Байгал нуур бол эртний дөрөвдөгч галвын үед үүссэн хагарлаас тогтсон дэлхийд цэнгэг усаараа гайхагдаг нуур юм. Монголын нутаг дэвсгэр дээр тогтнож байсан эртний Хүннү, Сүмбэ, Жужан, Түрэг, Уйгар болон Монголын эзэнт гүрэн бүгд л Байгал нуурыг эрхшээж байжээ. Энэ нь Байгал нуурын зүүн, баруун биеэр илрэх Хүннүгийн үеийн ба тэрнээс хойших төрт улсуудын сурвалжит дээдэс ноёдын булш бунхнаар нотлогддог.Түүхэн сурвалж бичиг Монголын нууц товчооноос үзвэл Ойрдын Хутгабэхи ноён ба Хорчи ноён зэрэг ноёд Хори түмд иргэнийг оруулан авахаар яваад гэнэдэж олзлогдсон тул Чингэс хаан өөрийн дүү Борохул ноёныг цэрэглэн явуулсанд Борхул ноён ой шугуй газар байлдах ёсны цээрийг зөрчиж нарийн замаар цувран явсан тул гол хүчнээсээ таслагдаж олзлогдон амиа алдсан байдаг. Үүний тул Чингэс хаан хилэгнэн дөрвөдийн Дүрбээ догшин хэмээх жанжинд их цэрэг захируулан Ойн модыг огтлуулан зам гаруулан явуулж Хори түмд иргэнийг ноёрхогч тарган Ботохай хатныг оруулан авснаар Байгал нуур нь Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийн нэг хэсэг болсон байна.
Үүнээс хойш Байгал нуур нь Монголчуудын эзэмшил харъяаллаас огт гараагүй юм. Байгал нуур нь 1690-ээд оныг хүртэл Халхын Түшээт ханы нутаг байлаа. 15-16-р зууны үеэс Орос улс хүчирхэгжиж Уралыг давж Татарын хаант улсыг мөхөөж Татарын нийслэл Казань хотыг эзлэн харъяаны газар нутагт хяналтаа тогтоож баруун Сибирьт орж ирсэн билээ. Улмаар Орос улс нутгаа дорно зүгт тэлсээр одоогийн Омск, Томск Енисей мөрний адаг руу орж ирсэн юм.
Түүгээр ч зогсохгүй Байгал нуур Амар мөрөн зэргийг сонирхох болжээ. Энэ нь Манж Чин улс, Халхын Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан зэрэг хант улсуудын нийтлэг эрх ашгийн хөндөх болжээ. Халхын Түшээт хан Чахундорж санаачлан Манж чин улстай холбоолон Байдраг голын Хүрэн бэлчир гэдэг газар чуулган зохион байгуулсанд Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан өөрийн төлөөний хүн болох Арнай амбан сайдаа томилон ирүүлж Орос улсын эсрэг холбоо байгуулан зэвсэг ба хүнсээр дэмжсэнд Халхын Түшээт хан Чахундорж Байгал нуур тийш цөмрөн орсон Оросын цэргийн эсрэг цэрэглэн хөдөлжээ.
Улмаар Халхын түшээт хан Чахундорж Оросын цэргийг цохиж алахыг нь алж Омск, Томск хотуудыг өнгөртөл нь хөөж баруун Сибирийн олон жижиг суурин, хотуудыг тонон дээрэмдэж амжилттай дайтаж буцаж ирсэн байна. Үүгээр Орос улсын Байгал нуурыг эзлэх гэсэн анхны оролдлого бүтэлгүй болжээ.
Чахундоржийг Орос улстай дайтах зуур Зүүнгарын Галдан бошгот ч зүгээр суусангүй Хөх нуурын Очирт хаантай эвдрэлцэн байсан асуудлаа цэргийн хүчээр шийдвэрлэсэн байв. Удалгүй Засагт хан нас барж хүүхдүүд нь хан ширээг булаацалдахад Шар мэтийн хүмүүсийг Галдан тэтгэж байв.
Түшээт хан өөрийн хүргэн болох Лувсангомборавданг тэтгэн Засагт ханы орыг булаалдаж байжээ. Энэ хямрал дээд цэгтээ хүрч Түшээт хан түрүүлэн цэрэг хөдөлгөж Алтайг давсанд Манжийн хаан их дайныг түрүүлэн өдөөлөө хэмээн буруутгаж цэргээ шилжүүлэхийг зогсоо, чуулган хийж эвээр зохицуулна хэмээжээ. Түшээт хан чуулган хийхийг хүлээх зуур Галдан цэрэглэн Алтайн өврөөр тойрч Хархоринг эзлэн авсан байна. Энэ үед Занабазар буруулан зугтааж Сөнөдийн нутагт очижээ. Түшээт хан Галдантай бага хүчээр тулах төдий байлдаад Занабазарын араас Сөнөдөд нэхэн иржээ.
Энэ хугацаанд Галдан Халхын нутгийг эрхшээж байсан болно. Мөн энэ мөчид Оросын цэрэг Байгал нуурын орчмын газарт цэргийн их хүчээр цөмрөн орж иржээ. Манж чин улс Зүүнгарын Галданг арилгаж халхын нутгийг эргүүлэн авч өгнө хэмээн Түшээт хан болон бусад ноёдод амлан байсан юм.
Манж чин улс Зүүнгарын Галдан Орос улстай холбоотон болвол дийлэхэд нэн бэрх болно гээд, Нэрчү хэмээх газар Орос улстай хэлэлцээр хийжээ. Тус хэлэлцээрийн явцад: Танай Орос улс Зүүнгарын Галданд тусалвал бид Халхтай холбоолон урьдын адил дайлан Уралыг давуулан үлдэн хөөх болно гэсэнд Орос улс ихээр болгоомжлон хүлээн авсан гэдэг. Мөн Манж чин улс: танай Орос улс нь Галданд туслахгүй хэмээвээс наад эзлэн авсан Байгал нуурын орчмын газраа авч болно гэжээ. Орос улс энэ байдлыг хүлээн авч Галданд туслаагүй ба Байгал нуур орчмын газрыг ингэж авсан түүхтэй билээ.
Г.Баян
No comments:
Post a Comment