Thursday, February 12, 2015

Югославын задрал (Боснийн дайн)

Боснийн дайныг тэр бүр хүмүүс нарийн сайн мэддэггүй 80 жилийн турш ахан дүүс, найз нөхөд, гэр бүл хөршүүд болон амьдарч байсан хүмүүс 4 жилийн дотор долоон хэсэг болон хуваагдсан. 1984 онд Югославын нийслэл Сараево хот нь Дэлхийн өвлийн олимпийг хүлээн авч байсан тухайн үедээ соц орнуудын хамгийн хөгжил сайтай, боловсролын түвшин өндөр улс иргэний дайнд нэрвэгдэх шалтгаан юу байв. Яагаад заавал дайн гэж хэмээх асуултанд хариулах гээд  үзье.

Балканы хойгт эрт үеэс Дорнод Ромын эзэнт гүрэн, Османы эзэнт гүрэн, Австри-Унгарын эзэнт гүрэн эрх мэдлээ ээлжлэн тогтоож байв. Тэрхүү хойгт гурван өөр соёл, иргэншлийг  хослуулсан олон үндэстэнүүд холилдож, зэрэгцэн аж төрсөөр иржээ. 

Хамаг зөрчил тэмцэл, дайн самууны голомт болох Балканы хойгийн талаарх түүхэнд Болгар Улс хүссэн хүсээгүй хамаатай болж ирнэ. Тухайлбал Болгар нь Османы эзэнт гүрэн дарлалд 500 жил болсон юм. Османы эзэнт гүрэн хүчирхэгжин газар нутгаа тэлсээр XY зуунд гэхэд Балканы хойгийг эзлэн авч. 19-р зуун болоход Османы эзэнт гүрний нөлөө суларч 1877-1878 болсон Орос-Туркийн дайнаар Болгар Туркийн дарлалаас чөлөөлөгдсөн байна. Үүний үр дүнд Балканы хойг дээр Серб, Болгар, Румын, Грек, Черногори болон Босни, Герцеговина зэрэг олон жижиг улсууд бий болов. 
Балканы хойгийн хүн амын олонхи нь үнэн алдарт шашинтан, славянчууд байсан юм. Тэд нь Болгар, Серб, Грек, Черногори улсууд болно. 
Харин Австри-Унгарын эзэнт гүрнийг дагасан Босни, Герцеговина нь католик шүтлэгт улсууд юм. Гэвч славян гаралт Болгар, Серб, Грек, Черногори хэд нийлээд “Балканы Холбоо”-г байгуулж энэхүү холбоо нь тэднийг Австри-Унгараас хамгаалах зорилготой байв. 
“Балканы Холбоо”-г тэргүүлэгч Сербүүд Адриатикийн тэнгист хүрэх гарцтай болсоноор  өөртөө Македон, Албанийг нэгтгэхийг санаархав. Гэвч хамтдаа Туркийн дарлалаас чөлөөлөгдсөн Болгар, Грек, Румын сонирхол нэмэгдэж гурвалжилсан газар нутгийн сөргөлдөөнт байдлыг үүсгэжээ. Энэхүү сөргөлдөөн дундаас Балканыг хүчийг тодорхойлогч болох Серби, Болгар эрчимтэйгээр дайнд бэлтгэж 1912 онд Балканы 1-р дайныг эхлүүлжээ. 
Улмаар Оросын холбоотон славянчууд бүхий холбоонд багтах улсуудын  дунд эв түнжингүй тэд Балканы 1-р дайнаа 1913 оны 8 сард Бухарестад “Энхийн гэрээ” байгуулан Туркээс чөлөөлсөн газар нутгаа хуваан авч түр өндөрлөжээ. Дээрх эв түнжингүй байдал “Балканы Холбоо”г задлахыг чармайж байсан Дэлхийн I дайныг гол тоглогчоор оролцсон Герман, Австри-Унгар улсуудад боломж олгосон юм.
Балканы II дайны үр дүнд Серби хүчирхэгжиж энэхүү байдалд Австри-Унгарын эзэнт гүрэн дургүйцэж байв. Тиймээс Сербийн тагнуулын газар үндэсний үзлээ цэцэглүүлэн өөрсдийн ивээл дор дэлхийд алдаршсан  “Хар гар” хэмээх бүлгийг байгуулж төрийн бүх байгууллагуудыг хянаж байв.
"Хар гар" бүлгийнхэн 
Энэхүү “Хар гар”-ын нэг салбар “Младо Босна” бүлэг Боснид ажиллаж Австри-Унгарыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Ингээд 1914 онд Австрийн Сараево хотноо “Хар гар”-ын дэмжлэгтэйгээр Австрийн хааны угсаа залгамжлагч Франц Фердинандыг буудан алагдсанаар дэлхийн I дайны галыг асаажээ.
Хааны амь насанд халдав 
Энэхүү олон үндэстэн, соёл, иргэншилээ дагасан үндэстэн хоорондын томоохон мөргөлдөөны гол цөм болдог болохоор Балканыг “Дарины уурхай” гэж нэрлэдэг. 
"Хар гар" бүлгийнхэн шүүх хурал 
2-р дайны үйл явдал Югославын задралд түүхэн талаас нөлөөлсөн үү?

Дэлхийн 2-р дайны үед Герман, Итали, Унгар, Болгарын цэргүүд 1941 оны хавар Хорватад халдаж Косовогийн ихэнхи хэсэг Италийн мэдэлд ирсэн байна. Италийн түрэмгийллийн үед Албани улсын зэвсэгт бүлэглэлүүд өөрийн хязгаар нутгаасаа серб үндэстнүүдийг хөөж гаргах хөдөлгөөн өрнүүлсэн байна. Энэ үед 10-40 мянган хүн амь үрэгдэж 70-100 мянган хүн Косовогоос дүрвэсэн гэж Сербийн тал үздэг. Харин энэхүү түрэмгийлэлийн эсрэг Тито Европын хамгийн том бослогыг дэгдээж чадлаа.
Түүнээс болоод Италийн холбоотон немцүүд Югославт 10 дивизээ байлгахаас өөр аргагүй болжээ. Югославчууд Белград, Загреб хотыг ЗХУ-ын Улаан армийн хамт чөлөөлж, харин бусад хотоос нацистуудыг дангаараа хөөн гаргасан 



Дэлхийн 2-р дайн төгсгөл тийшээ хандахад холбоотнууд “Санаанд багтамгүй" гэсэн сонирхолтой нэртэй, коммунизмыг нэгмөсөн нугаслан дарах төлөвлөгөө боловсруулсан гэдэг. 
Тэрхүү төлөвлөгөөны эхний өдөөн хатгалт 1945 оны тавдугаар сарын 2-нд Югославын партизаны отрядууд Италийн Триест хотыг эзлэн авсаны дараа холбоотнууд уг хотыг өөрсдийнхөө мэдэлд өгөхийг шаардсанаар эхэлжээ.  Партизануудын удирдагч Иосиф Броз Тито уг хотыг Югославын мэдлийнх гэж гөжсөнөөр Британчууд шөнө нь партизануудтай буудалцахад хүрчээ. Маргаан үүсээд байгаа газар нутгийг хоёр хуваах санал холбоотны зүгээс тавьсан ч ЗХУ, Югославыг бүх талаар дэмжихээ мэдэгдсэн байна. 

Улмаар Югославаар шалтаглсан Зөвлөлтийн улаан арми болон холбоотнуудын хооронд зөрчил гарч эхэлсэн байна. Тиймээс 1945 оны тавдугаар сарын 6-нд генерал Жорж Паттоны удирдсан АНУ-ын III армийн хуягт танкийн 16 дугаар дивиз ЗХУ-ын талтай хэлэлцэн тохирсноо хөсөрдүүлж Зөвлөлтийн цэрэгт эзлэгдсэн бүсийн төвд Пельзен хотыг эзэлж авчээ. Зорилго нь "Шкода" хэмээх үйлдвэрийн цогцолбор. Нацистийн шидэт зэвсэг болох ФАУ-2 пуужингийн нууц үйлдвэр энэ хавьд байгаа гэж үзэж байв. Тавдугаар сарын 12-нд Зөвлөлтийн цэргүүд тус хотод орж ирсэнээр Америкчууд арга буюу хотыг орхисон байна.

Дээрх “Санаанд багтамгүй төлөвлөө”-г Уинстон Черчилл асан эртнээс боловсруулж эхэлсэн байсан ба 1945 оны тавдугаар сарын 22-нд Лондон хотноо Их Британийн тусгай албадын дарга нарын хуралдаан дээр анх танилцуулж байжээ. 

Энэхүү төлөвлөгөөг ЗХУ-ын тагнуулчид олж мэдээд Москва руу дамжуулж улмаар 1945 оны зургаадутаар сард маршал Г.К.Жуков Германд байсан Зөвлөлтийн цэргүүдийг маш хурдан хугацаанд эмхлэн зохион байгуулж, байлдааны техникийн хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн байдаг. Тиймээс Черчилл Оросуудад цохилт өгөх санаагаа яах ч арга байхгүй хойш нь тавьсан байна
Уг төлөвлөгөө ёсоор 1945 оны долдугаар сарын 1-нд Британийн 47 дивиз Германы Зөвлөлтөд эзлэгдсэн газар нутаг руу довтлон орж Дрезден, Берлин, Бреслауг эзлэх зорилт тавьсан байна. Ингэснээр ЗХУ-ын нисэх хүчнийг устгаж, Балтийн тэнгис орчмыг усан талаас нь бүсэлсэнээр Зөвлөлтийн ар талд хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэх санаа агуулж байжээ. Уг төлөвлөгөөний хамгийн чухал үндсэн хэсэг бол олзлогдсон герман цэргийн хүчийг ашиглаж 10-12 дивиз бүрдүүлэх явдал байв. Гуравдугаар Рейхийг мөхөөсөн Холбоотны хүчнийхэн ялагдсан Герман цэргүүд "большевикуудын" эсрэг илүү хүчтэй тулалдах болно гэсэн тооцоолол хийсэн байна. Төлөвлөгөөний  дагуу ялалт байгуулбал 1946 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд холбоотнууд "Европыг цэвэрлэж" энх тайван тогтоох нөхцөлийг Москвад тулгана гэж найдаж байв. Нацист Германыг дарсан ялалтын баярыг хамтдаа тэмдэглэж байсан хэрнээ Английн зүгээс ЗХУ-д араас нь хутга зоох арга сэдэж байсан нь өнөөдөр нууц биш болсон. 
Тухайн үед түүхийн шударга гэмээр шоглоом хэн нэгний оролцоогүйгээр өрнөсөн байна.  Төлөвлөгөөг ямар ч арга замаар бай, хамаагүй хэрэгжүүлэхийг хүссэн авч америкууд дэмжсэнгүй. Учир нь 1945 оны 4 сард Америкт Ф.Рузвельт ерөнхийлөгч таалал төгсч Гарри Трумэн гарч ирсэн байв. Мөн үүнтэй зэрэгцэн 1945 оны 7 сарын 5 нд англид сонгууль болж Лейборист засгийн газар илт давуу байдлаар ялалт байгуулан засгийн эрх авсанаар аядуу зөөлөн гэгдэх Клемент Эттли ерөнхий сайд болов. Ийнхүү англи-америк 2-ын дунд үл ойлголцол үүссэний зэрэгцээ цөмийн бөмбөг хамтран хийх төлөвлөөгөө нь явцгүй болж хоёр улс бие биенээ хардаж салцгаажээ.
Йосип Броз Тито
Ийнхүү Дэлхийн 2-р дайны дараа ХБНЮУ-ыг Сербийн Эзэнт Улсын үндэс дээр бий болоход бүрэлдэхүүнд Косова нь Босни ба Герцеговин, Македони, Словени, Хорват, Черногори гэсэн жижиг улсуудын хамт багтан оржээ. Шинээр бий болсон Югослав улсын тэргүүнээр Тито гарч ирэв.  
Йосип Броз Тито ХБНЮУ-ыг оршин тогтноход асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр Хорват эцэг Словен ээжтэй нэгэн байв. Түүнийг эрх барьж байх үед Хорватууд салан тусгаарлах гэсэн оролдлого хийхэд хүчээр зогсоосон байна. Тэрээр  Югославыг ЗХУ-ын загвараар үндэсний бүгд найрамдах улсууд, автономит хязгаар болгож хуваасан бөгөөд үндсэрхэг үзлийг хатуу дарж байсан нь өөрийн үндэстэндээ хатуу хандаж чадсан гэдгээс харж болно. 
Йосип Броз Титогийн улс төрийн замнал ЗХУ болон Сталинтай салшгүй холбоотой. Тэрээр18-тайдаа дэлхийн I дайнд явж удалгүй оросуудад олзлогдсон байна. 1918–1920 онд Улаан армийн бүрэлдэхүүнд байлдаж байв. Улмаар коммунис намд элсэж Москвад Коминтернд ирж ажиллаж байсан. Тито Югослав Улсыг 1945-1980 хүртэл тасралтгүй 35 жил удирдсан байдаг. 

Тито улсдаа улстөрийн нам байгуулаагүй боловч түүнийг орлох “Югославын Коммунистуудын Холбоо” гэж байгуулсан юм. Түүнийг нас барсаны дараа ЮКХ-г төрийн тэргvvн, намын даргын тушаалыг салгаж тодорхой хугацаанд Холбооны БНУ-ууд болон  Косовогийн vндэстний төлөөл нэг нэг жилээр дээд албан тушаал хашуулдаг уламжлал хэвшvvлсэн байна. Энэ нь ардчиллын vлгэр дууриал гэхээс илүүтэй Югославын хагаралаас сэрэмжилсэн үйл хэрэг байв. Шинэ жишгийн дагуу албани ерөнхийлөгч нэг жил, хорват намын дарга нэг жил гэхчлэн ээлжлэн төрийн тэргүүн, намын даргыг ээлжлэн хашиж байв. 

Гэвч Йосип Броз Тито 1980 оны 4-р сарын 4-нд амьсгал хураажээ.  Тэрээр өөрийнхөө удирдаж байсан улсыг удахгүй задарна гэдгийн мэдэж байв. Амьсгал хураахаасаа өмнө “Одоо Югослав Улс гэж байхгүй” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр ч түүний үг биелэлээ олж 10 хүрэхгүй жилийн дараа байгуулсан улс нь задарч, хэдэн зуун мянган хүний амийг авч одсон юм. 
Титог нас барсанаас хойш 1984 оны үеэс эхлэн Югославын улстөрийн уур амьсгалд өөрчлөлт орж эхлэж. Тухайлбал шинэ хуулийн заалтад 30 хvн нэгдээд улс тєрийн нам байгуулж болно гэжээ. Энэхүү заалт гарсанаас хойш 1989 он гэхэд Югослав даяар 300 гаруй нам бий болж угаасаа “Үндэсний үндсэрхэг үзэл”-ийг дэмжсэн бодлогыг агуулсан байсныг хэн ч анзаараагүй юм. Эндээс тэдний салан тусгаарлах нэг нэгэнтэйгээ намын дагуу талцан хуваагдах эмзэг цэгийг олж хатгасан АНУ тэргүүтэй өрнөдийхөний түлхээс байж  түүнийг нь “Босний дайн” жинхэнэ утгаар эв нэгдэлгүй үндэстэнүүдэд 4 жилийн турш цус асгаруулсанаар ойлгуулж өгсөн юм. 

                            Боснийн дайн эхлэсэн нь 
1991 онд Югославын задрал нь Словени, Хорват хоёр улс тусгаар тогтнолын төлөө анхлан хөдөлж Баруун европын орнуудаас дэмжлэг хүссэнээр эхэлсэн. 
Боснийн дайн эхлэхэд католик шүтлэг бүхий Австри-Унгарын эзэнт гүрний нөлөөнд өмнө нь байсан Хорват, Словен үндэстэнүүдыг дэмжсэнээр Хорватын засгийн газар гарч ирэн Хорватуудын талд европын католик шүтлэгт Герман, Австри, Ватикан, АНУ зэр зэвсэг, хөлсний цэргээр дэмжлэг үзүүлжээ. 

Ислам шүтлэгт Босни- Герцеговинд Боснийн засгийн газар нь Боснийн хорватчууд болон Боснийн сербиудын эсрэг Боснийн мусульманчуудын  Иран, Саудын Араб, Турк, Ливи, исламын интернационал болон исламын орнууд ерөнхийдөө талд татагдан орсон байлаа. 
Сербийн талд үнэн алдартны улс Орос, Грек болон Үнэн алдартаны шүтлэгт бүлгүүд оролцож Сербийн засгийн газар нь боснийн /ислам/ болон хорватын /католик/ эсрэг гэхчилэн оролцсон юм. 
Энэхүү соёл иргэншилээр нэгдсэн дайнд хөлсний цэргүүд аль аль талд нь идвэхтэй  оролцохын зэрэгцээ гурван талын  шашин сүм хийд, бүлгүүд идэвхтэй оролцов. 

Боснийн дайны явцад АНУ Герман, Турк, Оросын засгийн газруудын гаргасан шийдвэрээс шалтгаалан дайны хөлд нэрвэгдэж буй Югославын бүрэлдэхүүн улсуудын  иргэдийн  санаа бодол хамаарч байв. Тиймээс энэхүү дайныг зэр зэвсэгийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн дайн давхар явагдсан төдийгүй зөвхөн нэг талыг баримтласан мэдээлэл цацагдаж байсныг хожим оролцогч улсууд хүлээн зөвшөөрсөн. Жич: /Америкийн тагнуулын газрын зааварчилгаагаар хийгдсэн тавилттай төөрөгдүүлсэн мэдээлэл их байсан

НҮБ-ийн энхийн сахиулагчид Сребреница хотод НҮБ-ийн аюулгүйн бүс гэж зарлаж дөрвөгсдийг хүлээж авч байв. Гэвч тэрхүү аюулгүйн бүс хэмээн зарлагдсан газарт гэмгүй  8000 гаруй хүнийг нэг доор амиа алдсан баримттай гашуун үнэн юм. Харин өнөөдрийг хүртэл энэхүү НҮБ-ын ажиглагчдын нүдэн дээрх хомроглон устгуулсан асуудлыг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь сонин. Энэ хотын жишээ бол Боснийн дайны олон жишээнүүдийн нэг. 

Дайны эхэнд Хорватын талыг баримтлагч Германууд өрнийн орнуудын байр суурийг хэвлэл мэдээллээр дангаар хариуцаж шийдвэрлэж байлаа. Ялангуяа Католик сүмийн эвслийн түнш Баварийн Христосын нийгмийн холбоо “Франкфуртер альгемайне цайтунг” болон бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Боснийн засгийн газрыг шахав. Ингэснээр Хорват, Словенийг хүлээн зөвшөөрөх асуудлаар германы олон нийтийн санал бодол төлөвшихөд баварын хэвлэл мэдээллийн хэрэгсэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Флора Льюисын тэмдэглэснээр “дайн яг эхлээд байх үед Баварын консерватив засгийн газар, баварын католик сүм хийдийн /хорватын сүм хийдтэй холбоотой/ нөлөөн дор ажилладаг баварын телевиз нийт Герман даяар мэдээ сурвалжлагаа цацаж, үйл явдлыг хэтэрхий таамаглан мэдээлж байжээ.
1991 оны 12 сард  Словени, Хорватын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Герман европын холбоог шахаж  АНУ тэргүүтэй Австри, Итали улсууд мөн Ватикан дэм өгч гол үүрэг гүйцэтгэсэн юм. Ватикан Пап лам Хорватыг Христосын өмөг түшиг болно гэж зарлаад Европын холбооноос өрсөж энэ 2 улстай дипломат харилцаа тогтоосон нь зүгээр ч нэг хэрэг биш байлаа. Ингэснээрээ Ватикан мөргөлдөөний гол оролцогчийн нэг болсон төдийгүй дэлхийн 2-р дайны үеэр “Үндэсний Фашист Нам”-ын дарга Бенито Муссолини шахуулан улстөрд орох эрхээ хасуулж хаашаа ч үгүй болсон тойрог дотроо эргэх эрх мэдлээ тэлсэн юм. 

Ватикан Боснийн дайнаар нэр төрөө сэргээсэн эхний томоохон үйл явдал 1994 онд III Пап лам  БНУ-д айлчлахаар төлөвлөж байх үед үр дагавар нь гарсан юм.
Ион Паул II
Папыг Сербийн үнэн алдартны сүм хийд Белградад ирүүлэхэд саад учруулж, Сербийн засгийн газар түүний аюулгүй байдлыг хангахаас татгалзсанаас Пап лам Сараевод хийх айлчлалаасаа татгалзжээ. Тэрээр Загребт очиж дэлхийн 2-р дайны үед серби, цыган, жүүд нарыг хайр найргүй яргалан хөнөөсөн Фашист хорватын дэглэмтэй энэ кардинал нягт холбоотой байсан  кардинал Алоизий Септинакийн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн юм. 
НҮБ 1991 оны 9-р сард хуучин Югославын БНУ-уудад зэвсэг нийлүүлэхгүй байх талаар хориг тавьсан байсаныг Хорват улс нь Тусгаар тогтнолоо баталгаажуулсныхаа дараа үл хэрэгсэн зэвсэгт хүчнийхээ тоог нэмэгдүүлж хүчээ зузаатгаж эхэлжээ. Хорват гэрээ зөрчсөнөөр Герман, Польш, Унгар, зэрэг европын католик улсууд, мөн Панам, Чили, Боливи гэхчлэн Латин Америкийн орнуудаас Хорват руу зэвсэг урсан орж ирлээ. Дайн 1991 оны хурцдахад Испанийн “Opus Dei” өрнийн зэвсгийн наймааг хянадаг байгууллагын зэвсгийн экспорт богино хугацаанд 6 дахин өссөн төдийгүй тэднээр дамжуулсан зэвсэг шууд Словени болон Хорват руу урсан орж байлаа. /ашиггүй дайн гэж хэзээ ч байдаггүй гэдэг/
Хорват 1993 онд Герман, Польшоос хэд хэдэн МИГ-21 онгоц худалдаж авсныг тус улсуудын  ЗГ-ууд мэдэж байсан ч хориглоогүй.  1994 онд АНУ Хорватын цэргийн хүчнийг бэхжүүлэх ажилд нэгдэж орохдоо НҮБ-ын хоригийг илэрхий зөрчин Хорватад цэргийн сургалт явуулж АНУ-ын  чөлөөнд гарсан дээд шатны генералуудаа зөвлөгөө өгүүлэхээр илгээв. /энэ Вьетнамын дайнд хэрэглэсэн аргатай төстэй/ 

1995 онд Хорватын арми Сербийн Крайнад довтолж тэнд суурин хэдэн зуунаар үе дамжин амьдарч ирсэн сербиудын эсрэг хөдлөхдөө хорватуудын мэдээлснээр АНУ-ын цэргийн зөвлөхүүдийн туслалцаатайгаар америкийн тагнуулын хиймэл дагуулын мэдээг ашигласан гэдэг. Үүний үр дүнд Сербиуд хэдэн зуун мянгаараа хотыг орхин гарчээ.  Энэхүү  үйлдэлд өрнийн улсууд ямар мэдэгдэл энэ тэр гэсэнгүй нүдээ анин өнгөрөөсөн ийн учиртай байв. 
Боснийн дайны үеэр Хорватуудын эзэрхүү ажиллагаанд баруун Европ дахь чинээлэг хорватууд зэр зэвсэг худалдан авахад нь мөнгө хандивлаж, АНУ-дахь хорватуудын нийгэмлэг Америкийн конгресс болон ерөнхийлөгчийг лоббидсон нь баримттайгаар нотлогддог. Герман, Канад, Австрали, АНУ-д амьдардаг 600 гаруй мянган хорватууд хамрагдан тэд босгосон мөнгөөрөө хэдэн зуун сайн дурынхныг Босни руу илгээжээ. 

Сербиудын талд үнэн алдартануудыг нэгтгэж Оросын үндсэрхэг үзэлтнүүд, армийн офицерууд, парламентийн гишүүд үнэн алдартны сүмийнхэн тодорхой хувь нэмрээ оруулсан юм. Сербийн талыг баримтлагчид Боснийн исламуудтай таарамжгүй байхын зэрэгцээ НАТО-г эсрэг байр суурьтай байгаагаа удаа дараа илэрхийлж байв. 1995 оны зун Сербийн эсрэг явуулсан НАТО-ийн агаарын дайралтыг Москвагийн дийлэнх иргэд эсэргүүцэж байв. 

Слoвян ахан дүүсийнхээ хэрэг явдалд оролцох грекийн сайн дурынхан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын олон иргэд Сербийн зэвсэгт хүчинд бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байдаг ч баталгаатай биш. Үүнийг НҮБ-ээс таамаг төдий гаргаж тавьсан тоо дүн шинжилгээ байдаг. 

НҮБ зүгээс Югославын БНУ-уудын нэг Сербийн эсрэг тавьсан эдийн засгийн хориг авсан байдаг. Харин тэрхүү хориг дэмжлэг үзүүлж буй Хорватууд нь үйлчлээгүй нь ОУ-ын зүгээс НҮБ-ийг шударга бус үйлдэлд оруулж доог тохуу болгосон юм. 

Грек улс бүхий л дайны турш НАТО-ын цэргийн үйл ажиллагааг эсэргүүцэж, Сербийг дэмжиж байв. Орос улсын дипломатын хувьд Сербийг байнга дэмжив. Сербид илүү хатуу эдийн засгийн хориг тавихыг 1993, 1995 онд Оросын засгийн газар шийдвэртэй эсэргүүцэв. Оросын төрийн дум Сербийн эсрэг хориг арга хэмжээг цуцлуулахаар нэгэн дуугаар санал өргөв. Үүний сацуу лалынхны эсрэг зэвсгийн хоригийг чангалах, Хорватын эсрэг эдийн засгийн хориг тавихыг шахав. Сербийн эсрэг хориг арга хэмжээг сулруулах, ингэснээр Сербид өвлийг гэтлэхэд зориулж байгалийн хий нийлүүлэх боломж олгохыг 1993 оны 12-р сард шаардахад АНУ, Англи хориг тавьжээ. 1994 оны 4-р сард угсаатны цэвэрлэгээ хийсэн хэмээн сербиудыг буруутгасан НҮБ-ын нэгэн тогтоолд Орос улс хориг тавьж байв. 

Боснийн талд тулалдах Иран болон Афганистанд дайтсан жихадууд олноороо байж тэдгээр сайн дурынхныг Саудын-Арабын шашны байгууллагууд ивээн тэтгэж байв. Саудын -Арабуудын ард АНУ бүрнээ зогсож байлаа. 
Боснийн дайныг далимдуулан исламуудын эсрэг PR-ыг өрнийхөн хийхээ мартсангүй. Тэдний мэдээлсэнээр 1992 онд Боснийн армийн цэргүүдийг сургахаар Ливаны Хезболла хөдөлгөөний партизанууд Ираны 400 хүний бүрэлдэхүүнтэй отрядад Боснийн партизаны террорист анги салбаруудыг сурган бэлтгэж байгаа талаар 1994 онд өрнөдийн тагнуулын албад мэдээлжээ. Энэ мэдээлэл мөн л батлагдаагүй. Харин бодит байдал дээр Саудын-Араб болон Америкийн бэлтгэж нийлүүлсэн исламын хөлсний цэргүүд Боснийн дайнд олноор тулалдаж нутгийн гүнд шургалсан байв. 

Саудын Араб 1993-1995 онд босничуудын зэвсэглэлд 300 сая ам доллар, хүмүүнлэгийн гэх зорилгоор 500 сая ам зарцуулжээ. Нийтдээ дайны эхний жилүүдэд Боснийг чиглэсэн 2 тэрбум ам долларын өртөгтэй зэр зэвсгийн 80-90 хувь нь исламын дайчдад Хорватаар дамжин агаараар Загребт хүрээд тэндээсээ Босниг чиглэх, зарим нь хуурай газраар болон Хорватын далайн боомтоор дайрч хөвөрч байжээ. Энэхүү маршрутаар зэвсэг зөөвөрлөхийг хорватууд зөвшөөрч дундаас нь өөрсдийн хэрэгцээт зэвсгийг авч үлддэг байж.  Саудын-Араб болон Америкийн хүчин чармайлтаар 1994 оны өвөл гэхэд Боснийн армийн бүтэц зохион байгуулалт байлдах чадвар үлэмж дээшилснийг гадны ажиглагчид тэмдэглэсэн нь бий. 
Боснийн дайн нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи цуст мөргөлдөөн, аллагын аймшигт үе байсан гэдгийг цэргийн шинжээчид үздэг. 

Боснийн дайн эхлэхтэй зэрэгцэн Косовог АНУ тэргүүтэй холбоотнууд шууд ивээлдээ авсан байсан бөгөөд 1999 онд Косовогийн автономит хязгаарыг Сербээс булаан эзлэх цэргийн ажиллагааг НҮБ-ын туслалцаатайгаар явуулж энэхүү цэргийн балмад ажиллагаагаа “хүмүүнлэгийн интервенци” гэж нэрлэсэн юм. Үнэн хэрэгтээ цэргийн аймшигт түрэмгийлэл байсныг ОУ шүүмжлэгчид буруушаасан байдаг. 

Боснийн дайны турш Америкийн ивээлд багтсан Косово нь 1389 онд Туркийн султаны эзэмшил болжээ. 1454 он гэхэд Косовогийн газар нутаг бүхэлдээ туркүүдэд эзлэгдсэн байна. Косовогийн нутгаас сербүүд дүрвэж эхэлжээ. 17-р зуунд Косовогийн газар нутгийг Австрийн цэргүүд туркүүдээс чөлөөлжээ. Гэвч 1690 оноос Туркууд дахин давшиж австриуд Сербээс шахагдсан байна. Энэ үеэр Сербийн олон мянган хүн Австрийн эзэнт улсын харъяат болжээ. Косовод 18-р зууны 2-р хагасаас албаничууд нөлөөгөө бэхжүүлж эхэлсэн байна.Ийнхүү албаничууд нөлөөгөө бэхжүүлэн эрх чөлөөний төлөө тэмцэл хийж байхад Косово нь Сербийн хамт Туркийн мэдэлд хэвээр байлаа. 
Косово дахь албани үндэстэний тоо нийт хүн амын 50 хувийг эзэлсэн байна. Косово нь албаниудын хөгжил цэцэглэлт, эрх чөлөөний хөдөлгөөний гол төв болжээ. 1910 онд Косовод туркийн эсрэг бослого гарч байлаа. 1912-1913 оны хооронд болсон Балканы дайн дараа Косовогийн газар нутгийн ихэнхи хэсэг нь Сербийн мэдэлд ирсэн байна. Энэ үед Албаны тусгаар улс байгуулагджээ. Дэлхийн 1-р дайн үед Косовогийн газар нутгийг Австри-Унгар, Болгарын цэргүүд эзэлсэн байна. Албаниуд дэлхийн 1-р дайн үед Сербүүдийн эсрэг тэмцэж байлаа. 1918 оны намар, өвөл Сербийн цэргүүд Косовог хяналтандаа авчээ. Дайны сүүлээр Косово Сербийн хаант улсын бүрэлдэхүүн болжээ. Эгнээндээ албани, серб, хорват үндэстэнүүдийг нэгтгэсэн Югослав улс 1929 онд байгуулагдсан юм. 

1999 оноос НАТО нь Косово дахь  олон улсын хүчинийг толгойлж байв.  
2008 оны 2 дугаар сарын 18-нд Косовогийн “тусгаар тогтнолыг АНУ. Герман тус тус хүлээн зөвшөөрч Косовогийн “тусгаар тогтнолыг” хамгаалсан. Энэ үйлдлийг  Серби улс Сербийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг алдагдуулсан хэрэг гэж үзсэн. Харин 2010 оны 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын Олон Улсын Шүүх Косовогийн тусгаар тогтнолыг тунхагласныг олон улсын эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөөгүй гэж үзсэн нь анхнаасаа хуйвалдаан байсан гэдгийг илтгэнэ
Америк дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж энхийг сахиулах нэрийн дор НҮБ-НАТО-гоор дэмжүүлэн Вьетнам, Солонгосын хойг,Афганистан, Югослав, Иран, Ирак, Ливи, Сири, Украйн гээд тоолж баршгүй олон түрэмгийлэл үйлдэв. Тэдгээр улсуудад дайрч орохдоо ямар нэгэн үлгэр зохионо. Гэвч зохиомол хэргүүд нь дайн өндөрлөхөд худал болж зарлагдана. Тэр хооронд улс орон сүйтгэгдэж мянга, мянган хүний амь эрсдэнэ тэр  бүхэн дайн өдөөгчдөд огт хамаагүй зүйл. 

ЗХУ-ыг задлах процесс 60 жил үргэлжилж 90 тэрбум доллар зарцуулсан гэдэг. Югославыг задлахад хэдэн тэрбумыг зарцуулсаныг таашгүй гэхдээ АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэл эрс өссөн тоог хаанаас хайсан олох болно.  
Германы  Югославыг задархад гүйцэтгэсэн үүрэг.
Дэлхийн 2-р дайны дараа Капиталист болон социалист ертөнцийн заагт оршин өөрийн гэсэн өвөрмөгц хэв маягийг бий болгосон Ислам, Католик, Үнэн алдартаны шүтлэг бүхий хэд хэдэн үндэстэнг нэг дор базан зангидсан бие даасан эдийн засаг болон бүхий үзэл сурталын холимог тогтолцоот хүчирхэг улсыг барууны ертөнц хүлээн зөвшөөрч удаанаар оршин тогтноход ийнхүү саад болж чадсан юм. Өрнийхөн хүчтэй өрсөлдөгч хүчтэй гүрэнд дургүй бололтой. Ялангуяа Герман холбоотонтой америк үүнд хамгийн их хамааралтай. 

Фрайбург хотын Их сургуулийн түүх судлаач эрдэмтэн, доктор Йозеф Фошепот/Josef Foschepoth/ нотлосоноор АНУ-ын тагнуулын алба ХБНГУ-ын тагнуулын тусгай албадууд олон арван жилийн турш хичнээн их ойр дотно нягт хамтран ажиллаж ирсэн байна. Энэхүү хамтын ажиллагаа нь 1945 онд дайнд ялагдсан Герман улс дахин Европ тивд болон дэлхий дахинд заналхийлж чадахгүй байлгахын тулд холбоотнууд хуваан авахад америкууд Герман дарангуйлах алс хэтийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн бөгөөд тэдний энэхүү бодлогынх нь нэг гол хэрэгсэл бол ХБНГУ-ыг хавтгай мөрдөн тагнах үйл явдал юм. Үүний үр дүнд Германд америкийн тагнуулын тусгай албадын маш өргөн сүлжээ үүссэн бөгөөд удалгүй Германы тусгай албад мөн хамтарч ажиллах шаардлагатай болсон байна.

Эзлэгдсэн  ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр холбоотнуудын эдлэх онцгой эрхүүд гэгч бий болж түүнд  захирагдах болжээ. Тэрхүү онцгой эрхүүдийг 1960-аад оны сүүлчээр Г-10 гэх хууль батлагдахад  цуцалсан гэх боловч энэ нь хэлбэрийн төдий үйлдэл болсон төдийгүй НАТО-гийн гэрээнд ч мөн давхар тусгаж өгсөн байна. Энэхүү эрхийн хүрээнд заагдсанаар  Герман улс америкийн тусгай албадтай хамтран ажиллах үүрэгтэй төдийгүй холбооны засгийн газар ингэж ажиллахыг өөрийн тагнуул тусгай албаддаа үүрэг болгох ёстой тийм хуулийн заалт юм байна. Эндээс харахад Герман өдгөө ч америкийн нөлөөн дор найдвартай холбоотон болохыг харуулж байгаа юм. Энэ нь Югославын задралд ихээхэн нөлөөлсөн төдийгүй америкуудын заавраар Герман оройлон оролцсон байдаг.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маршалл Гарвард 1947 оны 6 дугаар сард Европыг сэргээн босгож, хөгжүүлэх төлөвлөгөө дэвшүүлсэн нь “Маршаллын төлөвлөгөө” нэрээр олонд танил болсон. Уг төлөвлөгөөг дайнд суларсан Англи, Францын орыг эзэлж, америкийн капиталыг тийш нь оруулах, улмаар Европыг хөл дээр нь босгох зорилготой байв. Дайнд ихээхэн сүйдсэн Рурын сав газрыг сэргээн босгоход Өрнөд Германд туслахыг гол болгон улмаар өрсөлдөгч болох ЗХУ тэргүүтэй соц орнуудын  аюулаас хамгаалахын тулд Турк, Грекийн засгийн газарт 400сая доллар олгохыг шаардаж конгресст шахалт үзүүлсэнээр номлол хэмээн нэрийдэх болжээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ален Даллес 1948 оны нэгдүгээр сарын 20-нд анхлан цэрэг-улс төрийн эвсэл байгуулах саналыг сенатад дэвшүүлж Өрнөд Европын орнуудтай холбоотон болох эхлэлийг тавьжээ. Түүний санаачилсан эвсэл ЗХУ-ын эсрэг чиглэсэн байсанаар Их Британийн БХЯ-ны сайд Бевин дэмжиж гуравдугаар сард Брюссельд нээгдсэн Их Британи, Франц, Нидерланд, Люксембургийн төлөөлөгчдийн бага хурлаар Өрнөдийн холбоо байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг холбооны гол гол байгууллага болох зөвлөлдөх зөвлөлд ГЯЯ-ны сайд нар орж мөн БХЯ-ны сайд нарыг багтаасан Цэргийн хороо байгуулсан нь ирээдүйн НАТО-ийн суурийг хатгасан байна.   1954 онд Зөвлөлтийн Засгийн газар НАТО-д оролцох санал гаргасан боловч АНУ-ын талаас хариу нот бичигт “барууны орнуудын аюулгүй байдал, системийн хамгаалалтын зарчимд нийцэхгүй бодит бус санал” хэмээн няцаагдсан байна.

НАТО нь 28 орныг нэгтгэдэг цэргийн бүтцийн оролцоогоо Франц 1966-2009 онуудад, мөн 1974-80 онуудад Грект зогсоож байлаа. Төсөв нь гишүүн орнуудын татвараас бүрэлдэх бөгөөд Иргэний (2013 оны байдлаар - 215,5 сая евро), цэргийн (1,45 тэрбум евро), Хөрөнгө оруулалт ба аюулгүй байдлыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөв (700 сая евро) гэсэн гурван хэсэгт хуваагдана.
1999 онд НАТО-гийн бөмбөгдөлтөнд гэмгүй 3000 хүний амь үрэгдсэн. НАТО анх удаагаа 1992-1995 онд  Босни ба Герцеговинад байлдааны ажиллагаанд оролцсон байна. НАТО-гийн томоохонд  орох цэргийн ажиллагаануудад  Югославд 1999 онд явуулсан "Холбооны хүч" ажиллагаа мөн орно. 

1989 оны 11-р сарын 9-ний орой зүүн Берлин дэх олон улсын хэвлэлийн төвийн хурлын Германы нэгдмэл социалист намын улс төрийн товчооны гишүүн Гюнтер Шабовски хэвлэл мэдээллийнхэний өмнө мэдээлэл өгсөн байдаг. Хуралд барууны  сэтгүүлчид оролцож асуулт тавьжээ. Тэрээр хурал дуусахын алдад нэгэн асуултанд хариулт өгч. 
БНАГУ-ын иргэд олноороо дүрвэж байгаа талаар баахан тайлбарласнаа Улс төрийн товчооны зөвлөмжөөр “тусгайлсан болзол” тавилгүйгээр хилээр зөрчдөг болох тухай хууль гаргах гэж буй талаар ярив. Хэдийд хүчин төгөлдөр болох тухай нэмэлт асуултанд тэрээр „Миний ойлгож байгаагаар бол ... шууд одоо хүчин төгөлдөр ...” хэмээн итгэл муутайхан хариулжээ. БНАГУ-ын телевизээр шууд дамжуулагдсан нь Берлиний хилийн боомтууд руу иргэдийн цувааг эхлүүлж 20 жилийн өмнө хоёр Германы хил нээгдэж Берлиний ханыг нураасан түүхтэй. Тухайн үедээ Шабовскийг будилж ярьсан ч энэ асуулт “санамсаргүйгээр” тавиагүй талаар сурвалжлагч хожим дурсчээ. Эндээс харахад Зүүн Германыг задрах ажиллагаа америк болон баруун германы заавраар хийгдсэн болохыг анзаарч болно. Тэрхүү германы задрал нь Югославын задралын үндэс болж өгч. Нэг үгээр хэлбэл түүхийн хорсол өшөө авалт гэж харж болно. 

 Боснийн дайн нь иргэншил хоорондын дайны хамгийн тод томруун жишээ болон түүхэнд үлджээ. Дайн төгсгөлд Герман тэргүүтэй өрнөдийнхөн Хорватын ерөнхийлөгч Тужманыг , Орос улс Сербийн ерөнхийлөгч Милошевичээр буулт хийлгэж 1995 онд Дейтоны хэлэлцээрийг байгуулж дайныг эцэслэв. 

Боснийн дайн зогсож Югослав Улс нь Словен, Хорват, Босни ба Херцеговина, Монтенегро, Македон, Черногор зэрэг улсууд болон задарсан. Харин Косовогийн тусгаар тогтнолыг одоогоор бүрэн гүйцэд зөвшөөрч чадаагүй байгаа. 
Югославын задралын үед Слободан Милошевичийн сербүүд, Радован Каражичийн боснийн сербүүд,Франьо Туджманы хорватууд, Мате Бобаны боснийн хорватууд, Горан Хажич, Милан Бабич нар краины сербүүд, Алиё Изетбеговичийн бошнякууд, Фикрет Абдичийн мусульман-тусгаар тогтногчид,Ибрагим Ругава, Адем Яшари, Рамуш Хардина, Хашин Тачи нарын косовогийн албанчууд зэрэг зэрэг бие даах, тусгаар тогтнох гэж түүнийгээ хамгаалахаар зүтгэхэд гадаад орнуудын геополитек хүчин зүтгэж Югослав таран бутрах нь дамжиггүй өмнөх түүхээ давтсан юм. 
Югославын эдийн засаг нь капиталист тал руу хэлбийсэн тухайн үеийн социалист улсуудын хамтын нийгэмлэг, ЭЗХТЗ-д элсээгүй, барууны орнуудтай хамгийн боломжийн нээлттэй харилцаатай социалист улс байлаа. Тэрхүү байдал нь Югославыг хамгийн хөгжил сайтай социалист улс болгож байсан юм. Хоёр системийн улсуудтай сайн харилцаатай байж чадсан нь Югославт ашигтай байсан ч хожим задрахад нь хамгийн их хохиролыг учруулсан. Балканы хойг дахь Югославын тэрхүү 2 системд нөлөөлөх нөлөөлийг сааруулахад тэдний эв түнжингүй байдал хамтран босгосон улсаа нураахад нь дэм болж өгсөн юм. Өдгөө салан одсон улсууд хөгжлийнхөө хувьд өмнөх улсаа гүйцэхгүй дайны шарх сэтгэлээс нь арилаагүй айдастай үл итгэх байдлаар бие биедээ ханддаг гэдэгт итгэх үү. 
Цаг хугацаа бүгдийг эдгээх ч эв нэгдэл гэдэг улс орны дотоод оршин тогтноход зайлшгүй нөлөөлдөг. Тэр тусмаа хамт нэг улсын дор амьдрах үндэстэнүүд ҮНДСЭРХЭГ үзлийг дэврээж болдоггүй. Үндэстэн дотроо ястаны ялгааг гаргаж болдоггүйг энэхүү БОСНИЙН ДАЙН олон улсад харуулж өгсөн юм. Түүхийг шүүдэггүй сургамж авдаг. Гэвч сургамж авахыг үл хүсэгчид байдаг нь харамсалтай. 

Оруулсан. Хайтан 
эх сурвалж: http://fun.everyday.mn

No comments:

Post a Comment