Friday, March 20, 2015

Уураг тархинд хамгийн хортой 10 зүйл

Ханатлаа унтаж амрахгүй байх

ДЭМБ-ын мэдээнээс үзвэл хүний нойрсох цаг сүүлийн 100 жилийн дотор 20% багасчээ. Удаан хугацааны туршид гүйцэд сайн нойр авч чадахгүй байвал тархины тодорхой хэсгүүд хөшинг байдалд орж эхэлдэг байна. Үүний улмаас хүн өлбөгөр, анхааралгүй, идэвхгүй, удаан хөдөлгөөнтэй болж, улмаар тархины эс үхжиж эхэлдэг байна.
Өглөөний хоол идэхгүй байх
Өглөөгүүр ходоод хоосон байгаад байвал ажиллах чадвар өдөржин тааруухан байдаг. Учир нь бие организмдаа эрчим хүчний хангамжийг цаг тухайд нь хийгээгүй шүү дээ. Өлөн ажлаа эхлэх үед цусан дахь сахарын хэмжээ эрс багасдаг. Үүнээс болж тархинд очих тэжээллэг бодис саатдаг байна. Өглөөгүүр ялангуяа жимс, ногоо сайн идэж байгаарай.


Сахарын илүүдэл

Уураг тархины эрчимтэй ажиллагаанд амттан, ялангуяа гашуун шоколад нэн тустай аж. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл уураг болон бусад шимт бодис шингэж өгөхгүй асуудал гарна. Үр дүн нь цусанд сахарын хэмжээ багасахтай яг адил.


Стресс

Сэтгэхүйн хүчтэй хямрал голдуу уураг тархины нейрон холбоосыг тасалснаар дуусдаг. Удаан хугацаанд хуримтлагдсан стресс ой тогтоолтыг муутгаж, оюуны чадавхийг багасгадаг ажээ. Иймээс стресст автагдахгүй байхыг хичээ. Автагдлаа гэхэд хурдан тайлж сур.

Тайвшруулах, нойрсуулах эм, тариа хэрэглэх

Эдгээрийг давтамжтай хэрэглээд байвал яваандаа ердийн байдлаар тайвширч, амарч чадахгүйд хүрнэ. Яг л мансууруулах бодисын нөлөөнд ордог шиг. Үүнээс болж ой тогтоолт алдагдах, мартамхай болох зэрэг эрсдэл бий. Бүр донтох, ухаан самуурах тохиолдол олонтаа гарч байжээ.


Тамхидалт

Уураг тархи тамхийг огт тэвчдэггүй. Учир нь никотин тархины судасны ханыг нарийсгадаг. Энэ нь бусад хорт зуршилтай нийлээд Альцгеймерийн өвчний эх суурийг тавьдаг байна.

Наранд гарахгүй байх

Нарны гэрэл цусны эргэлтийг дэмжиж, тархинд очих хүчилтөрөгч болон бусад шимт бодисын урсгалд эерэгээр нөлөөлдөг. Мөн хүний сэтгэл санааг өргөгч серотонин гэдэг даавар ялгарахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Нартай өдөр гэртээ суугаад байж болохгүй.

Ус дутагдах

Энэ нь уураг тархины хэмжээг багасгах аюултай. Ингэснээр уураг тархины чадамж буурч, мэдээлэл хүлээн авах, тогтооход бэрхшээл үүснэ. Өдөрт 2 литр ус заавал ууж байх шаардлагатай.

Мэдээллийн хэт ачаалал

Жилээс жилд мэдлэг туршлага чинь зузаарсаар байх болно. Энэ нь уураг тархинд дасгал болж, түүний хэвийн ажиллагааг хангаж байх шиг. Гэтэл үгүй ажээ. Уураг тархи өөрөө ухаантай эрхтэн тул аажмаар хэт ачааллыг эсэргүүцэж эхэлдэг. Нэг л өдөр мэдээллийг хүлээж авахаа больж, бүр ой санамжаа алдах хүртэл нөхцөл байдал үүсч болох юм шүү. Иймээс үе үе тархи толгойгоо сайн амрааж бай.

Олон талт ажиллагаа

Мэдээллийн ертөнцийн бас нэг муу тал нь: хүн хэд хэдэн төрлийн мэдээллийн урсгалыг зэрэг хүлээн авах хэрэгтэй болдогт оршино. Мэдээж, эдгээрийн нэг нь ч зохих ёсоор боловсруулагдаж чадахгүй. Ингэсээр ухамсар маань ажлын ийм дэглэмд дасаж орхидог. Үр дүнд нь бид мэдээллийг тун өнгөцөөр хүлээн авч, гүехэн боловсруулдаг болно. Ганц ноцтой зүйлд анхаарлаа хандуулан ул суурьтай ажиллах чадвар маань улам л муудсаар байх болно. Үүнээс гарах гарцыг хүн өөрөө хайж олох боломжтой ч, ёстой ч.

http://viva.mn/

No comments:

Post a Comment