Skip to main content

Posts

Манжийн хаад

Recent posts

Хоцрогдол

Японы Хонда корпорацийг үүсгэн байгуулагч Хонда гуай аврага компаниа олон жил удирджээ. Нас нэлээд дээр гарсан хойноо ТУЗ-ын хурал дээр ялангуяа залуучуудтай санал их зөрөлдөж байгаагаа өөрөө ажигласан байна. Ингээд тэрээр өөрийгөө өмөөрөхийн оронд, өөрийгөө хоцрогдож байна гэсэн дүгнэлт хийгээд шууд тэтгэвэртээ гарчээ. Үүнээс хойш компанийн ажилд нэг ч удаа оролцоогүйгээр барахгүй нас барах хүртлээ хуучин ажил дээрээ ердөө ганц л удаа очижээ.
“Тамирын мөсийг долоож байж” босгож ирсэн энэ аврага корпараци нь дангаараа дэлхийн олон арван улс гүрнээс ч том юм. Хоцрогдсон мөртөө шийдвэр гаргалцаад явах аваас компанид хортой, улам эрчимтэй болж буй зах зээлийн өрсөлдөөнийг Хонда даахаа болино. Чингэвэл аврага “байгууламж” хар аяндаа нуран унаж таарна. Иймээс өөрийн буй болгосон аугаа хөдөлмөрөө өөрөө нурааж унагаж яаж болох вэ.  Америкчуудын үлдээсэн эвдэрхий машиныг засаж сэлбээд улам сайжруулан өөрчилж анх зах зээл дээр гарсан Хонда гуайд эрч хүч зориг золбооноос гадна идей санаа нь цээж…

БААБАР “ОЮУ ТОЛГОЙГ” ЯАГААД МАГТДАГ ВЭ?

Олон хүн Баабар Оюу Толгой болон гадаадын хөрөнгө оруулалтыг үхэн хатан магтдагийг сайн мэднэ. Учрыг нь ч гадарладаг. Гэхдээ баталгаа байдаггүй. Тэгвэл би баталгааг нь хэлж өгье…

Би олон юм ярихгүй ердөө л хэдхэн баримт хэлье:

1. 2006 оны 10 дугаар сарын 6-нд Баабарын Непко компани Оюу Толгой (Rio Tinto) компаниас 16 сая төгрөг хүлээн авсан.

2. 2007 оны 2 дугаар сарын 1-нд Баабарын Непко компани Оюу Толгой (Rio Tinto) компаниас 15 сая төгрөг хүлээн авсан.

Энэ мэтчилэн Непко компани Оюу Толгойгоос (Rio Tinto) “тогтмол бэлэг” авсаар байгаад бүр гаршсан байна. Ингэхлээр чинь түүнийг үхэн хатан магтах нь дэндүү ойлгомжтой. Цаашид энэ жагсаалт үргэлжлэх нь мэдээж хэрэг. Гэхдээ “өөр газраас” ч гарч ирж магадгүй. Дээрээс нь ноён Баабар С.Баярын албан бус зөвлөх гэдгийг давхар санаж явах учиртай…


Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 04 дүгээр сарын 09.

Дэлхийн адагт очих жор

Манай дэлхий дээр өнөөдөр долоон тэрбум хүн амьдарч буй. Үүнээс нэг тэрбум нь үгээгүй ядуу аж. Энд Өмнөд Азийн, Төв Америкийн, Төв ба Зүүн Африкийн гуч гаруй орон хамаарч байна. Эдэн дунд далайд гарцтай нь ч бий, гарцгүй нь ч бий. Байгалийн баялагтай нь ч бий, баялаггүй нь ч бий. Яагаад эд ингэтлээ үгүйрсэн, цаад шалтгаан нь юу болох талаар Оксфордын Их сургуулийн профессор Поол Коллиэр олон жилийн судалгаа явуулжээ. Тэрээр судалгаандаа төрөлжсөн олон баг ажиллуулсан. Судалгааныхаа дүнг нэгтгэн “Адагт үлдсэн тэрбум: хамгийн ядуу орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа тухай” гэсэн ном 2007 онд бичсэнийг 2009 онд Л.Баян-Алтай монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн байх юм. Харин би үүнийг дөнгөж сая олж уншлаа.

Ядуу орнууд гадаадаас асар их тусламж авдаг. Ганцхан жишээ хэлэхэд Төв Америкийн Хаити улс 1800 онд тусгаар тогтнолоо олсноос хойшхи 200 гаруй жилд гаднаас авсан тусламжийн хэмжээ энэ орны 200 жилд үйлдвэрлэсэн нийт бүтээмжээс хэд дахин их гэнэ. Хаити аралд Хаити, Домникан гэсэн хоёр улс ор…

Стивэн Хокин ба Их нэгдлийн онол

Стивэн Хокин хэмээх өнөө үеийн хамгийн алдартай эрдэмтнийг дэлхий даяараа мэднэ. Ярьж хөдөлж чаддаггүй, тэргэнцэр дээрээ хадаатай энэ тахир датуу эрдэмтний шинжлэх ухаанд олсон аугаа амжилтыг нь гэхээсээ ийм зэрэмдэг хүн яахаараа шинжлэх ухааны хүрээнд аугаад тооцогддог билээ гэдэг нь илүү сонирхол татдаг. Тэгээд ч түүний судалдаг сансар судлал, квант механик, харьцангуй онол, орчлонгийн үүсэл, хар нүх, их дэлбэрэлт болоод энэ бүхний математик тооцоолол нь хэр баргийн хүнд ойлгоход дэндүү хүнд.

Харин Хокин хэзээ ямар өвчин тусаад тахир датуу болов, эхнэр хүүхэд нь ямархуу улс байна, тэргэнцэртэй хүн яаж шинжлэх ухааны оройд гарав, яахаараа түүний бичсэн “Цагийн тухай товч түүх” нь богино хугацаанд 10 сая хувь борлогдов, ийм хүн эхнэрээ сольж болдог юм уу гэх мэтийн нэг талаас ахуйн шинжтэй боловч нөгөө талаас бараг л домог болсон яриа цуу нь хүмүүсийн сонирхлыг илүүтэй татдаг. Тиймдээ ч түүний амьдралаар сэдэвлэн бүтээсэн “Бүх юмны тухай онол” уран сайхны кино дэлхий даяар шуугиулж гол…

Америк улам бүр "харласаар" л байна

Америк улам бүр “харласаар” л байна. Учир нь, эндэхийн цагаан арьст иргэд өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа аж.Үүний гол буруутан нь ганцаас илүү хүүхэд өсгөх боломжгүйд хүргэж буй эдийн засгийн хямрал гэнэ. Гэхдээ энэ нөхцөл азийнхан болон афроамерикчуудыг нэг их түгшээхгүй байх шиг. АНУ-д зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л төрснөөсөө олон цагаан арьстан үхжээ. Одоохондоо Латин Америк биш цагаан арьстнууд хүн амын зонхилох олонх (нийт хүн амын 63%) болж байгаа ч удахгүй энэ байдал алдагдах аж. 198 саяар тоологдож байсан цагаан арьстнууд 2012 онд л 12,4 мянгаар цөөрчээ. Энэ нь нэг их тоо биш ч, өмнө нь ямар ч хямрал, дайн дажны үед ийм хэмжээний хорогдол гарч байгаагүй юм байна. 1 хүртэлх насны нийт хүүхдийн 50,4%-ийг үндэстний цөөнхөд хамрагдах хүүхдүүд эзэлж байгаа нь Америкийн түүхэнд анх удаагаа ажиглагдаж байгаа үзэгдэл юм.

Канад, Герман, Орос, Саудын Арабаас цагаачилж ирсэн 188 мянган цагаан арьстан байдлыг арай нааштай болгож байгаа аж. Америкт байгаа цагаан арьстнуудын дундаж нас 42 буюу …

Уураг тархинд хамгийн хортой 10 зүйл

Ханатлаа унтаж амрахгүй байх
ДЭМБ-ын мэдээнээс үзвэл хүний нойрсох цаг сүүлийн 100 жилийн дотор 20% багасчээ. Удаан хугацааны туршид гүйцэд сайн нойр авч чадахгүй байвал тархины тодорхой хэсгүүд хөшинг байдалд орж эхэлдэг байна. Үүний улмаас хүн өлбөгөр, анхааралгүй, идэвхгүй, удаан хөдөлгөөнтэй болж, улмаар тархины эс үхжиж эхэлдэг байна.
Өглөөний хоол идэхгүй байх Өглөөгүүр ходоод хоосон байгаад байвал ажиллах чадвар өдөржин тааруухан байдаг. Учир нь бие организмдаа эрчим хүчний хангамжийг цаг тухайд нь хийгээгүй шүү дээ. Өлөн ажлаа эхлэх үед цусан дахь сахарын хэмжээ эрс багасдаг. Үүнээс болж тархинд очих тэжээллэг бодис саатдаг байна. Өглөөгүүр ялангуяа жимс, ногоо сайн идэж байгаарай.


Сахарын илүүдэл Уураг тархины эрчимтэй ажиллагаанд амттан, ялангуяа гашуун шоколад нэн тустай аж. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл уураг болон бусад шимт бодис шингэж өгөхгүй асуудал гарна. Үр дүн нь цусанд сахарын хэмжээ багасахтай яг адил.


Стресс Сэтгэхүйн хүчтэй хямрал голдуу уураг тархины нейрон холбоос…