Саяхныг болтол манай гараг дээр тасманчууд хэмээх үндэстэн амьдардаг байжээ. Тэд XIX зууны эхэн үе хүртэл бусад соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдмал байдлаар амьдарч чадсан хүмүүс байв. Үүний нөлөөгөөр тасманчууд чулуун багаж хэрэгсэл ашиглаж, ан агнуураар голоо зогоох зэргээр чулуун зэвсгийн үеэсээ гараагүй шахуу ард түмэн байсан гэдэг. Гэвч 1803 онд Тасмани арал дээр гадны хүмүүс анх удаа гарч ирсэн бөгөөд хэдхэн арван жилийн дараа гэхэд нутгийн иргэдээс дурсагдах юу ч үлдээгүй аж.





И