Thursday, March 5, 2015

Хүний оюун ухааны шигтгээ болсон парадоксууд

Бодитой байж болох ч, логик зүйн үүднээс тайлбарлаж болохооргүй нөхцөл байдал, өгүүлэмж зэргийг шинжлэх ухаан парадокс гэж тодорхойлдог. Энгийн үгээр: бие биеэ нөхцөлдүүлсэн харилцан эсрэг 2 тал гэсэн ч болно. Хүн төрөлхтөн хэдийнээс ийм парадоксуудыг нандигнан цуглуулж, үе үе утга учрыг нь тайлахыг оролдон ухаан билэг, уран үгийг уралдуулсаар иржээ. Бид та бүхэнд зарим сонирхолтой парадоксыг танилцуулахаар бэлтгэлээ. Та бүхэн ч оюун ухаанаа сорьж үзээрэй
Сократын парадокс:
«Би юу ч мэдэхгүй гэдгээ өөрөө мэднэ»
Матрын дилемма:
(Дилемма-ацанд оруулсан асуудал, аль ч хувилбараар шийдсэн адилхан хүндрэл учруулах нөхцөл байдал) «Хүүхэд хулгайлсан матар Миний хэрхэх гэж байгааг тааж чадвал хүүхдийг чинь буцааж өгнө хэмээн эцэгт нь амлажээ. Асуулт: Миний хүүхдийг буцааж өгөхгүй хэмээн эцэг зөв таавал матар яах вэ
Сорита-парадокс:
«Атга элснээс ганц ширхэгийг авахад гар дүүрэн элс байсаар л байна. Үргэлжлүүлэн нэг нэгээр нь аваад л байвал хэсэг хугацааны дараа алган дээрх элс үгүй болно. Асуулт: Элсний ганц ширхэг байсан байгаагүй нь атга элсэнд нөлөөтэй юу, үгүй юу
Худалчийн парадокс:
«Энэ баталгаа бол худал» Хэрэв өгүүлэмжийг үнэн гэж үзвэл утгаар нь хөөн бодоход өгөгдсөн баталгаа худал болох нь. Хэрэв худал гэж үзвэл түүний баталж байгаа зүйл худал тул өгүүлэмж үнэн байж болох талтай. Ингээд бидний бодол эргээд л гарааны цэгтээ очих нь.
«Тесейн хөлөг онгоц» хэмээх парадокс:
«Хөлгийн тавцанг, эсвэл тоног төхөөрөмжийг сольсон ч энэ онгоц Тесейн хөлөг хэвээр үлдэнэ гэсэн өгүүлэмж бүрэн логиктой мэт. Цаашид аажмаар хөлгийн бүх зүйлийг дэс дараалан шинэчилсэн ч энэ нь нөгөө л хөлөг хэвээр байна. Харин хөлгийн солигдсон хуучин эд ангиудаар дахин нэг хөлөг босговол аль хөлөг нь Тесейн онгоц болох вэ
Бүхнийг чадагчийн парадокс:

«Хэрвээ тэр бүхнийг чадагч юм бол өөрөө яагаад ч хийж чадахааргүй нэг зүйлийг бодож олж чадах ёстой. Гэхдээ ингэвэл тэр бүхнийг чадагч биш болж таарна. Нөгөөтэйгүүр, өөрөө хийж чадахгүй зүйлийг бодож олж чадахгүй байна гэдэг чинь түүний хийж чадахгүй юм байдаг л гэсэн үг»
Анхдагчийн парадокс:

«Тахиа өндөг хоёрын аль нь түрүүлж бий болсон бэ? Тахиа юу, өндөг үү

http://viva.mn/

No comments:

Post a Comment