Showing posts with label танин мэдэхүй. Show all posts
Showing posts with label танин мэдэхүй. Show all posts

Sunday, September 26, 2021

Тасман аралын уугуул хүмүүс

Саяхныг болтол манай гараг дээр тасманчууд хэмээх үндэстэн амьдардаг байжээ. Тэд XIX зууны эхэн үе хүртэл бусад соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдмал байдлаар амьдарч чадсан хүмүүс байв. Үүний нөлөөгөөр тасманчууд чулуун багаж хэрэгсэл ашиглаж, ан агнуураар голоо зогоох зэргээр чулуун зэвсгийн үеэсээ гараагүй шахуу ард түмэн байсан гэдэг. Гэвч 1803 онд Тасмани арал дээр гадны хүмүүс анх удаа гарч ирсэн бөгөөд хэдхэн арван жилийн дараа гэхэд нутгийн иргэдээс дурсагдах юу ч үлдээгүй аж.

Tuesday, September 21, 2021

Эскимочуудын мөсөн гэр

 Эскимо хүмүүсийн амьдардаг цас мөсөөр хийсэн сууцыг хараад хүйтэн уур амьсгалд мөсөн гэр дотор амьдрах ямар ч боломжгүй гэж бодож байсан байх. Гэсэн ч дасан зохицож болдоггүй зүйл гэж хүний амьдралд бараг байхгүй шахам ажээ. Хойд туйлын хүмүүсийн хувьд мөсөн сууц бол хамгийн найдвартай хоргодох байр юм. Анх харахад боломжгүй мэт санагдах хэдий ч физикийн энгийн хуулиудыг мэдэж байвал мөсөн сууцны тухай ойлгоход тийм ч төвөгтэй биш.

Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд "мөсөн гэр" дотроо яагаад даардаггүй вэ?Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өрөө жижиг байх тусам дотроо дулаахан байдаг гэдгийг ойлгожээ. Энэ логикийг Эскимочууд мөсөн гэр барихдаа нэн тэргүүнд баримталдаг. Нэг хүнд 2.7 метрийн диаметртэй мөсөн сууц хамгийн тохиромжтой. Гурван хүнтэй ам бүлд 3.4 метрийн диаметртэй байхад болно. Харин өндрийн хувьд хоёр метрээс дээшгүй байх хэрэгтэй. 

Хүн амьдардаг бяцхан арлууд

Дээр нь хүн амьдардаг дэлхийн хамгийн бяцхан арлууд
 Далайн дундах жижиг арал дээр ганцаараа тайван амгалан амьдрахыг олон хүн мөрөөддөг байх. Тэгвэл яг ийм газар хэд хэд байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр газар дээрх диваажин болсон арлуудын тухай хүргэхээр бэлтгэлээ