Wednesday, March 4, 2015

Кихот ноён


Эмгэнэлт болон инээмдмийн зохиол. Сервантасын уран бүтээлийн оргил [бас дэлхийн уран зохиолын оргил], дэлхийн уран зохиолын алтан сан хөмрөгт орсон бүтээл. 1605 оны 1-р сард "Ламанчийн нарийн ухаант Кихот ноён" романы I р дэвтэр Мадрид хотноо хэвлэгдэн гарчээ. Хэвлэлийн газрын эзэн тус романыг төдийлэн амжилт олж чадахгүй биз гэж бодоод хуучирч элэгдсэн үсгээр, муухан цаасан дээр алдаа ихтэй хэвлээд, нэр алдартай зохиолчдыг уншдаг нийслэлийнхэн бол тоохгүй, далайн чанд дахь алс бөглүү нутгийнхан ойшоох магад хэмээж ихэнх хувийг усан онгоцонд ачуулан явуулжээ. Гэтэл өнөөх нь лангуун дээр гарсан даруйд алга болж, уншигчдын талархалыг өмнө аль  ч номонд байгаагүйгээр хүлээх нь тэр. Үл барам төрсөн 1605 ондоо тавантаа, дараагийн таван жилд жил тус бүрт дөрөв дөрвөн удаа хэвлэгдсэн аж. Урам сэргэж, зохиолч 1614 оноо 2 р дэвтэрийг бичиж эхлээд, 1615 оноо хэвлүүлжээ

Романы сэдвийг зохиолч 1602 онд шоронд сууж байхдаа олжээ. Олжээ ч биш, хүчирхэг тархи унтаа байдлаас ийм үед, ийм л орчинд сэрдэг байна. Тэр үед дэлгэрч байсан рыцарийн романыг шүүмжлэх зорилгоор уг зохиолыг бичсэн байна. Дундад зууны үед хүчирхсэн феодал язгууртнууд нэр төр, алдар гавьяаны эрэлд мордож, хэрэн тэнэж, дайн өдөөж явдаг нь хэвшмэл зүйл болжээ. XII зууны үеэс "Орден" хэмээх рецарийн морьтон байгуулага үүсч, улмаар дундад зууны баруун Европт нийтлэг үзэгдэл болжээ. Рыцарийн гол үйл ажилгаа нь дайн дээрэм, аялал жуулчлал байв. Рыфарийн соёл хөгжиж, дайчин феодал рыцарь нь эрэлхэг, шударга журамтай, үнэнч өгөөмөр, шашин сүмийг хамгаалдаг, эзэн ноёндоо үнэн ч, дорой ядуусыг өмгөөлдөг, цэрэг дайн, ан авын сургуультай байхын зэрэгцээ хөгжимддөг, дуулдаг, бүжиглэдэг, шүлэг зохиодог, гоо бүсгүйчүүдийг эрхэмлэн хүндлэх, зүрхний нандин хатагтай болгон өргөмжилж, түүний төлөө гавьяа байгуулах заншил дэлгэрч иржээ. Энэ нь уран зохиолд нөлөөлж, рыцарийн роман хэмээх төрөл хүмүүсийн гол уншдаг зохиол болжээ. Рыцарийн романд дайчин баатар рыцарийн ер бусын адал явдал, дурлалт хатагтайнхаа төлөө зүтгэж буйг голлон үзүүлж байв. Гэвч энэ нь амьдарлаас хол хөндийн, хэтэрхий уран сэтгэмж, баймгүй явлуудаар хөөцөлдсөн байдаг аж. Сервантас үүнийг шүүмжилж, рыцарийн соёл нь нэгэнт үеэ өнгөөрөөсөн, хүмүүсийг төөрөгдүүлсэн зүйл болохыг эрс шүүмжилсэн байна. "Кихот ноён" роман хэвлэгдсэнээс хойш дахин рыцарийн роман гараагүй гэдэг


Кихот ноён романы тэргүүн бүлгээс

Нэрийг нь дурсагдаа би дурамжхан байдаг Ламанч нутгийн нэгэн тосгонд овгийн нь нэр бүхий морин жад, эртний баатрын бамбай, ясан талхи болсон морь, тайга нохойноос өөр эд агуурсгүй нэгэн тайж аж төрөн авай... Мань тайж өөрөө нас сүүдэр 50 шахаж яваа, бие чийрэг, нүүрэндээ махгүй, хорчгор, эрт босох дуртай, анд хорхойтой хүн байсан юм. Үүний нэрийг зарим зохиолч Кехад, зарим нь Кесад хэмээн бичдэгийг үзвэл харилцан тохирохгүй байна. Харин Кехан гэдэг нэртэй байсан болов уу хэмээлтэй баримт бишгүй бий. Үнэндээ ямар нэртэй байсан нь энэ зохиолд онцын нөлөөгүзй бөгөөд үйл явдал нь үнэн байх нь эрхэм буюу.

Мань тайж бараг жил тойрон зүгээр суудаг учраас тийн дэмий суухдаа морьтны тухай ном зохиолыг ихэд амтархан ид хөөр болгон уншсаар байгаад ан гөрөө хийх байтугай аж амьдралаа мартахад хүрэв. Дэндүү их дон шүгэлснээс болж тийм зохиол цуглуулах хэнээ тусаад тарайлангийнхаа талбайнаас нэлээд хэдэн аравтын газар худалдаж, баахан ном зохиолтой болж авсан юм. .. Нэг үгээр хэлэхэд мань тайж дөрвөн цагийн эргэлтэд зохиол унших хэнээ туссан байлаа. Ном зохиол их уншиж, нойр хоол алдсанаас тархи ядарч, сүүл сүүлдээ ухаан санаа нь орон гаран болсон байв. Уншсан зохиолд нь гардаг сэтгэл хөдлөм явдал, өс хонзон, тулалдаан, шархдаан, өрсөлдөөн, дурлал илчлэлт, сэтгэлийн зовлон гэх мэтчилэн есөн шидийн дэмий балай бодолд автах боллоо.


Дон шүглэж гүйцээд, аялан дайтаж явсан морьтон эрчүүд цөмөөрөө хамаг орныг хэсэж, хэрэг зорилгоо биелүүлдэг байсныг ном зохиолоос олж уншсан ёсоороо адал явдал лугаа тохиолдохын тулд биеэ зэвсэглэж, хүлэг морин унан, хэрмэл морьтон болж, гэнэтийн ба ердийн аюултай тэмцэж, элдэв төрлийн худал хуурмагийг устган дарж, алдар гавьяагаа мөнхөд мандуулбаас эх гүрэнд ч ач тустай, өөрийн нэр төрд ч чухаг сайн зүйл болно гэсэн хачин бодол толгойд нь орлоо... Тэр зорилгоо биелүүлэхээр шийдлээ.

1 comment:

  1. Bonus Codes for the Best Casino in 2021
    Casino Bonus Codes, Promotions, FAQs The Casino 구미 출장마사지 Rewards Club is the first casino 과천 출장샵 reward 전라남도 출장마사지 program available in 1xbet korean Michigan. Players must deposit $10 경산 출장마사지 and receive

    ReplyDelete