Квант механикийг үндэслэгчдийн нэг, Австрийн Нобелийн шагналт физикч Эрвин Шрёдингер квант механикийн зарим ээдрээг гаргаж үзүүлэх үүднээс нэгэн хийсвэр туршилт томъёолсныг "Шрёдингерийн муур" хэмээн нэрийднэ.
Нэгэн муур гадны нөлөөнөөс бүрэн тусгаарлагдсан битүү хайрцаг дотор байна. Хайрцаг дотор түүнчлэн цианит устөрөгчийн хүчил бүхий шилэн хорго, бас бага хэмжээний цацраг идэвхит бодис агуулсан Гейгерийн тоолуур бүхий өргөгч механизм байна. Гэхдээ шилэн хорго ба өргөгч механизм нь муурны нөлөөллөөс ангижирсан байх ёстой. Цацраг идэвхит бодис маш удаан задарна, жишээ нь 1 цагт 1 л атом хуваагдаж болно бас хуваагдахгүй байж болно (хуваагдах, үл хуваагдах магадлал ижил) гэе. Хэрэв 1 атом хуваагдвал Гейгерийн тоолуур түүнийг нь бүртгэснээр, өргөгч механизм алхыг доош буулгаж цианит бүхий савыг цохин хагалах болно. Хэрэв битүү хайрцгийг энэ хэвээр нь 1 цагийн турш орхивол, цагийн дараа муур нэг бол амьд байна, эсвэл хордож үхсэн байна. Харин квант механикийн хэлээр үүнийг илэрхийлвэл муур нь амьд ба үхсэн хоёр төлөвт зэрэг орших ажээ. Өөрөөр хэлбэл муур амьд атлаа бас үхсэн байх юм.
Одоо хэрэв битүү хайрцгийг нээж үзвэл, хайрцаг доторх нөхцөл байдал ажиглагчийн нүдэнд яг өртөх тэр мөчид муур маань "амьд бас үхсэн" төлвөөсөө гарч зөвхөн "амьд" эсвэл зөвхөн "үхсэн" төлвийн аль нэгт орох юм. Өөрөөр хэлбэл хайрцгийг нээж үзвэл муур нэг бол амьд байна, үгүй бол үхсэн байна.

No comments:
Post a Comment