Sunday, February 15, 2015

АНУ-ын дайнд зориулж бүтээсэн 11 ДОМОГ

АНУ сүүлийн 30 жилд нэг бус удаа тусгаар тогтносон улс орнуудыг бөмбөгдөж, халдан довтлохдоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүй төдийгүй холбоотнуудынхаа дэмжлэггүй, тэр бүү хэл ямар нэг ноцтой шалтгаангүйгээр үйлдэж байлаа. Бүхнийг зориуд санаанаас бодож олсон шалтгаар хийдэг.
Тодруулж хэлбэл АНУ өөрийн дэгдээх дайнд зориулж, “домог” бүтээдэг. Америкчууд тусгаар улсад халдан довтолсон жинхэнэ шалтгаан болон санаанаас зохиосон “домог”-ийг эргэн дурсъя.


Гренада улс, 1983 он

1979 оны 3-р сард Гренада улсад цэргийн эргэлт болж, Морис Бишоп тэргүүтэй коммунист чиг хандлагатай Засгийн газар гарч ирлээ. Харин 1983 оны 10-р сард АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган анагаахын хэдэн зуун америк оюутныг хамгаалах нэрийдлээр, мөн Америкийн улс орнуудын байгууллагын зарим орны /Антигуа ба Барбуда, Доминик, Сент-Люси, Сент-Винсент, Гренадина/ хүсэлтээр туурга тусгаар Гренада улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тушаал гаргав.
"Urgent Fury” хэмээх нууц нэртэй ажиллагааны дүнд Гренадагийн Ерөнхий сайд Бишоп ба түүний талын хэдэн хүнийг буудан хороожээ.
1983 оны 11-р сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей № 38/7 тогтоол гаргаж, Гренада улсад халдсаныг буруушааж, олон улсын хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин, тусгаар улсын бие даасан байдал, газар нутгийн халдашгүй эрхэд халдсан зэвсэгт халдлагаа нэн даруй зогсоож, цэргээ гаргахыг АНУ-аас шаардсан юм. Энэ тогтоолыг 108 орон дэмжжээ.
Панам улс, 1989 он
Панам улсын Засгийн газар 1980-аад оны дундуур АНУ-ын гадаад улстөрийн хандлагад нийцэхгүй бодлого явуулж эхлэн, Төв ба Өмнөд Америкийн улсуудтай холбоо харилцаагаа бэхжүүлэх болжээ.
АНУ 1987 оны эхээр Никарагуагийн эсрэг үйл ажиллагаа явуулахад зориулан нутаг дэвсгэрээ ашиглуулах хүсэлт тавихад Панамын Засгийн газар татгалзав. Үүний дараа хоёр орны харилцаа улам муудсан.
1989 оны 12-р сард Панамын эсрэг “Just Cause” хэмээх цэргийн ажиллагаа эхлэх тушаал өгөв.
Үүнээс 10 жилийн өмнө АНУ, Панамын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Америк 2000 оны 1-р сарын 1-нээс Панамын сувгийн хяналтыг Панам улсад хүлээлгэж өгөх ёстой байлаа. Панамын Засгийн газар энэ гэрээний зүйл ангийг эргэн харахаас татгалзсаны төлөө АНУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Үүний дараа буюу 1988 оны 2-р сард Америк тус улсад төрийн эргэлт зохион байгуулах гэсэн ч бүтэлгүйтэв.
АНУ-ын Хууль зүйн яамны хар тамхитай тэмцэх газар сүүлдээ Панамын Зэвсэгт хүчний командлагч бөгөөд тус улсын удирдагч Мануэль Норьегу гэгчийг хар тамхины наймаа, өөр олон гэмт хэрэгт буруутгах боллоо. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Джордж Буш (Том) 1989 оны 12-р сард Панамын эсрэг “Just Cause” хэмээх цэргийн ажиллагаа эхлэх тушаал өгөв.
АНУ-ын Төрийн департаментын албан мэдэгдэлд цэргийн ажиллагаа явуулах болсон шалтгааныг тоочихдоо Панамд байгаа америк иргэдийг хамгаалах, Панамын сувгийг хамгаалах, Панамын ардчилсан замаар сонгогдсон улстөрийн удирдагчдыг дэмжих, генерал Норьегуг төр засгаас авч хаях, түүнийг эрүүгийн гэмт хэрэгтний хувиар шүүхэд шилжүүлэх гэжээ. Хачирхалтай нь, энэ домогтоо тэд “Америк улсын шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон” гэж дурдсан байлаа.
Ирак улс, 1991 он
Иракийн арми 1990 оны 8-р сарын 2-нд Кувейтэд халдан довтоллоо. Тэгээд эзлэн авсан энэ улсыг өөрийн 19 дэх муж болгон, Аль-Саддами гэж нэрлэв.
АНУ, бусад орны хамт 1991 оны 1-р сард “Desert Storm” ажиллагааг эхлүүллээ.
Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейн дараа нь Саудын Арабт халдахаар төлөвлөсөн эсэх нь тодорхойгүй.
Гэхдээ хэрэв бүс нутгийн хамгийн их нефть олборлодог 2 орныг хяналтдаа авбал Ирак дэлхийн нефтийн зах зээл дээр их нөлөөтэй болох байсан.
Харин АНУ тусламж үзүүлэх нэрийдлээр өөрийн цэргийн ангиудыг Саудын Арабын нутагт байрлуулав. Ингэж “Desert Shield” цэргийн ажиллагаа эхэлсэн юм. 1990 оны сүүлээр НҮБ-аас Кувейтийг чөлөөлөх зөвшөөрөл авсны дараа АНУ, бусад орны хамт 1991 оны 1-р сард “Desert Storm” ажиллагааг эхлүүллээ.
Сомали улс, 1993 он
Сомалид 1988 онд эхэлсэн иргэний дайны гал одоо ч дүрэлзсээр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүмүүнлэгийн сүйрэл болохоос сэргийлж, 1992 оны 4-р сарын 24-нд 751-р тогтоол гаргаж, Сомалид энхийг сахиулах ажиллагааг зөвшөөрсөн.
“United Nations Operation in Somalia” хэмээх энэ ажиллагааны хүрээнд гадаадын зэвсэггүй 50 ажиглагч Сомалид очиж хүмүүнлэгийн тусламж үзүүлж байлаа.
1993 оны 5-р сард "Continue Hope” хэмээх шинэ ажиллагаа эхэлсэн
Гэвч энэ тусламжийг замаас нь хулгайлах явдал олон гарч, мөн ачааг хүргэхийн тулд заримдаа зэвсэгт бүлэглэлүүдэд төлбөр төлөх болжээ.
НҮБ-ын “Unified Task Force” ажиллагаа 1992 оны 12-р сарын 5-наас 1993 оны 5-р сарын 4 хүртэл үргэлжлэв. Үнэндээ НҮБ-ын 23 орны 38 мянган цэрэг нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний ангиудын удирдлаган дор Могадишод буусан. Сомалийн нийслэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, үндэсний эвлэрэх хөдөлгөөнийг дэмжих "Restore Hope” ажиллагаа огт өөр хандлагатай болж хувирав.
Add caption
Ингээд 1993 оны 5-р сард "Continue Hope” хэмээх шинэ ажиллагаа эхэлсэн. Гол зорилго нь Сомалийн төрийн эрх мэдлийг гартаа авахыг санаархагч, нутгийн зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Мохаммед Фаррах Айдидыг устгах. Гэхдээ энэ нь АНУ-ын тусгай ангийнхны хамгийн том ялагдлын нэг болж, "Дельта", “75th Ranger Regiment” богино хугацааны дотор томоохон гарз хохирол амссан юм.
Югослав улс, 1995 он
1991 оны 6-р сарын 25-нд Словени тусгаар тогтнолоо зарласан цагаас Югослав улс задарч эхэллээ.
1992 онд Македони, Босни ба Герцеговина бие дааснаа зарлаж, Серб ба Черногори хамтран Югославын холбооны улс байгуулав. Босни ба Герцеговинд үнэн алдартны шашны сербүүд нь мусульманы босничууд, католик хорватуудтай дайтаж эхэллээ. 1993 онд нөхцөл байдлыг босничууд, хорватуудын зөрчил улам даамжруулав.
НАТО-гийн нисэх хүчний дарамтан дор Боснийн сербүүд 1995 онд хорватууд, мусульманчуудтай гэрээ хийжээ.
1994 онд АНУ-ын зуучлалаар мусульман-хорватын холбооны улс байгуулснаар энэ бүхэн дуусгавар болов. 
Add caption
НАТО-гийн түүхэн дэх анхны өргөн хэмжээний цэргийн энэ ажиллагааг олон улсын хэм хэмжээг зөрчин явуулсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол гараагүй бөгөөд НАТО-д хүч хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Гэвч "Deliberate Force” ажиллагааны хүрээнд НАТО-гийн нисэх хүчин Босний сербүүдийн байрлалыг бөмбөгдсөөр байлаа. Тэд цэргийн ажиллагаа явуулснаа албан ёсоор тайлбарлахдаа бас нэгэн “домог” бүтээж, 1995 оны 8-р сарын 28-нд Сараев хотын Маркал зах дээр болсон дэлбэрэлтийг үндэслэл болгосон.
Уг эмгэнэлт хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг тогтоож амжаагүй байхад НАТО шууд “Үүнийг сербүүд хийсэн” гэж мэдэгдсэн юм.
Афганистан ба Судан улс, 1998 он
1998 онд Танзани болон Кени улс дахь АНУ-ын Элчин сайдын яаманд алан хядах ажиллагаа болж, 224 хүн амь үрэгдэн, 5000 хүн шархаджээ. Амь үрэгдэгсдийн 12 нь америк хүн байсан. АНУ хариуд нь "Infinite Reach” цэргийн ажиллагааг эхэллээ.
Америкчууд 1998 оны 8-р сард 75 далавчит пуужингаар Афганистан дах исламын дайчдын хэдэн лагерийг харваж, мөн Суданы эмийн үйлдвэрийг химийн зэвсэг үйлдвэрлэдэг гэсэн “домог” дээр үндэслэн устгасан. АНУ ингэж анх удаа олон улсын терроризмтой тэмцэхэд цэргийн хүчээ ашигласан юм.
Югослав улс, 1999 он
Үндэстэн угсаатнаар ялгаварлан устгаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн “Сербийн өөртөө засах муж Косово, Метохиягаас Сербийн цэргийг гарга” гэсэн шаардлагыг биелүүлсэнгүй гэсэн шалтгаар АНУ 1999 оны 3-р сарын 24-нөөс 6-р сарын 10 хүртэл “Allied Force” цэргийн ажиллагааг энд явууллаа. Өрнөдийн хэвлэл мэдээллийнхэн Югославын дайныг “хүмүүнлэгийн интервенц" гэж сурталчилж байсан.
Гэтэл Югославын нийслэл Белград зэрэг олон хот сууриныг бөмбөгдөж, буудах үед голдуу энгийн номхон иргэд амь үрэгдсэн юм.
Афганистан улс, 2001 оноос өнөөг хүртэл
Энэ бол АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилж байгаа дайн. 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагааны дараа АНУ террорист Осамо бин Ладеныг өгөхийг "Талибан" хөдөлгөөнөөс шаардсан.
Пентагон анх Афганистаны террористуудын эсрэг ажиллагаагаа “Infinite Justice” гэж нэрлэх гэж байв.
Түүнчлэн америкчууд "Афганистаны газар нутаг дээр “Аль Каида" бүлэглэлийн цөмийн нууц лаборатори байгаа” гэсэн цуу яриаг цацаж, түгээжээ.
Пентагон анх Афганистаны террористуудын эсрэг ажиллагаагаа “Infinite Justice” гэж нэрлэх гэж байв. Харин тэдэнд исламын хуулиар “хязгааргүй шүүх" эрхийг зөвхөн Аллах эдэлдэг гэж сэнхрүүлсэн тул нэрээ өөрчилж, "Enduring Freedom” хэмээн цэргийн ажиллагаагаа нэрлэжээ.
Цэргийн хүчийг оруулах НҮБ-ын зөвшөөрөл энэ ажиллагаа эхэлсний дараа гарсан юм.
Ирак улс, 2003 оноос өнөөг хүртэл
Цагаан ордон 2003 оноос эхлэн Иракийн Саддам Хусейний дэглэмийг унагах ёстой гэдэгт дэлхийн олон нийтийг итгүүлэх гэж их чармайх болжээ. Ирак улс бөөнөөр хоморголон устгах зэвсэг хийж байгаа, мөн “Аль Кайда” зэрэг олон улсын террорист байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэсэн “домог”-ийг америкчууд зохиосон.  
“Аль Кайда” зэрэг олон улсын террорист байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэсэн “домог”-ийг америкчууд зохиосон.
Add caption
Тэр бүү хэл АНУ-ын эрх баригчид Иракт бөөнөөр хөнөөх зэвсэг хийж байгаа гэсэн хуурамч баримт нотолгоог үйлдсэн юм. Иракийн худалдаж авсан хөнгөн цагаан хоолойнуудыг уран баяжуулах, атомын зэвсэг хийх центрифуг боловсруулах баримт нотолгоо гэж үзүүлж байлаа.
Гэвч НҮБ-д санал хураалт явагдаагүй, яагаад гэвэл Орос, Хятад, Франц хатуу байр суурьтай байж, Иракийн эсрэг хүч хэрэглэхийг эсэргүүцсэн.
Ливи улс, 2011 оноос өнөөг хүртэл
2011 оны 2-р сард Ливид Засгийн газрын арми ба сөрөг хүчний бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн. Энгийн иргэдийн эсрэг нисэх хүчин хэрэглэсэн гэсэн эргэлзээтэй баримт дээр /бас л домог/ үндэслэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол гаргаж, Ливийн тэргүүн Муаммар Каддафи болон бусад хууль ёсны эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ зарлав.
АНУ цэргийн энэ ажиллагаагаа "Odyssey Dawn” гэж нэрлэжээ. Америк энэ ажиллагааны дүнд Ливийн Цэргийн нисэх хүчин, Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг устгаж, тэргүүн Каддафийг хороосон билээ.
Сири улс, 2012 оноос өнөөг хүртэл
Америк улс Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг хорвоогийн бараг бүх нүгэлд буруутган, бүр 2012 оноос л тус улсад халдан довтлох шалтгаан хайж эхэлсэн. Ингээд химийн зэвсэгтэй агуулахуудыг хамгаалах гэсэн “домог” бодож оллоо.
Гэвч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 орны 2 нь буюу Орос, Хятад эрс эсэргүүцсэнээр тогтоол батлагдсангүй. Пентагон 2014 оны эхээр Башар Асадын дэглэмийг унасан тохиолдолд Сирийн химийн лабораториуд, агуулахуудыг “хамгаалалтад авах” зорилгоор 75 мянган цэргээ оруулахаар төлөвлөж байсан гэсэн мэдээ бий. 

No comments:

Post a Comment