Хүний биед 60,000 миль цусны судас байдаг нь дэлхийг 2 дахин ороож хүрэхээр аж.
Хүний нүд маш мэдрэмтгий учир, хэрвээ дэлхий хавтгай байсан бол та шөнө 30 км-ийн алсад сүүмэлзэж байгаа лааг олж харах гэнэ.Таны нүүр улайх үед ходоодны тань салст бас улайдаг.
Таны хүйсний дотор талд хэдэн мянган бактер халуун орны ширэнгэн ой шиг хэмжээтэй эко систем үүсгэсэн байгаа.
Хүн дурласан үедээ амфетамин уусан юм шиг биологийн идэвхт бодис ба даавруудыг ялгаруулдаг. Энэ нь хүнийг хүчтэй догдлуулж, зүрхний цохилтыг ихэсгэн нойр, хоолноос гарахад хүргэдэг.
Бидний нүдний болор шүүгээд авчихдаг болохоос бид хэт ягаан туяаг ч харах чадвартай гэнэ. Харин болроо авахуулсан хүмүүс хэт ягаан туяаг харж чаддаг аж.
Насанд хүрсэн хүн 7,000,000,000,000,000,000,000,000,000 (7 октиллион) атомоос тогтоно. Харьцуулахад: манай галактикт “ердөө л гурван зуухан тэрбум орчим” од байдаг.
Бидний булчин шөрмөс санаснаас их хүчтэй. Тэднийг гэмтээхгүйн тулд хязгаарлалт байдаг. Энэ хязгаарлалтыг адреналин үгүй хийдэг. Адреналины нөлөөгөөр зарим хүмүүс хад асга, машин хүртэл өргөж чаддаг..
Бид холын зайн шилдэг гүйгчид. Хүн ямар ч амьтнаас илүү сайн гүйдэг. Хэдэн мянган жилийн өмнө бид олзоо бахардаж унатал нь хөөдөг байсан байна.
Хүний бие 30 минутын дотор 4 литр ус буцалгах хэмжээний халууныг ялгаруулдаг.
Үнэндээ бидний бие дээр шимпанзе сармагчныхаас дутахгүй их үс бий. Гэхдээ ихэнх нь хэрэгцээгүй, хэт нарийн ширхэгтэй тул нүдэнд үзэгддэг ч үгүй байна.
Өнөөдөр бидний бие махбодийг бүрдүүлж буй атомууд бол 13,7 тэрбум жилийн өмнө Их Тэсрэлтийн үеэр бий болсон атомууд юм.
Хүний яс яг л боржин чулуу шиг бат бөх ажээ. Чүдэнзний хайрцагны чинээ яс 9 тонн ачаа даах чадалтай байдаг.
Хэрэв хүний тархи компьютер байсан бол, секундад 38 мянган их наяд үйлдэл гүйцэтгэж чадах байлаа. Дэлхийн хамгийн супер компьютер BlueGene үүний зөвхөн 0,002 %-ийг л гүйцэтгэж чаддаг гэнэ.
Нүдний чиглүүлэгч булчингууд өдөрт 100 000 удаа хөдөлдөг. Хөлийнхөө булчинг ингэж ажиллуулах гэвэл өдөрт 80 орчим км зам туулах хэрэгтэй гэнэ.
No comments:
Post a Comment