Thursday, February 12, 2015

Цорын ганц газар нутаггүй үндэстэн Цыган

Дэлхийд газар нутаггүй цорын ганц үндэстэн болох Цыгануудын гарал үүсэл нь түүхийн сурвалж бичигт тодорхой бичигдэж үлдээгүй байдаг. Тэднийг Энэтхэгээс гаралтай гэж таамагладаг. Цыганууд индоари бүлгийн хэлээр ярьдаг.1050-1100 оны үед Энэтхэгийн "Дом" хэмээх доод кастын энэтхэгчvvд нутаг сэлгэн тэнvvчилсэн нь одоогийн Иран, Палестин, Египет, Арменаар нутгаар дамжин дундад азийн орнуудаар тархсан гэж үздэг байна.
Тухайн цаг үед “Загалмайтны аян дайн” эхлэж үймээн самуун ихтэй байснаас намжуухан амьдралыг хайн нүүдэллэсэн. Харин хожим XIII-XV-р зууны хооронд Балканд ирж удалгүй өрнөдийн орнуудаар тархжээ. Харин европчууд цыгануудыг дуртай хүлээн авсан байдаг. Учир нь өрнөдийг нөмөрсөн “Хар тахал”-р хөдөлмөрийн хүчээ алдаад байсан өрнөдийнхөнд ажиллах хүч болж байсан нь тэднийг бүр хожим адлахад хүргэсэн байна.

Цыгануудыг өрнөдийнхөн Египетүүд гэж үздэг байсан гэдэг хар, бор арьстай өмнөд нутгаас ирсэн гэдгээс шалтгаалж байжээ. Тэдгээр нүүдэлчид очсон газар орныхоо ахуй байдалтай амархан зохицож бас өөрсдийн хөдөлмөрлөх чадвараа харуулж чаддаг байсан гэдэг. Дундад зууны үе хүрэхтэй зэрэг шашны хэнээрхэл европыг ахин хэрэн авч төлөгч эмэгтэйчүүдээс үүсэлтэй “Ягчис” намнах ажиллагаатай зэрэгцэн Цыгануудад найрсаг хандаж байсан өрнөдийн улсууд дайсагнан хандах болов. Энэ нь өрнөдийн орнуудад Христийн шашин эрчээ авч “Загалмайтны аян дайн”-д шившигтэйгээр ялагдаж хар тахлаас үлдэж хоцорсон эдийн засгийн уналт нь иргэдийн мухар сүсэгт ихээр нөлөөлж ард олны сүмд хандивлах  эцсийн зоосны нэг хэсэг хүссэн хүсээгүй Цыгануудад оногддог байсантай холбоотой. Цыгануудын мэргэ, төлөг тавих болон эмчилгээг чадамгай хийж байсан нь амжиргааны эх үүсвэрийн нэг хэсэг болж байсан юм. Удалгүй сэхлээ авч чадахгүй байсан өрнөдийн ядуурал Цыгануудыг ажиллах талбаргүй болгож гуйлгачдын онцгой нэгэн хэсэг болгов.
Хаан төрөөс санаатайгаар явуулсан бодлогоор тэднийг ялгаж тусдаа шийтгэл оноож эхэлсэн байдаг. Хамгийн анхных нь Испанид 1482 онд гарсан гэдэг.  Удаад нь Шведэд 1637 оны хуулиар эрэгтэй цыгануудыг дүүжлэн хороохыг заажээ. Германд 1714 он, Англид 1554 оны хуулиар бол бvх эрчүүдийг цаазална. Нэгдvгээр Елизавета хатан хааны нэмэлт зарлигаар энэ нь улам чангарсан байна. Энэ vеэс цыгануудтай нөхөрлөж буй буюу нөхөрлөхөөр завдсан хүн бүрийг цаазлан хороох болтлоо туйлширчээ. /Энэ үед өрнөдын католик шүтлэг зонхилсон улсуудад шашны залхаан цээрлүүлэх шүүх ажиллагаа эхлэж XVIII-р зуун хүртэл үргэлжилсэн бөгөөд зөвхөн Испанид гэхэд л хоёр жилийн дотор 350-иад мянган хүнийг цаазаар авсаны 32 мянга шахуу нь шашны өөр үзэл баримталсаны төлөө түүдэг галд амьдаар шатсан гэдгийг санах хэрэгтэй/
Ийнхvv гадуурхагдан хөөгдөж явахдаа цыганууд, хууль журмын дагуу өөрийгөө тэжээх боломжгүй болсон тул гэмт хэрэг үйлдэн амь зуух болсон байна. Хэдийгээр гадуурхагдаж явсан ч өөрсдийн соёлоо хадгалж үлдэж чадсан байдаг. Үүнийг нь өрнөдийнхөн өнөө хүртэл баруун Европын цыганууд хамгийн муу санаатай, юунд ч итгэдэггvй, хуучны уламжлалаа хатуу баримтлагчид хэмээн үздэг. Өөрсдийн аюулгүй байдал мөн газрын бартааг туулахад шөнийн цаг тохиромжтой байдлыг ашигладаг байсан мөн ой мод, агуйд нуугдан аж төрөх зэрэг амьдралын онцгой хэв маягийг баримтлах болсоноор хvн амын сэжиг таамгийг улам ихэсгэж, тэднийг хvн иддэг тухай, шашны сатанизм, вампиризмийн тухай элдэв цуу яриа тархахад хvргэжээ. Тэднийг хүүхэд хулгайлж өөрсдийн зан үйлдээ ашигладаг гэсэн явган яриа гарч ээжүүд хүүхдээ “Цыган ирж байна аваад явна шүү” гэж айлгадаг байсан байна.
Угтаа хэрэн тэнүүчилж явахдаа гудамжинд хаягдсан болон өнчин хүүхдүүдийг өөрсдийн гэр бүлдээ нэгтгэн өсгөж байсан нь хар, бордуу царайтай Цыгануудаас эрс ялгаатай шар арьст хүүхдүүд тэдний дунд цөөнгүй явдаг байсан нь цуу яриаг урт удаан наслахад хувь нэмрээ оруулжээ.
Өрнөдөд гадуурхагдаж байсан Еврейчүүд төрөлхийн санхүүч талын авъяастай бол Цыганууд зурах, хөгжимдөх гэх мэт урлагийн өндөр мэдрэмжтэй авъяаслагтай мөн  муухан сэтгэлзүйчээс дээр хүнийг гаднаас нь уншиж чаддаг чадвартай. Энэ нь тэдний хэрмэл амьдралын хэв маягаас хүссэн хүсээгүй гарч ирсэн зүйл, дээр нь европ хүний сониуч өөрийгөө илэрхийлэх гадгашаа чиглэсэн хандлага нь нөлөөлдөг байсан байна.
XIX-р зуунаас өрнөдөд оюун ухааныг хамгаас чухалд үздэг индивидуалист  сургааль бий болж чөлөөт сэтгэлгээ шашны ягшмал баримтлалаас хараат бус болох боломжтой болжээ. Энэ үеэс Цыгануудад эргээд нааштай хандаж эхэлсэн байна. Тэдний нэг хэсэг нь зарим газар оронд суурин ажил хөдөлмөр эрхлэж чамгүй үнэлэгдэж байв. Дэлхийн 2-р дайны үед Цыганууд ахин хамгийн эхэнд аллагад өртсөн үндэстэнүүдийн нэг болсон юм.

Өөрийн гэсэн төрсөн нутгаасаа эрт үед гарч тэс ондоо соёл иргэншилд цагийн аясаар нэгдэн орж байсан нь мөн л ороо бусгаа цаг үед нь адлагдан гадуурхагдаж хөөгдөн туугдаж явсан нь тэдэнд тэнэмэл, нүүдэлчин нэр оноогдсон байдаг. Дэлхийн олон үндэстэн дотроос цорын ганц газар нутаг, эх оронгүй тэдэнд авхаалж, самбаа, эр зориг бий. Харин тэдний амьдралын шаардлагаас урган гарсан хүн мэхлэх байдал нь тэдний талаарх бараан төсөөллийн дайран дээр давс гэгч болдог.
Одоогийн байдлаар дэлхий дээр 10 сая Цыган хүмүүс амьдардаг гэсэн тооцоо бий. Европын орнууд болон ОХУ, АНУ, Бразил, зэрэг улсад амьдардаг. Хамгийн их Цыган хүмүүс амьдардаг улсууд бол Румын ба Болгар юм. Тиймээс тэднийг Румынаас гаралтай гэж боддог нэг хэсэг байдаг гэнэ. Тэдний амьдрал дандаа хэрмэл байдаггүй зарим хэсэг нь суурин амьдарч эд зүйлээ хамгаалж байдаг. Тэдний дундаас амьдарч буй улс орон бүрд нийгмийн бүхий л давхаргыг төлөөлсөн алдартанууд төрөн гарч байдаг. Гагцхүү тэдний талаар хар бараан мэдээлэл өнөөг хүртэл олны дунд байгаа нь Цыгануудыг тэднийг бусад үндэстэний адил бахархах зүйлтэй гэдгийг сануулж чадахгүй байна.
Оруулсан Хайтан.
эх сурвалж: http://fun.everyday.mn

3 comments:

  1. Сонирхолтой бичжээ. Нэг ийм joke бий.
    A Jew came to Moscow, goes to the railway station, the Gypsy approach him, they offer a gold chain for $ 100. Jew trades and buys for $ 60. The fact that the chain is not real, the Jew guessed right away, but the fact that $ 100 was false, and the $ 40 return was real, the Roma did not immediately guess.

    ReplyDelete
  2. Харин наад англи үгсийг чинь ойлгохгүй юм ба

    ReplyDelete