1995 онд "Боснийн дайн"-аар хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан хүн амын ихэнх хувийг исламын шашинт албаниуд эзэлдэг Косовод өнөөдрийг хүртэл амьдрал сайжраагүй хэвээр байна. Түүний улмаас иргэдийн амьдрал хүнд тул Сербийн нутгаар дамжин ЕХ-ны улсууд руу хил зөрчих нь ихэсжээ. Энд баригдаж саатуулагдсан иргэд бол Сербийн хилийг нууцаар дамжиж Унгар луу гарахыг оролдож буй дүрвэгчид юм. Тэдний дунд афганистан болон иракийн дайнаас дүрвэж нутгаасаа гарсан цөөнгүй хүмүүс байгааг сербийн хуулийн байгууллагынхан мэдэгдэжээ.
2008 оны 2 дугаар сарын 18-нд Косовогийн “тусгаар тогтнолыг АНУ. Герман тус тус хүлээн зөвшөөрч Косовогийн “тусгаар тогтнолыг” хамгаалсан. Энэ үйлдлийг Серби улс Сербийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг алдагдуулсан хэрэг гэж үзсэн. Харин 2010 оны 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын Олон Улсын Шүүх Косовогийн тусгаар тогтнолыг тунхагласныг олон улсын эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөөгүй гэж үзсэн байдаг. Гэвч байдал өнөөдрийг хүртэл дээрдсэнгүй гэдгийг дүрвэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас ойлгож болохоор байна.
No comments:
Post a Comment