Tuesday, September 21, 2021

Освенцимийн хүүхдүүд

 1945 онд чөлөөлөгдсөн 200 000 хүнээс одоо амьд сэрүүн байгаа нь ердөө л 300 орчим. Тэд хүүхэд ахуй цагтаа энэ тамыг биеэр эдэлж байсан гээд бодохоор...

Ядвига Богуцка, 89 настай. 1944 оны 8-р сард Ядвигаг 19 настай байхад нь эхийн хамт Освенцимд авчирчээ. 
Ева Фахади, 90 настай. Түүний гэр бүлийнхэн бүгд Освенцимд үрэгдсэн юм. Еваг 18 настай байхад тэднийг Дебреценээс Освенцим-Биркенау руу шилжүүлжээ.
Ежи Улатовски, 83 настай. Тэрээр 13 настай байхдаа энэ үхлийн лагерьт иржээ. 1945 оны 1-р сард тэд гэр бүлээрээ лагерийг хүрээлсэн өргөст торны завсраар зугтаж чадсан байна.


Яцек Надольный, 77 настай. 7 настай байхдаа эцэг эхийн хамт үхлийн лагерьт ирсэн. 
Мария Строинска, 82настай. Эгчтэйгээ цуг Прушкув руу ачигдсан ч дараа нь салгаж Освенцемд авчирчээ.
Галина Брезовская, 82 настай. 12 настайдаа 6 настай охин дүүгийн хамтаар Освенцимд ирсэн.

Лосна Бернат, 87 настай. Хорин лагерьт алагдсан ээж, эгч, дүү нарынхаа зургийг барьсан байна. Тэрээр 15 настай байхдаа Освенцимд ирсэн 
Данута Богданюк-Богуцка,  80 настай. 10 настайдаа ээжийн хамт Освенцимд ирж, Йозеф Менгеле гэгч алуурчин эмчийн “туршлагын туулай” болж байжээ.

No comments:

Post a Comment