Thursday, February 12, 2015

Индиан үндэстэний эмгэнэлт түүхээс

Индианчуудын амьдралын хэв маяг, зан заншил нь “Байгалийн Хууль”- ийг дагадаг. Байгалийн Хууль гэж тэгвэл юу вэ? Энэ бол тэнцвэржилт, байгалийн зүй тогтол юм. Хүн хийгээд бүхий л амьтан ургамал, шавьж хорхойнууд зэрэгцэн амьдрах, өөр хоорондоо зохицон нөхцөл буюу агаар, ус, газраа эв найрамдалтай хуваан хэрэглэх хүний гараар бичигдээгүй хуулийг хэлдэг. Байгалийн хуулиар ямар ч зүйлийг юутай ч холбон тайлбарлаж болдогт үүний гайхамшиг оршдог. Учир нь байгаль дээр орших бүхий ч юмс их бага хэмжээгээр хоорондоо холбогддог.
1492 онд Колумба Америк тивд ирэхээс өмнө тоо хэмжээний хувьд маргаантай ч дор хаяж 20 орчим сая, 100 гаруй хэл аялгуугаар ярьдаг 1000 гаруй овгийн Индианчууд амьдарч байсан нь “Байгалийн Хуульд” захирагдан амьдарч байсны гэрч болно. Хүн ам олонтой хүчирхэг нэг овог нь бүл цөөнтэй нөгөөдөө үзэл бодол, хэл соёлоо хүчээр тулгаж байсангүй
Индианчууд буюу унаган Америкчуудын дийлэнх хэсэг дэлхийн мөсөн цагийн үед төв Азийн нутгаас одоогийн “Beringia”-р дамжиж Хойд Амеркид ирж суурьшсан гэж үздэг.
Колумбус Америк тивийг нээсэн тэр үеэс хойш Индиан үндэстэн мөхөх суурь тавигдсан гэж үзэж болно. Английн колончлолын үеэс эхлэн Индианчуудыг Христийн шашинд оруулах болон, хүчээр газар нутгаас нь хөөн зайлуулах ажиллагаа, цус урссан дайн нөмөрч эхэлсэн юм.

1492 онд Америк тивд өрнөдийнхөн анхлан хөл тавих үед 60 сая орчим байсан бол 1800 он гэхэд тоо толгой нь 1000 хүрэхгүй болсон гэдэг.
1776 - 1887 оны хооронд Хойд Америкийн хууль ёсны уугуул ард түмнүүдээс 1.5 тэрбум акр газрыг Америкийн Засгийн Газар гэрээ хэлэлцээр, энх тайван эв найрамдал халхавчуудын дор "хулхидан" авсан нь түүхэн үнэн билээ
Бизон үхрийн дан толгойн яснуудаар босгосон  овоо энэ бол зөвхөн нэг нь
Америк тивийн эзэд унаган оршин суугчид индианчуудын газар нутгийг АНУ-ын Засгийн Газар "гэрээ хэлцэл", "энхийн хэлэлцээр" нэрийн доор үнэн хэрэг дээрээ хүч түрэмгийлэн булаан эзлэсэн байдаг.
Цагаан арьстнууд булаан авч байсан газар нутгаа Баруун зүг буюу Онгон Өрнөд тал (Wild West) тийш тэлэх үйл явц нь тэдний хувьд ихээхэн саад бэрхшээлүүдтэй тулгарч байсан бөгөөд өнөөгийн Хойд ба Өмнөд Дакота, Ваяоминг, Небраска, Монтана мужуудын уудам орон зайд нутаглан амьдарч байсан 20,000 гаруй хүн амтай Нэгдсэн Сиюү овгийн индианчууд Америкийн армийн зэвсэгт түрэмгийллүүдийг удаа дараа бут цохин буцааж байлаа. Цэрэг зэвсгийн хүчээр хүч түрэмгийлэн газар нутгийг нь булаан эзлэх төлөвлөгөө нь амжилт олохгүй болохыг ойлгосон хорлон сүйтгэх ажиллагаа сэдсэн байна.
Нэгдсэн Сиюү овгийн индианчуудын гол хүнс тэжээлийн нөөц байсан - зэрлэг бизон үхэр сүргийг нь бодлоготойгоор устгах санаа байв. Хүнс тэжээлийн гол нөөцөө зориуд бодлоготойгоор устгуулсан индианчууд өлбөрч үхэхгүйн эрхэнд Америкийн Засгийн Газартай тэдний "гэрээ хэлцэл" гэж нэрлэдэг ч үнэн хэрэг дээ заль мэх, тулган шаардлагын бичигт гарын үсэг зурна гэж тэд тооцоолж байсан бөгөөд үнэхээр ч тийм үйл явдал болсон түүхтэй!

Олон зуун мянган европ цагаачдад бодлоготойгоор буу, сум үнэгүй тараан өгч бизон үхрийн арьс шир, хэлийг нь өндөр үнэ ханшаар худалдан авдаг "бизон намнах" цуврал аянуудыг зохион байгуулж нутгийн эзэд индианчуудыг хоол хүнсгүй болгох зорилго оршиж байв.


Америк тивийг анхлан зорьж очсон цагаан арьстануудын дийлэнх нь гэмт хэргийнхээ улмаас зугтсан хэрэгтнүүд, шашны өөр урсгал шүтсэн тул цөллөгт туугдсан хэсэг мөн  асар богино хугацаанд ашиг олохыг мөрөөдсөн тонуулчид байсныг тэдний түүх нуудаггүй билээ. 

Америкийн армийн цэргүүд өлсөж зовж зүдэрч туйлдаж явсан нутгийн эзэд индианчуудыг дүн өвлийн хүйтэнд цасан дунд олон цагийн турш бүслэн хашиж осгоож байгаад хонхорт орохыг тушаажээ. Өлсөж туйлдсан индианчууд нэгэнт хүчинд автсаны дээр амлалтанд нь хууртаж тэдний хэлсэн ёсоор тэр хонхорт орж бөөгнөрөн жагсахад нь армийн цэргүүд тус хонхорыг тойрсон дөрвөн довцог дээр байрлуулсан байсан, 1 минутанд 4,2 мм-ын 68 ширхэг сумаар галладаг 1800 метрийн тусгалтай Хоочкисс (Hotchkiss) хөнгөн пулёметуудаар тэднийг тэр хонхорт нь хайр найргүй хядаж устгасан байна.
Тэнд ингэж зэрлэгээр алагдсан уугуул иргэдийн ихэнх нь өөрсдийгөө хамгаалах ямар ч чадваргүй бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшид байсан гэдэг. Харин тэдгээрийн амийг хороосон 20 гаруй цэрэг АНУ-ын засгийн газраас Эр Зоригийн Хүндэт Mедалаар (Medal of Honor) шагнасан гэж түүхэндээ тэмдэглэн үлдээжээ.

Үхлийн шарх авч орь дуу тавин тарчилж байсан индианчуудыг холоос гүйж ирэн бууныхаа бөгсөөр цохиж гүйцээн алах нь америк цэргүүдийн дунд хамгийн хөгжилтэй тэмцээнүүдийнх нь нэг байсан бөгөөд хэдэн индианыг хэрхэн бууны бөгсөөр цохиж гүйцээж алсан тоогоороо тэд хоорондоо уралддаг байсан талаар энэ бүхнийг өөрсдийн нүдээр харж байсан настай олон индианчууд гэрчилж хэлж бичүүлж үлдээсэн байдаг.
Өдгөө америкийн дунд сургуульд индианчуудыг хядсан үйлдлээ баатарлаг гавьяа мэт болгон бичиж түүхийн хичээлдээ заадаг.

Жад, нум сумаар голдуу зэвсэглэж эх нутгаа хамгаалах гэж боссон индианчуудад хурдан буу дарьт сумаар зэвсэглэсэн энэ морьт цэргийн хорооныхон нэг бус удаа бут ниргүүлж байв. Тэрхүү явдал нь Америкийн армийн түүхэнд тохиолдсон хамгийн ичгэвтэр үйл явдлуудын нэгэнд тооцогдож түүх болон үлдсэн юм.
Хэдийгээр Хойд Америкд Индианчууд өөрийн гэсэн тодорхой газар нутагтай, хэл соёлоо хадгалаж үлдэнэ гэсэн хоёр талын гэрээ хийгдэж байсан ч цагаан арьстанууд хэлсэн амандаа хүрэлгүй 1924 оноос Индианчуудыг хүчээр Нэгдсэн улсын иргэнд оруулсан байдаг.
Уугуул америк хүний соёлын түвшин адилгүй, зарим нь хүн төрөлхтний соёл иргэншилд томоохон ул мөр үлдээхүйц түвшинд хүрсэн байхад зарим нь эхийн эрхт ёс ноёрхсон анхны хүй нэгдлийн овгийн байгуулалтай байжээ.
Энэ ард түмэн элдэв башир арга заль хэрэглэх, худал ярих, огт мэдэхгүй зүйлдээ мэддэг хуурамч дүр эсгэх явдалыг нийтээрээ жигшдэг хийгээд шударга шулуун зан чанараараа алдартай ард түмэн юм.
20-р зууны эхэн үе гэхэд Индианчууд устан сөнөж байгаа үндэстний нэгэнд орсон. Одоогоор АНУ-д ойролцоогоор 1 сая Индиан амьдардаг гэсэн тооцоо бий. Тэдгээрийн ихэнх нь “Индианы резервацид” буюу нийгмийн халамжид амьдардаг тул тэдэнд ажил байхгүй шаардлага ч гарахгүй дээр нь сургууль соёл, эрүүл мэнд гэх мэт гол зүйлүүд дутагдалтай байдаг. Энэ нь Америкийн төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажил учраас хийх ажилгүй, эрдэм мэдлэг хязгаардагдмал тэд тэтгэлгээ авсан архичин, хар тамхичид гэх эмгэнэлтэй хувь заяа энэхүү үндэстэнийг мөхлийн ирмэгт авчирч байгаа юм.

Гэвч тэд үндэстэнээ эргэж сэхнэ гэдэгт ямагт итгэж, өвөг дээдсийнх нь сүнс тэднийг өнө мөнхөд ивээж байдаг гэдэгт эргэлзэхгүй байдаг төдийгүй түүнийгээ урлаг, уран сайхны тусгалдаа ямагт шингээдэг хэвшлээс нь харж болно.

оруулсан Хайтан.

эх сурвалж: http://fun.everyday.mn

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...