Monday, November 24, 2014

Манж Чин улсын төрийг барьж байсан Монгол эмэгтэй

1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Толуйн угсаа Хиад Боржигон овогт бээл Зайсангийн охин байлаа. Нэрийг нь Амарлингуй гэнэ. Гэвч түүнийг Хятадын түүхэнд Хуванхэу гэж тэмдэглэсэн байдаг.

Tuesday, November 18, 2014

Атом


Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Заримдаа ийм хялбаршуулал нь албан ёсоор заалгаснаас илүүг мэдүүлж мэдрүүлдэг. Зохиолч Билл Брайсоны “Шинжлэх ухаан сонирхолтой түүх” ном энэ талаар тэргүүлж олон шагнал хүртжээ. Физик, хими, астроном, биологи, генетик, антропологи, палентологи, геологи, менерологийн салбарын анхдагч ойлголт, нээлт хэрхэн бүтсэн, ямархуу адал явдал болж байсан, хялбаршуулбал яг юун тухай хэрхэн төсөөлбөл зүгээр талаар тун ч хорхой хүрэм уран гоё хэлбэрээр бичжээ. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн энэ номыг Баабар, Т. Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Атомын тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.

Wednesday, October 15, 2014

Mагнай дундаа ганц нүдэт

Хоч нь заримдаа эзнийхээ нэгэн насны нэр болох тохиолдол олонтоо байдаг.

“ Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүðийн газар харах бөлгөө. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлэг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж асуйг харж үзэж өгүүлрүүн: Тэд нүүж асуй иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайн охин буюу. Хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ чамд гуйя” хэмээж Дoбун мэргэн дүүгээ үзүүлхээр илгээв. Монголын нууц товчоо 5,6 р хэсэг.

Tuesday, October 14, 2014

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ХЭН БИЧСЭН БЭ

Эрлийн үзүүр гэр дотор байдагаа гэж өвгөд минь хуучилдагсан.
Энэ үг эртний үг. Олон жил ам дамжин яригдаж ирсэний учир нь өөртөө үнэнийг ихээр агуулаж байдагтай нь холбоотой байж болох. ¯гээр ухâàл зохиогч Нууц товчоон дотðîî ë нуугдаж байгаа гэж үзэж болìîîð. Нууц товчоо хэмээх энэ сор болсон сайхан зохиолд юутай олон бичиг үсгийн чадвартай хүн гарна вэ. Гэвч энд бусдаасаа арай сондгой нэгэн хүн байна. Нэр нь Шигихутаг. Та энэ хүнийг сайн таниíà. Их монгол улсын үед өндөр авсан нэр алдартай хүн байж. Хийж байсан ажлаас нь харвал үнэхээр бичиг үсгийн өндөр чадвартай өнөөгийн хэлээр өндөр боловсролтой хүн байж. Магадгүй, Магадгүй биш юмаа, гарцаагүй тэр үеийн хамгийн өндөр боловсролыг үр хүүхэддээ өвлүүлж байсан Өгүлэн эхийн сургаалаар хүмүүжсэн хүн мөнөөсөө мөн байна. Ихэд сонирхол татаад байгаа учир уншигч авхай хоёулаа энэ хүнийг анхааралдаа авч сайтар судлаад нэг үзвэл ямар вэ? За тэгэе

Monday, October 13, 2014

Эс


Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном дахин  хэвлэгдэн уншигчдын гар дээр очлоо.

Ганцхан эсээс л амьдрал эхэлдэг. Анхны эс хуваагдан хоёр, хоёр нь дөрөв гэх мэтээр үргэлжилнэ. Ердөө дөчин долоо хуваагдсаны дараа 10 мянган ихнаяд (10 000 000 000 000 000) эс бий болох бөгөөд ийнхүү чи хүн болж төрөхөд бэлэн болно. Тэдгээр эс бүхэн олдсон цагаас эцсийн амьсгалаа хураах хүртэлх хугацаанд чамайг яаж асарч хандахыг мэддэг.