Monday, February 16, 2015

Сарны тухай

♦ Нарны аймаг 4.5 тэрбум жилийн өмнө бүрэлдэж эхлэх үед Ангараг гарагтай ижил хэмжээний аварга чулуулаг дэлхийтэй мөргөлдсөнөөс үүссэн их хэмжээний тоос, хэлтэрхийнээс cap үүссэн гэж мэргэжилтнүүд үздэг.
♦ Cap дэлхийн адил тэнхлэгээ эргэдэг атлаа бидэнд нэг л талаа харуулдаг мэт үзэгддэг. Энэ нь олон сая жилийн өмнө дэлхийн татах хүчний нөлөөллөөр сарны тэнхлэгээ эргэх хурд удааширсантай холбоотой. Тойрог замд дасан зохицох үед нь эргэлтийн хурд нь тогтворжээ. Бусад гарагийн дагуулуудад ч мөн ижил зүйл тохиолдсон.
♦ Дэлхий дээрх 400 гаруй мод сарнаас буюу сарны тойрог замаас ирсэн. 1971 онд "Аполлон-14" хөлгийн нисгэгч Стуарт Рүза сарны тойрог зам руу олон арван үр авч явжээ. Хөлгийн аяллын дараа тэдгээрийг АНУ-ын олон хэсэгт суулгасан байна. Сарны модод гэгдсэн тэдгээр модны олонхи өнөө ч ургаж буй.
♦ Сарны гадарга дээрх галт уулын тогоо мэт зүйлс 4.1-3.8 тэрбум жилийн тэртээх сансрын аварга чулуулга, жижиг гарагуудын мөргөлдөөний ул мөр юм. Сансрын дайны ул мөр өөрчлөгдөж, балраагүй нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, cap геологийн хувьд идэвхгүй тул газар хөдлөлт, гал уулын дэлбэрэлт, уулс нуруудын өөрчлөлт зэрэг гадаргыг нь өөрчлөх хувьсал дэлхий дээрх шиг явагддаггүй. Хоёрдугаарт, гадаргыг нь өөрчлөх, элээх гадны хүчин зүйл, тухайлбал салхи, бороо зэрэг агаар мандлын үйл явц үгүй.
♦ Сарыг дэлхийн цорын ганц дагуул гэдэг ч 1999 онд эрдэмтэд дэлхийн татах хүчний бүсэд гурван миль буюу таван км өргөн солир илрүүлжээ. Круитнь гэгдсэн тэрхүү биет дэлхийн тах мэт хэлбэртэй тойрог замыг 770 жилд нэг тойрдог бөгөөд судлаачдын таамаглаж буйгаар ирэх 5000 гаруй жилийн турш дэлхийн нууц дагуул байх гэнэ.
 Cap өндөг шиг хэлбэртэй. Төв нь геометрийн хувьд төвд нь бус төвөөс нь 1.2 миль буюу хоёр км-ийн зайд оршдог.
♦ "Аполлон" хөлгийнхөн олон аяллынхаа дүнд сарыг геологийн хувьд үхмэл биш болохыг нь тогтоосон. Сарны гадаргаас олон км-ийн доор газар хөдлөлт явагддагийг тэд тогтоосон бөгөөд энэ нь дэлхийн татах хүчний нөлөөлөлтэй холбоотой аж. Газар хөдлөлтийн нөлөө заримдаа гадарга дээр нь ажиглагддаг байна. Судлаачид сарны цөмийг дэлхийнхтэй адил буцлам халуун гэж таамагладаг. НАСА-ийн cap судлалын "Prospector" хөлөг 1999 онд сарны цөмийг сарны нийт жингийнх нь 2-4 хувьтай тэнцэхүйц хэмжээний жижиг болохыг тогтоожээ. Энэ нь дэлхийн жингийн 30 хувийг бүрдүүлдэг дэлхийн цөмтэй харьцуулахад өчүүхэн юм.
♦ Дэлхийн ван гарагаас том сарыг үхмэл дагуул гэхээсээ гараг гэж үздэг эрдэмтэн олон. Тэд cap, дэлхийн холбоог хос гарагийн тогтолцоо гэж үзэх нь бий. Дэлхийн ван гараг болон уг гарагийн дагуул Хароныг мөн хос гарагийг тогтолцоотой гэж үздэг.

♦ Далайн түрлэг сартай холбоотой. Сарны татах хүч дэлхийн усан мандлыг татдаг. Бүтэн болон шинэ cap гарах үед cap, нар, дэлхий нэг шугамд таардаг тул татах хүчний нөлөөллөөр далайн давалгаа энгийн үеийнхээс өндөрсдөг. Харин cap дэлхийд хамгийн ойр ирэх үед давалгаа илүү өндөр байдаг бөгөөд энэ үеийг хаврын түрлэг гэдэг. Энэхүү үзэгдэл далай тэнгисээс гадна дэлхийн тэнхлэгээ эргэх хурдад нөлөөлдөг байна. Cap дэлхийн эргэх эрч хүчийг хулгайлж буй тул дэлхийн тэнхлэгээ эргэх хурд зуун жилд 1.5 миллисекундээр саарч буй.
♦ Жилээс жилд cap дэлхийгээс холдож буй. Дэлхийгээс хулгайлсан эрчим хүчээ cap жил бүр 3.8 см-ээр нүүхэд ашигладаг. Судлаачдын тогтоосноор cap бүрэлдэх үедээ дэлхийгээс 14 мянган миль буюу 22530 км-ийн зайтай байжээ. Харин уг тоо өдгөө 280 мянган миль буюу 450 мянган км болжээ.

http://fun.everyday.mn/

No comments:

Post a Comment