Thursday, February 12, 2015

Хятадын хар тамхины дайны түүхээ

Манай улсын иргэд сүүлийн жилүүдэд хар тамхины хэргээр гадаадын цөөнгүй орнуудад саатуулагдан ял эдлэж байна. Тэр дундаа Хятад улсад саатуулагдаад ял эдлэж байгаа иргэдийн тоо өндөр байгаа юм. Хятад улс хар тамхины хэрэгт хатуу ханддаг нь тус улсыг сүйрлийн ирмэгт авчирсан эмгэнэлт түүхтэй нь холбоотой.
Англи улс их гүрний дээрэнгүй колончлолын  бодлогыг хэрэгжүүлж байхдаа Хятад улстай цайны наймаа хийж эхэлсэнээр хар тамхиний хэрэглээг анх өргөн дэлгэрүүлсэн түүхтэй. Англичууд цайны оронд мөнгө төлөх сонирхолгүй байсан ба мөнгөний оронд хар тамхи оролцуулах санаа сэдсэн гэдэг. Хятадууд бүр 5-р зуунаас хар тамхийг эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан байна. Эхэндээ хар тамхиар наймаа хийх нь тийм ч хурдацтай байгаагүй ба цайг хар тамхиар солидог болтол багагүй цаг хугацааг шаарджээ. Хятадын иргэд аажмаар хар тамхийг хэрэглэсээр 40 жилийн дотор 120 сая буюу нийт хүн амын 3/1 нь хэрэглэдэг болсон байв.

Англи улсаас гадна Америк, Португалчууд хар тамхи нийлүүлж эхэлсэн байна. Тэр хэрээр Хятадад хар тамхины хэрэглээ нэмэгдэн нийлүүлэгч нарт маш их ашгийг авчирч байсан бол худалдан авагч нар эрүүл мэнд, эдийн засгаараа жинхэнэ сүйрч Манжийн эзэн хаан хориг тавьж үзээд дийлэлгүй “Хар тамхи”-ны 1-р болон 2-р дайн дэгдсэн байдаг. /архичин хүний хөдөлмөрийн чадвар буурдаг бол хар тамхичин хүнийх үгүй болдог/ Энэхүү дайнд олон хүний амь сүйдсэн бөгөөд 1-р дайнд ялагдсан Эзэн хаан 1842 онд Нанжин хотод энхийн гэрээ байгуулснаар Их Британи нь Гонконг арлыг үүрд мөнх эзэмших эрхтэй болсноор энэ арал нь олон арван жилийн турш Европ, Америкийн хар тамхины наймаачдын гол бааз суурь болон хувирсан юм. Гуанжоу, Самэнь, Фучжоу, Нинбо, Шанхай гэсэн 5 боомт хот гадаадынхны хувьд "нээлттэй хот" болсон нь дайны ялагдалаас үүдэлтэй.
1856-1860 онд үргэлжилсэн  хар тамхины 2-р дайн нь Хятадын хувьд бүүр ч илүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн. Франц болон Английн цэрэг 1860 оны есдүгээр сарын дундуур эзэн хааны Зуны ордонг ичгүүргүй эзлэн дээрэмдсэн байдаг. 1860 онд холбоотнууд Чин гүрэнтэй Бээжинд энхийн гэрээ байгуулснаар Хятад нь дайны төлбөрт 8 сая лан мөнгө төлөх болж, Хятад дахь хар тамхины наймаагаа хууль ёсны болгосон төдийгүй Хятад орон гадаадын бараа бүтээгдэхүүнд бүрэн нээлттэй зах зээл нь болон хувирсан байдаг. Энэхүү ялагдалд Хятадын дотоодын босогчид улсаа сульдуулан ганхуулахад хувь нэмрээ оруулжээ. Хар тамхи энгийн хэрэглээ мэт болсон байсан нь айл өрх, тосгон, хотыг хамарсан амжиргааг улам бүр доройтуулж тэд эзэн хааныхаа хар тамхины эсрэг авсан хоригийг эсэргүүцэн бослого дэгдээсэн нь гадаад, дотоодын хар тамхины наймааг чөлөөлөх дайнд эх орноо ялагдахад хүргэсэн байна. Бослогод оролцогчдын гуравны нэг нь хар тамхинд донтсон хүмүүс байсан талаар тэмдэглэл үлдсэн байдаг.
1895 онд Эзэн хааны хар тамхины комиссийн хуралдаан дээр Хятад дахь Их Британийн консул Жефф Херст "Хятад улс нь хар тамхичдын үндэстэн хэвээрээ байсан цагт энэ улсыг цэрэг дайны ноцтой гүрэн болно хэмээн айх зүйл бидэнд байхгүй. Яагаад гэвэл энэхүү хорт дадал зуршил нь тэдний амьдрах эрч хүчийг сорон туйлдуулсаар байх болно" хэмээн хэлж байжээ. Хятад хар тамхинд живж, Энэтхэг, Бирм зэрэг баялаг ихтэй улсууд Английн колончлолд зовж хэдэн мянгаараа өлбөрч үхэж байсан тэр үед Английн эзэнт гүрэн  мандан бадралынхаа оргилд байв. 20-р зууны мангас, махчин удирдагчын нэгээр тодруулсан Мао Хятадыг хар тамхинаас салгасан их гавъяатай хүн гэдгийг судлаачид тэмдэглэдэг. Түүх түүхээрээ үлддэг. Аливаа улс үндэстэн үүх түүхээ мартаж учиргүй тиймдээ ч Хятад улс өөрийн улсын гашуун түүх хар тамхины наймааг чанд хатуу гараар дарах төрийн бодлого барихад хүргэсэн.
Хар тамхи энэхүү нэрийг хүн бүр л сонсож, хор хөнөөлтэй гэдгийг нь мөн адил сонсож байгаа. Гэсэн хэдий ч “Хар тамхи” хүнийг тэгтлээ их өөртөө автуулж байгаа хөнөөлийг нь тэр бүр мэдэхгүй л болов уу. Дэлхий нийтэд Хар тамхи гэсэн ганцхан нэрээр маш олон төрлийн мансууруулах үйлчилгээтэй химийн аргаар гарган авсан бодисууд бий. Архи уудаг хүнийг бид архичин гэж хэлдэггүй. Харин бүр амьдралаа алдаж хэн ч биш болох үед нь архичин нэрийг зүүдэг. Гэтэл архи уух нь сэтгэцийн эмгэг, өвчний нэг гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэрлэсэн. Тэгвэл хар тамхи түүнээс илүү хор хөнөөлтэй. Нэгэнт хэрэглэгч болсон бол гарах боломж маш бага. Архичин болсон хүн дахин уух хүслээ бүр нэг, хоёр хоног тэвчиж чаддаг бол хар тамхи тэвчих аргагүй байдаг нь түүний хор хэр их хүчтэйг харуулж байгаа юм. Хэрэглэгч өөрөө хэрэглэхгүй байхыг хичээсэн ч бие махбодь нь түүнийг шаардаж эхэлдэг.

Монголчууд бид “Махнаас нүд, яснаас шүд” гэж хүнийг байх аргагүй болгодог түр зуурын өвчнийг онож нэрлэсэн байдаг. Тэгвэл хар тамхи хэрэглэгчийн хамаг бие хүчтэй өвдөлтийг тэсч гарахыг хичээсэн ч чадахгүй улмаар өвдөлт ухаан балартуулдаг тиймээс л тэд юу ч хийхээс буцахгүй болтлоо ухамсар доошлож өөрийн эрүүл мэнд, нэр төр гэдэг зүйлийг мартахад хүргэдэг. Үүнийг хор хөнөөлтэй гэдгийг мэдсээр байж яагаад хэрэглэдэг юм гэсэн асуулт гарч ирнэ. Нийгэмд хоёр төрлийн хэрэглэгч байна гэж үзье. Эхнийх нь хүнд эдгэшгүй өвчин туссан нэгэн өвчнөө намдаах зорилгоор эмчийн зөвшөөрөлтэйгөөр хэрэглэдэг. Харин сайн дураараа хэрэглэгчид бол зөвхөн сониуч зан дээр нь зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлсэн хүслээ хянаж чаддаггүй сулбагар араншингаасаа болж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Аливаа хүн мансуурлын байдалд орсон үедээ өөрийгөө хянах чадвар муу болдог.

Харин архи уухад хүн хөөрлийн байдалд орж уух хэмжээ нэмэгдэхэд тасарч унаад маргааш нь шарталтаас гараад эргээд хэвийн байдалд ордог бол хар тамхи тэгдэггүй архинаас шарталтын хэмжээ 60%-р илүү байдаг гэдгээрээ эрс ялгаатай. Архичин хүний гэр бүлийнхэн сэтгэл санаа тайван биш эдийн засгийн хувьд доройтож эхэлдэг. Үүнийг бид 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл сайн мэдэж байгаа. Тэгвэл хар тамхи хэрэглэгч үүнээс хэд дахин илүү уршигтай гэдгийг бид сайн ойлгохгүй байгаа нь харамсалтай. Архи уусан хүн агсан тавьсаны дараа уучлал гуйхаа мэддэг бол хар тамхичинд тэр мэдрэмж байхгүй нэг ёсондоо ичих булчирхай ажиллахаа больсон гэсэн үг. Аль төрлийн мансууруулч хэрэглэж байна гэдгээс шалтгаалан үйлчилгээний хугацаа өөр өөр байдаг. Харин сэтгэцэд нөлөөлөх чадвараараа бараг адилхан эхлээд хар тамхи хэрэглэсэн хүний бие сэргэж хөнгөрөн жингүүдлийн байдалд орно. Дараа нь бие нь тайвширч байгаа мэт санагдахад солиорлын хэлбэр болох хар дарсан бодлууд ар араасаа урсан орж ирнэ. Энэ үед хүн энгийн үеийн мэдрэмжээс эрс өөр байдалд шилжиж, ухаан сийрэг болж бүх зүйл ойлгомжтой мэт сэтгэгдэл төрж эхэлдэг. Энэ үе бол солиорлын эхэн үе. Үүний дараа  хар тамхи хэрэглэгчийн хөдөлгөөн хурдсаж чадахгүй зүйл үгүй мэт болно. Үүнийг кайф авах хэсэг гэж үздэг. Эцэст нь үйлчилгээ нь гарахад хамаг бие сульдаж өөрийнхөө биеийн хөдөлгөөн болон оюун санаагаа хянах чадваргүй болно. Нүд нь гөлийж бие хөшиж хөдөлгөөнгүй болж нэг хэсэгтээ байна. Хөшинг үед сэтгэл санаанд гутранги байдал давамгайлж эхэлдэг. Харин хэсэг хугацааны дараа нь биеийн өвдөж болох бүхий л хэсэг хүчтэй хөндүүрлэн өвдөж бурхан ч тус болохгүй тул асар богино хугацаанд өөрийнх нь бие, сэтгэлийг сэргээдэг гэх зүйлээ хайхаас өөр аргагүй болдог байна. Иймэрхүү эмгэнэлт байдал цагийн зүү шиг эргэсээр сайн дураараа эрүүл мэндээ сүйтгэгч нэгэн үхэл рүүгээ дөхдөг. Хар тамхины хор хөнөөл нь ийнхүү шарталт нь дараагийн хэрэглээг зайлшгүй бий болгодог гашуун үнэн. Хар тамхинаас гарсан тохиолдол байдаг ч ихэнхдээ гарч амжаагүй байхдаа амь насаа алддаг байна. Амьдрах сайхан амьд явах бүр сайхан.

Оруулсан Хайтан.

эх сурвалж: http://fun.everyday.mn

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...