Monday, February 23, 2015

Ялалтын төлөө хамтдаа

Монгол морьд фронтод

Агуу Их ялалтын 70 жилийн ой удахгүй болно. Ялтын гэрээнээс НҮБ хүртэлх өнөөгийн бүх систем энэ Ялалтын үр дүн юм. Сүүлийн үед энэ үр дүнг хянан үзэх оролдлого гарах болов. Үүнтэй холбоотойгоор манайд ч гэсэн зарим нэг хандлага бий болов. Манай төр засаг ялалтын талаар бараг таг дуугай байгаа нь үлэмж ичгүүртэй, утгагүй ажил мөн. Агуу их түүхэн үйл явдалд оролцож, хувь нэмрээ оруулчихаад түүнийгээ бусадтай нийлж гутаах нь байж болшгүй тэнэглэл гэж би үзэж байна.

Байгал нуурийг Оросод алдсан нь


Байгал нуур бол эртний дөрөвдөгч галвын үед үүссэн хагарлаас тогтсон дэлхийд цэнгэг усаараа гайхагдаг нуур юм. Монголын нутаг дэвсгэр дээр тогтнож байсан эртний Хүннү, Сүмбэ, Жужан, Түрэг, Уйгар болон Монголын эзэнт гүрэн бүгд л Байгал нуурыг эрхшээж байжээ. Энэ нь Байгал нуурын зүүн, баруун биеэр илрэх Хүннүгийн үеийн ба тэрнээс хойших төрт улсуудын сурвалжит дээдэс ноёдын булш бунхнаар нотлогддог.

Tuesday, February 17, 2015

Косовогийн дүрвэгчид

1995 онд "Боснийн дайн"-аар хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан хүн амын ихэнх хувийг исламын шашинт албаниуд эзэлдэг Косовод өнөөдрийг хүртэл амьдрал сайжраагүй хэвээр байна. Түүний улмаас иргэдийн амьдрал хүнд тул Сербийн нутгаар дамжин ЕХ-ны улсууд руу хил зөрчих нь ихэсжээ. Энд баригдаж саатуулагдсан иргэд бол Сербийн хилийг нууцаар дамжиж Унгар луу гарахыг оролдож буй дүрвэгчид юм. Тэдний дунд афганистан болон иракийн дайнаас дүрвэж нутгаасаа гарсан цөөнгүй хүмүүс байгааг сербийн хуулийн байгууллагынхан мэдэгдэжээ. 
2008 оны 2 дугаар сарын 18-нд Косовогийн “тусгаар тогтнолыг АНУ. Герман тус тус хүлээн зөвшөөрч Косовогийн “тусгаар тогтнолыг” хамгаалсан. Энэ үйлдлийг  Серби улс Сербийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг алдагдуулсан хэрэг гэж үзсэн. Харин 2010 оны 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын Олон Улсын Шүүх Косовогийн тусгаар тогтнолыг тунхагласныг олон улсын эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөөгүй гэж үзсэн байдаг. Гэвч байдал өнөөдрийг хүртэл дээрдсэнгүй гэдгийг дүрвэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас ойлгож болохоор байна. 

20-р зууны эхэн үеийн тосгоны Оросууд (Фото)

Monday, February 16, 2015

Ялтын бага хурал: Монголын тусгаар тогтнол ба Сталин багшийн гавьяа

Энэ өдрүүдэд 70 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тун  эерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэнсэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ. 


Үйл явдлын товч

Эхлээд Ялтад яг ямар үйл явдал болсныг түүхээс эргэж сонирхъё. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын лидерүүдийн хоёр дахь уулзалт тэр өдрүүдэд Ялта дахь Ливадын цагаан ордонд явагдаж, II дайны дараахи дэг журмыг хэлэлцжээ. Цөмийн эрин эхлэхээс өмнөхөн Гитлерийн эсрэг эвслийн их гурвал сүүлчийн удаа уулзсан нь энэ байв. Мэдээж дайны дараахи Европ (Польш, Герман, Балкан, Европыг чөлөөлөх, дайны хохирлын төлбөр), мөн шинэ НҮБ, түүний Аюулгүйн Зөвлөл ба вето тавих эрх зэрэг нь хэлэлцэх хэргийн голд байсан, харин манай тив, бүс нутагтай холбогдох хэсгийн тухайд тусдаа баримт бичигт тусгагджээ. Зүүн ба Зүүн өмнөд Азид Япон эзэгнэж байсан ч “Алс Дорнодын хувь заяа” гэдэг утгаар СССР-ийн Алс Дорнодоор баримжаалж шинээр геополитикийн орон зай томъёолж гаргаж ирсэн хэмээн үзэхээр юм.

Сарны тухай

♦ Нарны аймаг 4.5 тэрбум жилийн өмнө бүрэлдэж эхлэх үед Ангараг гарагтай ижил хэмжээний аварга чулуулаг дэлхийтэй мөргөлдсөнөөс үүссэн их хэмжээний тоос, хэлтэрхийнээс cap үүссэн гэж мэргэжилтнүүд үздэг.
♦ Cap дэлхийн адил тэнхлэгээ эргэдэг атлаа бидэнд нэг л талаа харуулдаг мэт үзэгддэг. Энэ нь олон сая жилийн өмнө дэлхийн татах хүчний нөлөөллөөр сарны тэнхлэгээ эргэх хурд удааширсантай холбоотой. Тойрог замд дасан зохицох үед нь эргэлтийн хурд нь тогтворжээ. Бусад гарагийн дагуулуудад ч мөн ижил зүйл тохиолдсон.
♦ Дэлхий дээрх 400 гаруй мод сарнаас буюу сарны тойрог замаас ирсэн. 1971 онд "Аполлон-14" хөлгийн нисгэгч Стуарт Рүза сарны тойрог зам руу олон арван үр авч явжээ. Хөлгийн аяллын дараа тэдгээрийг АНУ-ын олон хэсэгт суулгасан байна. Сарны модод гэгдсэн тэдгээр модны олонхи өнөө ч ургаж буй.
♦ Сарны гадарга дээрх галт уулын тогоо мэт зүйлс 4.1-3.8 тэрбум жилийн тэртээх сансрын аварга чулуулга, жижиг гарагуудын мөргөлдөөний ул мөр юм. Сансрын дайны ул мөр өөрчлөгдөж, балраагүй нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, cap геологийн хувьд идэвхгүй тул газар хөдлөлт, гал уулын дэлбэрэлт, уулс нуруудын өөрчлөлт зэрэг гадаргыг нь өөрчлөх хувьсал дэлхий дээрх шиг явагддаггүй. Хоёрдугаарт, гадаргыг нь өөрчлөх, элээх гадны хүчин зүйл, тухайлбал салхи, бороо зэрэг агаар мандлын үйл явц үгүй.
♦ Сарыг дэлхийн цорын ганц дагуул гэдэг ч 1999 онд эрдэмтэд дэлхийн татах хүчний бүсэд гурван миль буюу таван км өргөн солир илрүүлжээ. Круитнь гэгдсэн тэрхүү биет дэлхийн тах мэт хэлбэртэй тойрог замыг 770 жилд нэг тойрдог бөгөөд судлаачдын таамаглаж буйгаар ирэх 5000 гаруй жилийн турш дэлхийн нууц дагуул байх гэнэ.
 Cap өндөг шиг хэлбэртэй. Төв нь геометрийн хувьд төвд нь бус төвөөс нь 1.2 миль буюу хоёр км-ийн зайд оршдог.
♦ "Аполлон" хөлгийнхөн олон аяллынхаа дүнд сарыг геологийн хувьд үхмэл биш болохыг нь тогтоосон. Сарны гадаргаас олон км-ийн доор газар хөдлөлт явагддагийг тэд тогтоосон бөгөөд энэ нь дэлхийн татах хүчний нөлөөлөлтэй холбоотой аж. Газар хөдлөлтийн нөлөө заримдаа гадарга дээр нь ажиглагддаг байна. Судлаачид сарны цөмийг дэлхийнхтэй адил буцлам халуун гэж таамагладаг. НАСА-ийн cap судлалын "Prospector" хөлөг 1999 онд сарны цөмийг сарны нийт жингийнх нь 2-4 хувьтай тэнцэхүйц хэмжээний жижиг болохыг тогтоожээ. Энэ нь дэлхийн жингийн 30 хувийг бүрдүүлдэг дэлхийн цөмтэй харьцуулахад өчүүхэн юм.
♦ Дэлхийн ван гарагаас том сарыг үхмэл дагуул гэхээсээ гараг гэж үздэг эрдэмтэн олон. Тэд cap, дэлхийн холбоог хос гарагийн тогтолцоо гэж үзэх нь бий. Дэлхийн ван гараг болон уг гарагийн дагуул Хароныг мөн хос гарагийг тогтолцоотой гэж үздэг.

♦ Далайн түрлэг сартай холбоотой. Сарны татах хүч дэлхийн усан мандлыг татдаг. Бүтэн болон шинэ cap гарах үед cap, нар, дэлхий нэг шугамд таардаг тул татах хүчний нөлөөллөөр далайн давалгаа энгийн үеийнхээс өндөрсдөг. Харин cap дэлхийд хамгийн ойр ирэх үед давалгаа илүү өндөр байдаг бөгөөд энэ үеийг хаврын түрлэг гэдэг. Энэхүү үзэгдэл далай тэнгисээс гадна дэлхийн тэнхлэгээ эргэх хурдад нөлөөлдөг байна. Cap дэлхийн эргэх эрч хүчийг хулгайлж буй тул дэлхийн тэнхлэгээ эргэх хурд зуун жилд 1.5 миллисекундээр саарч буй.
♦ Жилээс жилд cap дэлхийгээс холдож буй. Дэлхийгээс хулгайлсан эрчим хүчээ cap жил бүр 3.8 см-ээр нүүхэд ашигладаг. Судлаачдын тогтоосноор cap бүрэлдэх үедээ дэлхийгээс 14 мянган миль буюу 22530 км-ийн зайтай байжээ. Харин уг тоо өдгөө 280 мянган миль буюу 450 мянган км болжээ.

http://fun.everyday.mn/

Sunday, February 15, 2015

Чойбалсан

Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо нэрээр хэвлэгдэн гарлаа.

Дараагийн удаад бид Ренчин, Дамдинсүрэн, Ширэндэв, Богд хаан, Сүхбаатар нарын тухай цуврал ном эрхлэн гаргахаар ажиллаж байна.

Баабарын бичсэн “Чойбалсан” номын хэсгээс сонирхуулж байна.

Өнөөгийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон, бие даасан Монгол улсыг буй болгоход Хорлоогийн Чойбалсангийн оруулсан хувь нэмэр, оролцоо асар их юм. Чойбалсангүйгээр өнөөгийн Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх. 

АНУ-ын дайнд зориулж бүтээсэн 11 ДОМОГ

АНУ сүүлийн 30 жилд нэг бус удаа тусгаар тогтносон улс орнуудыг бөмбөгдөж, халдан довтлохдоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүй төдийгүй холбоотнуудынхаа дэмжлэггүй, тэр бүү хэл ямар нэг ноцтой шалтгаангүйгээр үйлдэж байлаа. Бүхнийг зориуд санаанаас бодож олсон шалтгаар хийдэг.
Тодруулж хэлбэл АНУ өөрийн дэгдээх дайнд зориулж, “домог” бүтээдэг. Америкчууд тусгаар улсад халдан довтолсон жинхэнэ шалтгаан болон санаанаас зохиосон “домог”-ийг эргэн дурсъя.

Адриано Челантано ба Клаудия Мори

 1963 онд “Нэгэн гажиг этгээд” гэдэг киноны зураг авалтын үеэр танилцсны дараа
Өнгөрсөн 7 сарын 14 нд Италийн хамгийн сайхан хос Адриана Челантано,  Клаудия Мори нар алтан хуримаа хийж хамт амьдарсан 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ.

Зүүдэнд ч оромгүй явдал

Зохиолч Галина Щербакова 1980 онд 49 насандаа “Зүүдэнд ч оромгүй явдал” хэмээх туужаа хэвлүүлжээ. Туужийн гол баатар болох хөвгүүн үхэж төгсдөг байв. Уншигчдыг хуйлруулсан хайрын туужаар кино бүтээхээр болоход найруулагч Фрэз зохиолч эмэгтэйгээс гол баатраа амьд үлдээхийг ятгасан юм. Учир нь киног дэлгэцэнд гармагц хөвгүүд, охид гол баатрыг дууриан амиа хорлох явдал дийлдэхээ болих вий хэмээн томчууд болгоомжилж байв. Мэдээж Г.Щербацкяа зохиолынхоо төгсгөлийг өөрчилж, гол баатрыг амьд үлдээсэн.

3ураач Палачев Вячеслав Николаевич

Палачев Вячеслав Николаевич нь 1980 онд төрсөн. Урлагийн уур амьсгал дунд өсч, хүүхэд наснаасаа л уран зурагт сонирхож эхэлсэн. 17 наснаасаа уран зургаар нухацтай хичээллэх болсон. Анхны бүтээлүүд нь   финифти техникээр бүтээсэн. 3 жил өнгөрсний дараа тосон будгаар хийсэн анхны бүтээлүүд нь бий болсон. Түүний зураг дахь цэцгийн баглаа нь өнгө, будгаар дүүрэн байдаг. Байгалийн зургийн жанраар зураач маш их амжилтанд хүрсэн ба бодит байдлаараа гайхшруулдаг. Түүний бүтээлүүд Ярослав, Москва, Санкт-Петербург, АНУ, Герман, Франц, Австр, Их Британийн хувийн цуглуулгуудад байрладаг.


Францын зураач Эмиль Муниер

Францын зураач Эмиль Муниер (1840-1895) Зураач Эмилийн зургийн үндэс нь хүүхдүүд буюу гэнэн цайлган хүүхэд нас, амьтадтай гуалиг бүсгүйчүүд, залуу насны энгийн биш инээдтэй байдлууд зэрэг болсон. Түүний зургуудын моделиудаар ихэвчлэн түүний хүүхдүүд эсвэл танил, найз нөхдүүдийнх нь хүүхдүүд байдаг. 

Friday, February 13, 2015

Нарны системд тавтай морил

Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном хатуу хавтастай хэвлэгдэн уншигчдын гар дээр очлоо.
Өнөөгийн сансар судлаачид маш гайхалтай зүйлс хийж чадна. Хэрвээ хэн нэг хүн саран дээр шүдэнз зурвал тэд галыг нь олж харж чадна. Сансрын хөлгөөр бараг хагас сая жил явж байж хүрэх алс хол зайд байгаа одны өчүүхэн лугших долгионоос тухайн одны онцлог, хэмжээ, амьдарч болох эсэхийг нь тодорхойлж чадна. 1951 онд дэлхий даяараа чармайж байж сонсох байсан долгионыг ч, Карл Саганы тодорхойлсончлон “ганц цасан ширхэг газар буухдаа ялгаруулах хэмжээний” өчүүхэн энергийг ч өнөөгийн астрономичид радио телескопоо ашиглан алдалгүй барьж авах боломжтой болсон.

Ус


Билл Брайсоны “Шинжлэх ухааны хураангуй түүх буюу бараг бүх юмны тухай товч цэдэг” хэмээх сонирхолтой номыг Баабар, Амарсайхан нарын орчуулгаар НЭПКО хэвлэлийн компани удахгүй хэвлэн гаргана. Энэ номын хэсгээс сонирхуулж байна.

ГЕН


Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Заримдаа ийм хялбаршуулал нь албан ёсоор заалгаснаас илүүг мэдүүлж мэдрүүлдэг. Зохиолч Билл Брайсоны “Шинжлэх ухаан сонирхолтой түүх” ном энэ талаар тэргүүлж олон шагнал хүртжээ. Физик, хими, астроном, биологи, генетик, антропологи, палентологи, геологи, менерологийн салбарын анхдагч ойлголт, нээлт хэрхэн бүтсэн, ямархуу адал явдал болж байсан, хялбаршуулбал яг юун тухай хэрхэн төсөөлбөл зүгээр талаар тун ч хорхой хүрэм уран гоё хэлбэрээр бичжээ. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн энэ номыг Баабар,
Т.Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Генийнн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна

Асар их үнээр олдсон Аз жаргалаа хамгаалж яваарай (ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТ)

Цэлмэг зaлуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтaа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг
Цэрэндоржын Цэдэнжaв:

Thursday, February 12, 2015

Хятадын хар тамхины дайны түүхээ

Манай улсын иргэд сүүлийн жилүүдэд хар тамхины хэргээр гадаадын цөөнгүй орнуудад саатуулагдан ял эдлэж байна. Тэр дундаа Хятад улсад саатуулагдаад ял эдлэж байгаа иргэдийн тоо өндөр байгаа юм. Хятад улс хар тамхины хэрэгт хатуу ханддаг нь тус улсыг сүйрлийн ирмэгт авчирсан эмгэнэлт түүхтэй нь холбоотой.

Цорын ганц газар нутаггүй үндэстэн Цыган

Дэлхийд газар нутаггүй цорын ганц үндэстэн болох Цыгануудын гарал үүсэл нь түүхийн сурвалж бичигт тодорхой бичигдэж үлдээгүй байдаг. Тэднийг Энэтхэгээс гаралтай гэж таамагладаг. Цыганууд индоари бүлгийн хэлээр ярьдаг.1050-1100 оны үед Энэтхэгийн "Дом" хэмээх доод кастын энэтхэгчvvд нутаг сэлгэн тэнvvчилсэн нь одоогийн Иран, Палестин, Египет, Арменаар нутгаар дамжин дундад азийн орнуудаар тархсан гэж үздэг байна.

Индиан үндэстэний эмгэнэлт түүхээс

Индианчуудын амьдралын хэв маяг, зан заншил нь “Байгалийн Хууль”- ийг дагадаг. Байгалийн Хууль гэж тэгвэл юу вэ? Энэ бол тэнцвэржилт, байгалийн зүй тогтол юм. Хүн хийгээд бүхий л амьтан ургамал, шавьж хорхойнууд зэрэгцэн амьдрах, өөр хоорондоо зохицон нөхцөл буюу агаар, ус, газраа эв найрамдалтай хуваан хэрэглэх хүний гараар бичигдээгүй хуулийг хэлдэг. Байгалийн хуулиар ямар ч зүйлийг юутай ч холбон тайлбарлаж болдогт үүний гайхамшиг оршдог. Учир нь байгаль дээр орших бүхий ч юмс их бага хэмжээгээр хоорондоо холбогддог.

Югославын задрал (Боснийн дайн)

Боснийн дайныг тэр бүр хүмүүс нарийн сайн мэддэггүй 80 жилийн турш ахан дүүс, найз нөхөд, гэр бүл хөршүүд болон амьдарч байсан хүмүүс 4 жилийн дотор долоон хэсэг болон хуваагдсан. 1984 онд Югославын нийслэл Сараево хот нь Дэлхийн өвлийн олимпийг хүлээн авч байсан тухайн үедээ соц орнуудын хамгийн хөгжил сайтай, боловсролын түвшин өндөр улс иргэний дайнд нэрвэгдэх шалтгаан юу байв. Яагаад заавал дайн гэж хэмээх асуултанд хариулах гээд  үзье.

Еврейчүүд гэж хэн бэ?

Еврейчүүд өөрсдийгөө дэлхийн хамгийн ухаантай хүмүүс хэмээн нэрлүүлж чадсан үндэстэн билээ. Тэдний ийнхүү бусдаас өөрсдийгөө дөвийлгөн гаргаж чадсан шалтгаан нь еврейчүүдийн итгэл бишрэл болох хүн төрлөхтөний түүхэнд хүмүүс анхлан зохиогдсон шашнуудын нэг болох Иудейн шашинтай нь холбоотой бөгөөд Христ болон Исламын шашин түүнээс эхээ авсан юм. Жүүдүүд анхнаасаа л Ях-вэ бурхан зөвхөн биднийг ивээдэг гэдэгт хатуу итгэдэг иймээс хувь тавиланг нь жолоодож өөрөөс нь өөр бурхантай байхыг огт зөвшөөрдөггүй гэж үздэг байжээ. Ях-вэ бурхны оршин буй газар нь тэнгэрт бус Синай хэмээх ууланд байдаг гэдэг. Грекийн болон дорнын соёлын хольц бүхий нөлөөн дор зохиогдсон  анхны болох хуучин гэрээний “Үүсэлтэй” ч тэр энэхүү үзлээ шингээж өгсөн байдаг.