Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо нэрээр хэвлэгдэн гарлаа.
Дараагийн удаад бид Ренчин, Дамдинсүрэн, Ширэндэв, Богд хаан, Сүхбаатар нарын тухай цуврал ном эрхлэн гаргахаар ажиллаж байна.
Баабарын бичсэн “Чойбалсан” номын хэсгээс сонирхуулж байна.
Өнөөгийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон, бие даасан Монгол улсыг буй болгоход Хорлоогийн Чойбалсангийн оруулсан хувь нэмэр, оролцоо асар их юм. Чойбалсангүйгээр өнөөгийн Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх. Мэдээж Чойбалсан нь цаг үеийн нугачаан дундуур эрээнтэй бараантай зам туулсан хүн. Өөрөө ч хартай, цагаантай нэгэн билээ. Өөрийн ямар ч үзэл бодол байтугаа огтоос зорилго ч байхгүй хамхуул шиг хийсч явсан залуу Дугар юутай ч туурга тусгаар Монгол улсыг бүтээлцсэн эх оронч, эх нутаг элгэн түмнээ гэсэн Монголын ард түмний удирдагч Чойбалсан болон төлөвшсөн юм.
Тэрээр хэдийгээр өөрийн санаачлага идэвхээр хядлага үйлдээгүй боловч юутай ч гар нь нил цус болсныг, аллага таллагын хамтран оролцогч байсныг үгүйсгэх аргагүй. Чойбалсан өөрийн хүсэл зориг бусаар ийм аймшигтай гэмт хэрэгт хутгалдсандаа сүүлд нь их зовж шаналдаг байжээ. Жүжигчин Ичинхорлоо хүүхний тухайд “Энэ хүүхэн надад их дургүй юм. Нөхрийнхөө амийг өршөөхийг надаас гуйж байсан, даанч надад тийм мэдэл байгаагүй. Уг нь би хөөцөлдсөн юм. Тэрийг энэ ойлгохгүй л дээ” гэж хүнд ярьж байжээ. Чойбалсан нь сталинизмын их хядлагад ашиглагдсан болохоос түүнийг шууд алуурчин гэж нэрлэхэд бас хэцүү. Гэхдээ Монгол улсын тусгаар тогтнолыг гагцхүү ингэж байж л аврана гэсэн ухамсартай сонголтоор аргагүй эрхэнд хядлага үйлдсэн гэдэг зарим нэгний таамаглал, эсвэл нотолгоо бас эргэлзээтэй. Гэндэн нь Сталины цаад логикийг ойлгоогүй учраас түүнийг аргалчиж болно гэж үзэж байсан. Амар бол угаасаа ямар ч нөхцөлд аллагад оролцох хүн биш. Харин Чойбалсан хамсаатан болсон билээ.
Гэхдээ их хядлагаас хойш явцын дунд тэрээр зөвхөн Сталины үгэнд орж байж л арай гэж дэнжигнэж байгаа Монголыг дө факто тусгаар тогтнолыг хадгалах төдийгүй түүнийг албан ёсоор олон улсын төвшинд зөвшөөрүүлэн баталгаажуулж болно гэдгийг гүнзгий ойлгосон юм.
Тэр оросуудаас их айдаг байсан. Зөвлөлтүүдтэй зөрөх байтугай сэтгэлд нь таалагдаагүй л бол буудуулна гэдгээ сайн мэдэж байсан. Энэ бол түүний туулсан зам, амьдрал дээр олж харсан туршлага нь. Гэхдээ заримдаа тэсвэр алддаг байлаа. Ялангуяа согтуу үедээ! Салчиг Тогоог нэг удаа хүлээн авалт дээр алгадаж орхижээ. Хэдийнээ Зөвлөлтийн иргэн болсон тэрээр Улаанбаатарт суурин суух хамгийн том “сталин”, зөвлөлтийн төлөөлөгч Иванов дээр гүйж очин: “Ямар бүдүүлэг юм бэ, намайг биш Тувагийн ард түмнийг алгадчихлаа” хэмээн ховлов. Иванов мэдээж “нутаг нэгтнээ” өмөөрч Чойбалсанг загнаж таараа. “Би бол Ерөнхий сайд хүн, та яагаад надад ширүүн үг хэлээд байна!” хэмээн урдаас нь агсарсан байна. Энэ бол Монголын удирдагч Зөвлөлтийн төлөөлөгчтэй харилцахдаа биеэ барилгүй агсарсан Гэндэнгээс хойшхи анхны тохиолдол байлаа.
Монголд байрлаж байсан 17 дугаар армийн хамаандлагч А.И.Даниловт Чойбалсан бас нэг удаа согтуугаараа агсганасан. Армийн орос жолооч нар хот айлын гадаа очоод л эзнийх нь нүдэн дээр хонийг нь барьж авч хүлээд тэвш рүүгээ шидчихэнэ. Өдөр шөнөгүй холоос ханхлах шорлогны үнэрээр Зөвлөлтийн цэргийн байрлалыг амархан тодорхойлж болдог байлаа. Нэг удаагийн хүлээн авалт дээр Чойбалсан дэслэгч генерал Даниловт хандан: “Генерал та манай оронд дээрэмчин маягаар аашилж байна. Яг л колончлогч шиг!”. Үг нэг бүрээ маш чанга тодоор салган дуудаж хэлж байв. Тэсэхээ больсон хүний хилэнт анхааруулга байлаа. Мөн Зөвлөлтийн эмч нарын гаргаж буй бүдүүлэг авир, Монголд ямар ч туршлагагүй эмч нар илгээсэн зэрэгтэй холбогдуулан Чойбалсангаас Эрүүлийг хамгаалахын ерөнхий зөвлөхийг буруушаасан баримт архивт хадгалагдаж буй. Гэхдээ зөвлөлтүүдтэй маргаж зөрчилдөж байсан нь маш цөөн.
Харин Чойбалсан ерөөс хятадуудад огт итгэдэггүй нэгэн байлаа. Үнэндээ тэрээр оросуудад ч итгэдэггүй байсан байх, харин үүнийгээ хэзээ ч илэрхийлж байгаагүй. Хятадад дургүй, итгэдэггүйгээ харин олон удаа илэрхийлсэн. Энэ үл итгэлцэл мөн л түүний амьдралаас буй болсон туршлага. Тэрээр хятад цэрэг Монголыг эзлэхийг нүдээр харсан, эднийг Монголоос зайлуулахын тулд хувьсгалд оролцсон, хятадууд Гадаад Монголын тусгаар тогтнолыг үргэлж үгүйсгэн өөрийн алдагдсан нутаг гэж гомдоллож байхыг насан туршдаа биеэр үзэж өнгөрөөсөн нэгэн. Хятадад коммунистууд засгийн эрхэнд гарсан ч тэрээр мөн л итгэдэггүй хэвээр. Сталинтай уулзаж байхдаа хятадуудыг коммунист ч байсан, гоминданыхан ч байсан ерөөс муу хүмүүс хэмээн өөрийн бодлыг илэрхийлж байв. Өмнөд хөрш нь социализмын замаар замнах болсонд магнай тэнийсэн Цэдэнбал Чойбалсантай баяраа хуваалцахаар ортол өнөөх нь огт баярлаагүйгээр барахгүй хятадууд хэн ч байсан итгэж болохгүй гэж зөвлөжээ. Хятадын хувьсгалын баяраар уригдсан боловч орондоо Цэдэнбалыг явуулж байв. Хожим Бээжинд Монголын элчин сайдын яам нээхэд тэнд томилогдсон ажилтнуудыг тусгайлан дуудаж уулзаад, хэдийгээр Хятад нь социалист орон гэгдэх болсон ч тэдэнтэй тун хянуур болгоомжтой харилцаж байхыг сануулсан байдаг.
1946 оны 1 дүгээр сарын 6-нд Хятад улс, мөн оны 2 дугаар сарын 28-нд ЗХУ Гадаад Монгол буюу БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхийг олон улсын жишгээр хүлээн зөвшөөрлөө. Энэ бол Чойбалсангийн том ялалт, бахархал нь байсан юм. Москвад дипломат харилцаа тогтоож, найрамдал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны дараа Сталинтай уулзан шөнө дөл болгожээ. Тэндээсээ бараг үүрээр Монголын Элчин сайдын яаманд ирэв. Нэлээд халамцуу, гол нь маш баяр баясгалантай. Тэрээр Элчин сайдын яамны залуу ажилтан Далхжавыг онцгойлон дуудаж англи хэл хэр сурч байгааг нь лавлаад: “Англи хэлээ улам шамдан сур. Бид удахгүй Америктай холбоо тогтоон тэнд элчин сайдын яам байгуулна. Чи тэнд очиж ажиллах болно. Англи хэлгүйгээр болохгүй” хэмээн захиж байв.
Тэрээр Зөвлөлт, Хятадын дараа дэлхийн бусад орноор, түүний дотор АНУ, Их Британиар өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн ач холбогдлыг маш сайн ойлгож байлаа. Хүйтэн дайн эхлэхээс өмнө, дайны дундуур ба дараа Монголын тэнгэрт Зөвлөлт, Монголын зэрэгцээ АНУ, Их Британий далбаа дандаа мандаж байсан юм. Үүнийг үлдэж хоцорсон гэрэл зургаас төдийгүй тэр үед гарч байсан сонин сэтгүүл, ухуулах зурагт хуудас зэргээс харж болно. Тэрээр юутай ч Америк, Англид Хятадаас илүү итгэж, найдвар тавьдаг байлаа.
Монгол улсын тусгаар тогтнол нь олон улс орон ба олон улсын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж байж улам баталгаатай болно гэдгийг Чойбалсан сайтар ойлгож байлаа. Тэрээр шинээр байгуулагдсан НҮБ-д Монголыг гишүүнээр элсүүлэхээр дайны дараагаас зүтгэж эхэлсэн. 1946 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Трю-д хаягласан өөрийн гарын үсэгтэй элсэх хүсэлт бүхий өргөдлөө хармайлуулаад төлөөлөгчдөө Нью Йорк руу үдсэн юм. Харин Монголыг тэр үед сая тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн Хятад НҮБ-д элсэх хүсэлтийг нь дэмжсэн байхад Зөвлөлтийн Гадаад явдлын сайд Молотов, НҮБ-д суух Зөвлөлтийн төлөөлөгч Громыко нар бүр эхнээс нь дэмжих бололцоогүй гэдгээ Монголын төлөөлөгчдийг замдаа явж байхад нь уулзаж дуулгажээ. Ерөөс Зөвлөлтийн гадаад бодлогыг хорь гаруй жил толгойлсон А.Громыко Монголыг АНУ-тай дипломат харилцаа тогтоохыг үргэлж хориглож, олон удаа саад болж байсан юм. Громыко тэтгэвэрт гарсны дараа л 1988 онд Монгол нь АНУ-тай дипломат харилцаа тогтоосон билээ.
Чойбалсангийн хядлагын өмнөхөн Дилав хутагт Монголоос зугтаан харьд дүрвэн гарсан билээ. Тэрээр Хятадад очиж Чан Кайшигийн хажууд ажиллаж байгаад АНУ-руу цааш дүрэвсэн юм. 1961 онд Монгол улс НҮБ-д элсэж төрийн далбаагаа мандуулахад өвгөн лам нүдэндээ нулимтай холоос харан баясаж байсан гэдэг. Дилав хутагтыг Монголд тогтсон коммунист дэглэмийг эсэргүүцэхэд оролцооч гэж гуйхад: “Хагарсан ваар арай гэж эвэллээ. Үүгээр оролдвол дахиж хагарна, эргээд эвлэхээ больж магадгүй” гэсэн гэдэг. Хагарсан ваарыг эвлүүлж бүтээхэд Чойбалсангийн оролцоо, идэвхи зүтгэл хэмжээлшгүй байсныг түүх гэрчлэнэ, үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан
Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан
Ямар ч байсан Чингис хаан гарьд шиг хальж
Ял, гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлэмнийхээ ирээр МОНГОЛ гэж бичсэн юм
Яруу найрагч Пүрэвдоржийн Чингис хаанд зориулсан найргийн эдгээр мөр Чойбалсанд ч мөн хамааралтай санагдана. Тиймээ, Чойбалсан ял, гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм.

Зохиогч БААБАР 2014 он.
No comments:
Post a Comment