрийн эрх мэдлийн төлөө тэмцэлдээ хэт улайраад заримдаа эмэгчинтэй ойртох ч завгүй байдаг. Иймээс тэднийг хээлтүүлэх ажил орлогчдод оногдох ажээ.

Хориотой АРХЕОЛОГ

Генетикчдийн баталж буйгаар хүн орчин үеийн төрхөөрөө дэлхий дээр 200 мянган жилийн өмнө бий болсон байх ёстой гэнэ. Энэ нь албан ёсны шинжлэх ухааны хугацаатай арай тохирохгүй байгаа биз? Тэд оюун ухаант хүн-хомо сапиенс л 200 000 жилийн өмнө үүссэн гэж үздэг шүү дээ.
Гэхдээ бидэнд бүр эртний мартагдсан түүх байдгийг нотлох хангалттай үндэслэл байдаг ажээ. Генетикчдийн яриад байгаа 200 мянган жил гэдэг нь хүн төрөлхтний “салаа мөчир” өөр нэгэн, бүр эртний оюун ухаант “амьтдаас” салж тасарсан тэр үе юм.
Орчин үеийн шинжлэх ухааны үзлээр тайлбарлаж болохооргүй хачирхалтай олдворуудыг багтаасан “хориотой археолог” гэсэн ойлголт байдаг. Энд чулуужсан хөрснөөс олдсон хэдэн арван сая жилийн настай аварга хүмүүсийн араг яс, хүн дүрст ер бусын хачирхалтай амьтдын яс, байгалийн бүтээгдэхүүн биш, хиймэл эд болох нь тогтоогдсон, хэдэн сая жилийн настай олдворууд гээд л олон юм бий.
Албан ёсны шинжлэх ухаан эдгээр олдворыг авч үздэггүйн учир нь тэднийг нийтээр хүлээн зөвшөөрсөн онолуудын алинаар нь ч тайлбарлах боломжгүйд байгаа юм. Тэгсэн хэдий ч дараах таамаглал улам эрч хүчээ авсаар байна: нэгэн цагт Галактикийн төвд эх гараг оршин тогтнож, түүн дээр хүн төрөлхтөн үүссэн нь хожмоо амьдарч болохуйц бусад гарагуудад шилжин суурьшжээ. Дараа нь тодорхойгүй шалтгаанаар шилжин ирэгсэд соёл иргэншлээ алдан, доройтон зэрлэгшсэн байна. Одоо тэднээс үлдэж хоцорсон, маш их өөрчлөгдсөн хойч үе нь дахин соёл иргэншлээ бий болгох шатандаа явж байгаа нь энэ.

Урвуу тооцоо

Эртний Шумерийн бичээсэн дотор нисдэг объектууд, хүн-шувууд, Нарны системийн дүрс зураг олонтаа тааралддаг. Дуран авай харьцангуй саяхан гарсан тул сүүлийнх нь бүр сонин байгаа биз? Түүнээс гадна хүний харь гарагийн гарлын тухай санаа нь шинэ зүйл биш, түүнийг түүхийн янз бүрийн эрин үед янз бүрийн байдлаар хэлсээр иржээ. Үүнийг оргүй хоосноос үүдэлтэй гэж бодвол дэндүү гэнэн хэрэг болно. Энэ таамаглалаас үүдэн хүн сармагчнаас биш, харин сармагчин хүнээс үүссэн гэвэл тийм ч галзуу сонсогдохгүй биз. Өөрөөр хэлбэл, сармагчин бол хүний бүрэн доройтож зэрлэгшсэн, өөр нэг салаа мөчир байж болох юм. Энэ онолыг баримтлагчид нотолгоо олжээ.
Эхийн гэдсэн дэх ураг хөгжлийнхөө явцад хувьслын бүх шатыг туулдаг гэдгийг бид мэднэ. Ингэхэд хүний үр хөврөл ”сармагчин төлөвт” хэзээ ч ордоггүй байна. Харин сармагчны үр хөврөл хүнтэй маш адилхан болох үе байдаг гэнэ.
Өнөө үед хүний гарал үүслийн талаар Дарвинизм болон Библээс гадна өөр хэд хэдэн онол бий.
Гэхдээ тэд бүгд л хүн бол харь гарагийн бүтээл гэсэн нэгэн санааг агуулдаг юм. 
http://viva.mn/

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...