Wednesday, October 15, 2014

Mагнай дундаа ганц нүдэт

Хоч нь заримдаа эзнийхээ нэгэн насны нэр болох тохиолдол олонтоо байдаг.

“ Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүðийн газар харах бөлгөө. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлэг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж асуйг харж үзэж өгүүлрүүн: Тэд нүүж асуй иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайн охин буюу. Хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ чамд гуйя” хэмээж Дoбун мэргэн дүүгээ үзүүлхээр илгээв. Монголын нууц товчоо 5,6 р хэсэг.Тэр үнэхээр ганц нүдтэй юм гэж үү? Хүн шүү дээ. Арван таван толгойтой атгаалжийн хар мангас, гурван толгойтой могой, долоон нар харвасан Эрхий мэргэн гэх мэт үлгэрийн баатар байсан бол одоо яая гэхэв үлгэр шүү дээ хэмээгээд үнэмшиж болох. Гэтэл үлгэрийн баатар огт биш түүхэн хүн буюу Дарлиган монголчуудын тэргүүн Бөртө Чонын болон түүний хатан Хоо Марал хоёрын арав дахь үеийн ач, Добун мэргэний төрсөн ах. Гэтэл ганц нүдтэй байдаг. Энэ ч зохиолчийн хэтрүүлэг бèç. Гэвч Нууц товчооíд ор үндэсгүй худал зүйлийн талаар бичсэн нэгээхэн ч ширхэг зүйл байхгүй. Тэгэхээр Дува сохорыг ганц нүдтэй түүгээрээ гурван нүүðийн газрыг харж чаддаг ер бусын нүдтэй хүн байсан гэдэгт итгэх хэрэгтэй мэт. Энэ талаар уншигч авхай минь таньтай би харилцан ярилцвал ямар вэ. Та надаас асуугаач.

-       Дүүрэн зөвшөөрч байна. Тэгвэл Дува сохор ганц нүдтэй, түүгээрээ гурван нүүðийн газар хардаг гэсэн нь үнэн болж байна уу?

-      Нууц товчоонд ингээд биччихсэн болохоор би Дува сохорыг ганц нүдтэй түүгээрээ гурван нүүðийн газар хардаг байсан гэдэгт итгэхээс өөр арга алга.
-       Àзнаач! "Магнай дундаа ганц нүдтэй" хүн энэ орчлон хорвоод төрдөггүй. Цаашдаа ч төрөх үндэсгүй. Хэрвээ тийм бол толгойгүй хүн төрдөг гэснээс ялгаагүй хэрэг болно. 
-       За тэгвэл ямар хүнийг "сохор хүн" гэдэг билээ? 
-       Хараагүй хүнийг.
-       Өөр?
-     Хараа муутай хүнийг бас монголчууд "сохор хүн" гэж дуудах тохиолдол байдаг. Жишээ: Миний нэгэн танилыг сохор Ганаа гэдэг. Тэр таг сохор биш л дээ хараа муутай л хүн.
-       Тэгвэл Дува сохор хараа муутай хүн байсан байж болох уу?
-        Та Дува сохорыг ганц биш хоёр нүдтэй, хараа сайтай биш хараа муутай хүн байсан гэж хэлэх гээд байна уу. Нууц товчоонд эсрэгээрээ гардаг шүү дээ.
-       Үнэнийг олохыг тулд тэрхүү зүйлийнхээ эсрэг талаас нь харвал амархан байх тохиолдол байдаг.
-       Тийм бол хараа муутай хүн чинь гурван нүүðийн газар харах боломжгүй шүү дээ. Өмнөхөө үзэхтэй үгүйтэй хүн яаж Бурхан халдуны орой дээрээс Түнхэлэг горхинд нүүж асуй иргэдийг олж харах билээ. Түүгээрч зогсохгүйхаруутай тэрэгний өлжигт сууж буй нэгэн сайн охиныг олж харах ямар ч боломжгүй. Харин түүний оронд хоёр нүдтэйгээрээ, хараа сайтайгаараа Добун мэргэн өөрөө харуутай тэрэгний өлжигт сууж буй нэгэн сайн охиныг олж харсан гэвэл хүн илүү үнэмшихсэн бишүү. 
-       Тиймээ тийм. Үүнийг би сайн ойлгож байна. Гэвч тэр харсан л байгаа юм даа. Ингэхэд гурван нүүðийн газар гэдэг хэдий хэрийн хол зай вэ?
-       Ойролцоогоор гурван саахалт. Энэ нь одоогийн хэлээр 7 – 9 км орчим газар.
-       Хол газар байна. Хараа муутай хүн бүү хэл хараа сайтай хүн ч харж үл чадах хол газар байна. Уншигч авхай минь та ийм хол газар машиныхаа бүхээгт сууж буй хүнийг цонхоор нь хараад эр эм, сайн муугаар нь ялган харж чадах уу?
-       Яагаад ч чадахгүй.
-       Би таньд дуран өгчихвөл та яах вэ?
-       Дурантай бол ч чадна шүү. Хүний дотоод шинж гадна өнгөндөө илхэн байдаг. Тиймээс сайн муугаар нь төвөггүйхэн ялгана. Байз хүлээгээрэй! Tа юу хэлэх гээд байна?
-       Таны толгойд сая îíîñîí тэр л зүйлийг хэлэх гээд байна даа. Арай Дува сохорт ганц нүдний дуран байсан юм биш биз?
-       Болох л доо. Гэвч тэр үед дуран ..........?
-       Би сайн ойлгож байна. Үүнийг батлахын тулд эхлээд анхны дуран хэзээ үүссэн бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй юм.
-       Тэгээд олж мэдэв үү?
-       Мэдсэн шүү. Анхны дуран хятадын Тан улсын үед үүссэн байна. Монголчууд Түрэгийн эрхшээлд орж сулран доройтсон тэр л үеийг ашиглан гайхалтайгаар хөгжин цэцэглэсэн Хятадын ээлжит нэгэн династи Тан улсын үед хамгийн сайн торго дурдан нэхэгдэж, цаас, дарь, шил шаазан эдлэлийн үйлдвэрлэл туйлдаа хүртэл хөгжсөн тэр үед анхны дуран үйлдвэрлэгджээ. Анхны дуран үүссэн үе нь Дува сохорын амьдарч байсан үетэй таарч байгаа юм. Торголжин баян бараг сохор шахуу хүүдээ тэр үеийн техникийн үсрэнгүй хөгжилийн илэрхийлэл болсон анхны дурангаас нэгийг олоод авч өгсөн байхаа гэж бодож байна. Анхны дуранд хүмүүс "дуран" гэж нэр өгөөгүй, харин “ганц нүд” гээд нэр өгчихсөн байж болно. Анхны кинонд монголчууд “сүүдэр ший” гээд нэр өгчихсөн байсантай агаар нэг. Дува сохорыг дурантай (ганц нүдтэй) болсон тэр цагаас хойш хүмүүс түүнèéã “ганц нүдэт” гээд õî÷èëñíûã Нууц товчоог бичигч маань бага зэрэг хэтрүүлээд “магнай дундаа ганц нүдэт” гээд биччихсэн байж болно. Биеийн бусад хэсэгтэй харьцуулвал нүүрний хэсэг тэр чигээрээ магнай шүү дээ. Тиймээс бага зэрэг хэтрүүлээд нүдэндээ барьдаг дуранг “магнай дээрх ганц нүд” гэж ярьдаг байхад огт буруудахгүй. Гэхдээ энэ хэтрүүлэг биш ч байж болно. Учир нь òýð тэнгэрийн хөвүүдийг төрүүлэх çàÿàòàé анхны Монгол эхийг (Алангоог) олж харсан хүн мөнөөсөө мөн юм. Ийм учираас Нууц товчоог зохиогч Дува сохoрыг энэ ертөнцийн хамгийн хараа сайтай хүн болгон бичсэн байна. Итгэхээс өөр арга алга.......

Àdil-Od


Ýõ ñóðâàëæ baabar.mn

No comments:

Post a Comment