Sunday, February 15, 2015

Адриано Челантано ба Клаудия Мори

 1963 онд “Нэгэн гажиг этгээд” гэдэг киноны зураг авалтын үеэр танилцсны дараа
Өнгөрсөн 7 сарын 14 нд Италийн хамгийн сайхан хос Адриана Челантано,  Клаудия Мори нар алтан хуримаа хийж хамт амьдарсан 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ.1963 онд нэгэн киноны зураг авалтын үеэр тэд танилцжээ. Сэтгэл татам, үзэсгэлэнтэй бүсгүй Клаудия эхлээд Челантаног тоосонгүй. Эр хүний арван гурван мэхээ хэргэлсэн Челантано санасандаа хүрч сайхан бүсгүйгийн сэтгэлийг эргүүлж чадав. Тэд үүний дараа удалгүй гэр бүл болжээ. Папарациас нуугдахын тулд хосууд шөнийн 3 цагт гэрлэлтээ батлуулж байсан гэдэг. Үүнээс хойш Италийн сайхан хосууд маань 50 жил баяр гунигаа хуваалцаж явна.
Клаудиягийн буруугаар зураг авалтын павильонд богино холбоо болж гэрэл хагарснаас Челантаногийн нүүр зүсэгджээ. Клаудия санаа нь зовж уучлал гуйсны дараа тэд кафед ярилцаж эндээс бүх роман эхэлсэн байна.
Огцом зантай Челантанотой эв зүйгээ олох, олон мянган шүтэн бишрэгч хүүхнүүдийн дунд байх зэрэг олон асуудлыг Клаудия зохицуулан өөрийн жүжигчний карьераа бараг орхиход хүрэв. Тэд Розиту, Джакомо, Розалинду гэдэг 3 хүүхэдтэй.

Бүсгүйчүүдийн сэтгэлийг татсан бүхний хайртай дуучин, жүжигчин эр Клаудиа бүсгүйд найдваргүй хүн шиг санагдаж байлаа. Киноны зураг авалт дууссны дараа Челантано концерт хийхээр болж Клаудиаг концертондоо ирэхийг зөвшөөрүүлж чадаад хамгийн эхний эгнээний суудлын урилага өгчээ. Концертын хамгийн сүүлд Челантано сайхан дурлалын романс дуулаад Клаудиад хайртай гэдгээ олны өмнө хэлсэн гэдэг.

Челантано Парист айлчлан тоглолт хийх үер тэд сүй тавьжээ.

1970 онд Сан Ремогийн фестивальд Адриано Челантано түрүүлсэн юм. Үүнд Клаудиягийн хувь нэмэр бас бий. Тэрээр тайзан дээр гарч нөхөртэйгөө хөтлөлцөн хоршиж дуулсан дуу нь нэг хэсэг хамгийн их түгсэн дуу болж байсан юм.

Нэг удаа Челантано замын бөглөрөл үүсгэн “хэрэг тарьжээ” Шинэ киноны зураг авалтанд бэлтгэж байсан мань хүн замын голд кинон дээр бүжиглэх бүжгээ “ давтан” сургуулилж эхэлсэн байна. Энэ кино дэлгэцэнд гарсан даруйдаа асар олон үзэгчтэй болж киног хийсэн уран бүтээлч, продюсор ямар ч реклам хийлгүйгээр асар их ашиг олсон юм.

Хов жив, шуугиан дунд амьдарсан энэ он жилүүдэд миний зүрх сэтгэлд ганцхан хүн байдаг. Энэ бол Клаудия Мори” гэж Адриано Челентано хэд хэдэн удаа ярилцлагадаа хэлжээ.

Одоо Клаудия Clan Celentano гэдэг дуу бичлэгийн компаний имижмэйкер, захирал хийдэг. Энэ бол тэдний гэр бүлийн бизнес бөгөөд энэ компаний ачаар Челантаногийн уран бүтээлийн ажил хэнээс ч хамааралгүй сайн явдаг.

 Нэг удаа Бренце өртөөн дээр Челантано амиа хорлохоор төмөр зам дээр хэвтжээ. Клаудия гүйн ирж ятгаж чадснаар галт тэрэг хэдхэн метрийн зайд ойрхон ирж байхад мань зөрүүд эрийг босгож чадсан байна. Энэ агшныг зурагчид сурвалжлагчид хальсанд буулгасан нь одоо ч хадгалагдан үлджээ.
“Зөрүүд эрийг номхотгосон” Орнелла Мути Челантанод сэтгэл алдран нөхрөөсөө салж түүнийг Клаудиягаасаа салж өөр дээр нь ирэх байх хэмээн хүлээдэг байсан гэдэг.
Тэвчээр, ухаан гаргаж нөхрийнхөө дурлалын адал явдлыг тэвчсэн Клаудия” Түр зуурын шохоорхол бол гэр бүл салах шалтгаан биш” хэмээн сонин сэтгүүлд хэлж байв. Түүний хэлснээр хэсэг хугацааны дараа Челантано хайртай хань, 3 хүүхдийнхээ ээж дээр ирж олон нийтийн сонин хэвэлээр уучлал гуйсан билээ.

Тэд 1964 оны 7 сарын 14нд шөнийн 3 цагт гэрлэлтээ батлуулжээ. Сүйт хархүүгийн толгой өвсөн, сүйт бүсгүйд залуугийнх нь галстук таалагдаагүйгээс болж сүмд орохын өмнө маргалдсан гээд л нилээн “адал явдалтай”өдөр болжээ.

Одоо хосууд маань Милан хотоос 100км т орших тансаг сайхан байшинд амьдардаг бөгөөд байшингийн хаалганы хажууд усан оргилуураар “угаагдаж” байдаг Клаудия Моригийн баримал бий.

20 өрөөтэй тэдний харшид хүүхдүүд нь жаахан байхдаа шувуу, туулай зэргийг тэжээдэг амьтны булантай байжээ. Одоо моринд хайртай Челантано морины аж ахуйтай, бас газрын теннисний том талбайтай.

Би Челантаногоос сонирхолтой хүнтэй амьдралдаа тааралдаж байгаагүй” гэж Клаудия Мори хэлсэн байдаг. Тэд тансаг үдэшлэг, олны нүднээс хол амьдрах дуртай.

Энэ 2 зургийн хооронд 50 жилийн зай бий. Гэвч тэдний бие биеээ хайрлаж, хүндлэх сэтгэлд юу ч өөрчлөгдөөгүй.

http://art.everyday.mn/


No comments:

Post a Comment