Sunday, September 26, 2021

Тасман аралын уугуул хүмүүс

Саяхныг болтол манай гараг дээр тасманчууд хэмээх үндэстэн амьдардаг байжээ. Тэд XIX зууны эхэн үе хүртэл бусад соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдмал байдлаар амьдарч чадсан хүмүүс байв. Үүний нөлөөгөөр тасманчууд чулуун багаж хэрэгсэл ашиглаж, ан агнуураар голоо зогоох зэргээр чулуун зэвсгийн үеэсээ гараагүй шахуу ард түмэн байсан гэдэг. Гэвч 1803 онд Тасмани арал дээр гадны хүмүүс анх удаа гарч ирсэн бөгөөд хэдхэн арван жилийн дараа гэхэд нутгийн иргэдээс дурсагдах юу ч үлдээгүй аж.

Thursday, September 23, 2021

Зөвлөлт Социалист орны иргэдийн амгалан тайван амьдралыг эргэн дурсахуй...

Зөвлөлт Социалист орны эгэл жирийн иргэдийн амгалан тайван амьдралыг эргэн дурсахуй...

Орчин цагийн техник технологийн дэвшлийн тусламжтайгаар улираад өнгөрсөн цаг хугацааг ч өнөөдрийн энэ мөчид авч ирэх боломжтой болсон нь талархууштай. Зураг гэдэг бидний сайхан дурсамж, гуниг гутрал, бүхнийг хальснаа буулгаж, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн, утга учир нь нэмэгддэг хүчирхэг “зэвсэг” юм. Үйл явдал бүхэн өөрийн гэсэн цаг хугацааны оршихуйтай учир өнгөрсөн цаг хугацаа бүхэлдээ "түүх" болж хувирах нь бий.

Антарктид

 

Антарктидаар аяласан нь
Портленд хотын чадварлаг гэрэл зурагчин болох "Deven Stross"-ийн бүтээлүүдтэй та бүгдийг танилцуулах гэж байна. Тэрээр АНУ-д төрсөн боловч Портленд болон Антарктидад ажиллаж амьдардаг бөгөөд аялах дуртай нэгэн ажээ. Та дараах зурагнуудыг үзээд, өөрийн эрхгүй очиж үзмээр санагдах болов уу.

Дэлхийн дээвэр дээр анх гарсан хоёр зоригтон

Одоогоос яг 60 жилийн өмнө буюу 1953 оны 5-р сарын 29-нд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари (Edmund Hillary), балбын хөтөч Дэнзэн Норов (Tenzing Norgay) нар Дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн оргил өөд хүн төрлөхтний анхны авиралтыг хийсэн билээ. Тэр үеэс хойш мянга мянган хүн Эверестийг “эзэмшихийг” оролдсон ч ихэнхи нь амжилтгүй болжээ. Дэлхийн дээвэр болсон Эверестийн өндөр 8,848 метр юм.
Эверестийн оргилд анх гарсан хоёр зоригтон
Эверестийн оргилд анх гарсан уулчин Хиллари, хөтөч-уулчин Норов нар оргил дээр дөнгөж 15 минут байсан бөгөөд Норов цасанд чихэр булж, харин Хиллари британы экспедицийн удирдагч хурандаа Жон Хантын түүнд өгсөн загалмайг байрлуулсан байна.

Игуасу














 Цэнхэр гариг дээр амьдарч байгаа бидэнд заавал үзэх ёстой үзэсгэлэнтэй газрууд гэж байдаг.

Тэдний нэг бол Өмнөд Өмнөд Америк тив Бразил Аргентин улсуудын хилийн заагт байх ИГАУСУ хүрхрээ юм.

Wednesday, September 22, 2021

Vvлэн титэмтэй арал

 www.caak.mn (22 
фото)Шотланд болон Исланд хоёрын дунд оршдог Фарерийн 18 арлын хамгийн жижиг нь Луйтла-Дуймун юм. Арлын талбай нь 0.8 км квадрат бєгєєд хамгийн єндєр цэг нь далайн тєвшнєєс 414 метрт орших Раван уулын оргил юм байна. Бараг байнга шахуу дээр нь малгайлан тогтох хєвєн vvлнээс єєр эзэн энэ аралд vгvй ажээ.  Ингээд бvгдээрээ нэгэн ер бусын аралтай танилцаж, эх дэлхийнхээ талаар мэдлэгээ тэлцгээе.

Курилийн арлуудын үзэсгэлэнт төрх

 ОХУ болон Японы дунд одоо хүртэл эзэмшлийн маргаантай байдаг Курилийн бүлэг арал, ялангуяа Итуруп арал нь үнэхээр булаацалдахгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй аж. 

Орос, Японы булаацалддаг Курилийн арлуудын үзэсгэлэнт төрхИтуруп арал нь Сахалины бүс, өмнөд Курилийн арлуудын хамгийн том нь бөгөөд галт уулын гаралтай өндөрлөг, уулсаас бүрдсэн тогтоцтой.