Monday, September 20, 2021

Японы аймшигт 731-р отрядын гишүүдэд хожим юу тохиолдсон бэ

731, 100-р отряд бол Японы Квантуны армийн биологийн зэвсэг бүтээдэг байсан тусгай ангиуд юм. Тус отрядууд нь өөрсдийн гэсэн хоёр баазтай байсан бөгөөд Дэлхийн 2-р дайны үеэр Хятадад байрлаж байжээ. 731-р отряд албан ёсоор Японы цэргүүдийг усаар хангаж, 100-р отрядыг байлдааны морьдыг эмчлэх зориулалттай гэж бүртгэгдсэн байдаг. Үнэндээ тэд амьд хүмүүс дээр харгис туршилт хийдэг байсан юм.


 

Отрядын үйл ажиллагааны талаархи олон баримт бичгийг устгасан боловч заримыг нь авч үлдсэн байна. 

Тус ангиуд дээр туршилтанд орж байгаа иргэдийг хүн гэж тооцдоггүй байсан бөгөөд "гуалин" буюу японоор "maruta" гэж нэрлэдэг байв. Тэдэнд үхлийн аюултай өвчнүүдийг зориуд халдварлуулж, бие нь хэрхэн өөрчлөгдөж байгааг нь ажиглах эсвэл шинээр гаргаж авсан хор өгөөд, үхснийх нь дараа нарийн задлан шинжилгээнд оруулдаг байна. 

Туршилтын хохирогчид бүгд Хятад хүмүүс гэж үзэж байгаа боловч энэ нь үнэнд нийцэхгүй юм. Тэдний 70 хувь нь Хятад, 30 хувь нь Зөвлөлт Холбоот Улсын иргэд байсан бөгөөд цөөн тооны Монгол, Солонгосчууд мөн байжээ. 

Тэд янз бүрийн хувилбараар амьд хүмүүс дээр туршилт хийж байсан бөгөөд тухайн хүн үхэн үхтэл нь нарийн судалж, тухайн нян хүний биед ямар хугацаанд хэрхэн нөлөөлж, ямар нянгаар халдварласан хүн хэдий хугацаанд хэрхэн үхэж буйг ажиглана. Хэрэв тухайн хүн бактериар халдварлуулахад үхэлгүй эдгэрвэл дахин туршилтанд оруулах бөгөөд энэ отрядад туршилтанд орсон хүн хэзээ ч амьд гарч байгаагүй тухай Токиогийн болон Хабаровскийн цэргийн шүүхийн материалуудад дурдагдсан байдаг.

731-р отрядын гол зорилго нь хими, бактериологийн зэвсэг, түүний нянг судлах, өсгөн үржүүлэх, хадгалан нөөцлөх, эмчлэх туршилт судалгааг явуулж, бактерийн зэвсгийн гол түүхий эд болох халдварт өвчтэй нянг гарган авч дайны зорилгоор ашиглахаар их хэмжээгээр нөөцлөн бэлтгэж явдал байжээ. Энд сард 300 кг тахлын, 500-600 кг хүртэл боомын, 800-900 кг хүртэл гэдэсний хижиг, цусан суулгын, 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан баримт байна.

Туршилтанд орж байгаа хүмүүсийг ганцаарчлан хорьдог байсан ч тэд хоорондоо яаж ийж байгаад холбоо тогтоосон байдаг. Учир нь нэг удаа тэдний оройн хоолонд үхлийн аюултай өвчний нян шингээсэн талх өгсөн боловч хоригдлууд бүгд мэдэж, гар хүрээгүй байна. 

Улаан армийн нэг цэрэг бослого зохион байгуулж, хүн бүрийг чөлөөлж чадсан гэсэн мэдээлэл бий. Гэвч харамсалтай нь баазыг хэн ч тэндээс амьд гарч чадахгүй байхаар барьсан байжээ. Хэн нэгэн оргосон тохиолдолд хаалгууд автомаар битүүмжлэгдэн хонгилууд хорт хийгээр дүүрдэг байсан учраас хэн ч гадагш гарч чадаагүй аж.

731-р отрядын байрыг Хятадын чөлөөлөх арми эцэст нь эзэлсэн юм. Хоригдлуудыг сайтар шинжилгээнд хамруулж дайны гэмт хэрэгтнүүдийг шоронд илгээж, дараа нь шүүсэн аж.

731-р отрядын удирдлага, ажилчдыг ЗХУ-ын Хабаровск хотод шүүсэн учраас "Хабаровскийн шүүх хурал" нэртэйгээр тэмдэглэж үлдээжээ.

Тус шүүх хурал 1949 онд болсон байна. Тухайн үед ЗСБНХУ-д цаазаар авах ялыг аль хэдийн халсан байсан тул бүгдэд нь хорих шийтгэл хүлээлгэсэн юм. Удирдлагууд нь 25 жил, туслахууд ердөө 1.5-5 жилийн ял авсан нь багагүй хэл ам дагуулсан байна. 

Япон харин тэднийг хэзээ ч дайны гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Эх орондоо эдгээр хүмүүс баатрууд болж харьсан бөгөөд өөрсдийгөө ч гэм буруугүй гэж үздэг байжээ. 

Тэдний нэг "Тийм ээ, бид аймшигтай зүйлд оролцсон. Гэхдээ бид буруугүй, Дайны үед хийх ёстойгоо хийсэн." гэж хэлсэн юм. 

731-р отрядын гишүүд нь хожим нь биологич, эмч нар болсон бөгөөд дайны дараа японд олон тооны клиник, эмнэлгээ нээжээ. Туршалагатай учраас арга ч үгүй биз.

No comments:

Post a Comment