1945 онд чөлөөлөгдсөн 200 000 хүнээс одоо амьд сэрүүн байгаа нь ердөө л 300 орчим. Тэд хүүхэд ахуй цагтаа энэ тамыг биеэр эдэлж байсан гээд бодохоор...
731, 100-р отряд бол Японы Квантуны армийн биологийн зэвсэг бүтээдэг байсан тусгай ангиуд юм. Тус отрядууд нь өөрсдийн гэсэн хоёр баазтай байсан бөгөөд Дэлхийн 2-р дайны үеэр Хятадад байрлаж байжээ. 731-р отряд албан ёсоор Японы цэргүүдийг усаар хангаж, 100-р отрядыг байлдааны морьдыг эмчлэх зориулалттай гэж бүртгэгдсэн байдаг. Үнэндээ тэд амьд хүмүүс дээр харгис туршилт хийдэг байсан юм.



